ГЭРЭЛ ЗУРАГ

Зураач Лю Шинмэйгийн Хятадын үзэл суртлыг битүүхэн ёжилсон шог зургууд

Хятадын артист Шинмэй Лю (XInmei Liu) хүүхэд ахуй насандаа Коммунист намын суртал ухуулгын постеруудыг харж, тэдгээрт сургадаг үзэл суртлыг дагаж өссөн байна. Харин өдгөө тэрээр харсан зүйлсдээ шүүмжлэлтэй хандахыг хичээх болсон аж. Хятадын суртал ухуулгын талаар дахин эргэцүүлэн бодоход хүргэсэн томоохон шалтгаануудын нэг нь Нью Йорк руу нүүсэн үеэс нь эхлэлтэй гэнэ.

Зураач Лю Шинмэйгийн Хятадын үзэл суртлыг битүүхэн ёжилсон шог зургууд Хадгалах

Бидний амьдрал дахь жижигхэн хэрнээ утга учиртай зүйлсийг харуулсан шог зургууд

АНУ-ын Лос -Анжелес хотод амьдардаг контемпорари уран бүтээлч, зураач Аманда Олеандер хэмээх бүсгүй өөрийн сэтгэл мэдрэмжиндээ тулгуурлан бидний амьдрал болоод хайр дурлалын бүхий л нандин зүйлсийг уран бүтээлээрээ дамжуулан илэрхийлдэг. Хамгийн сүүлд тэрээр "Бидний амьдрал дахь жижиг зүйлс" хэмээх цувралаараа хүмүүсийн төдийлөн анзаардаггүй ч том утга учиртай зүйлсийг чадварлаг дүрслэн үзүүлжээ.

Бидний амьдрал дахь жижигхэн хэрнээ утга учиртай зүйлсийг харуулсан шог зургууд Хадгалах
2021-01-12, 14:45

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №28

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №28 Хадгалах
2021-01-11, 19:18

Нүцгэн биеийн гоо сайхныг сонирхолтой өнцгөөс буулгасан Франц гэрэл зурагчны бүтээлүүд (40 фото)

Францын гэрэл зурагчин Эрик Маррианы төслүүдийг үзэхэд зураг тус бүрт хэмжээс авч, шугам ашигласан мэт сэтгэгдэл төрүүлэх боломжтой юм. Учир нь тэрээр мөн архитектор мэргэжилтэй бөгөөд зургуудыг ихэвчлэн зууван болон гурвалжин хэлбэрээр дүрсэлж, элементүүдийг чадварлаг хуваарилдаг байна. Түүнчлэн Марриан ирмэг, цоорхой үүсгэх дүрслэлийн онцгой хэв маягийг бүтээлүүддээ бүрэн шингээж өгдөг аж. 

Нүцгэн биеийн гоо сайхныг сонирхолтой өнцгөөс буулгасан Франц гэрэл зурагчны бүтээлүүд (40 фото) Хадгалах

Дайны дараах үеийн Японы өдөр тутмын амьдралыг харуулах зургууд (30 фото)

Дайны уршгаар сүйдсэн Япон улс Дэлхийн Хоёрдугаар дайны дараа үндсэндээ бүхий л зүйлийг эхнээс нь эхэлж, өнөөдрийн хөгжингүй орныг бүтээн байгуулсан гэхэд болно. Дийлэнх томоохон хотууд нь дайралтад өртөж, бүрэн бүтэн гэх байгууламж бараг үлдээгүй дүр зургийг та бүхэн өмнө нь хаа нэгтэйгээс харж байсан байх. Тэгвэл бид энэ удаа 1951-1955 оны дайны дараах үеийн Япон дахь Евангелийн Лютеран сүмд ажиллаж байсан Норм Олсон (Norm Olson)-ы авсан зургуудыг хүргэж байна. Хуучин цагийн эдгээр зургуудад өнгө будаг мөн нэмжээ. 

Дайны дараах үеийн Японы өдөр тутмын амьдралыг харуулах зургууд (30 фото) Хадгалах

"Бодит байдлыг хийдүүлсэн" сюрреал гэрэл зургууд (30+ фото)

АНУ-ын гэрэл зурагчин Брук ДиДонато (Brooke DiDonato) сюрреал гэрэл зургууддаа хүн төрөлхтний сэтгэц дэх үл ойлгогдом жигтэй бодол, туулсан амьдралын туршлага зэргийн цогцыг бодит амьдралд дүрслэн харуулдаг. Тэрээр уран бүтээлчийн ертөнцөд татагдан ороод төдийлөн удаагүй боловч өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхийг хэдийнээ бий болгож чадсан юм. Ингээд та бүхэнд Брук ДиДонатогийн гэрэл зургуудаас толилуулъя. 

"Бодит байдлыг хийдүүлсэн" сюрреал гэрэл зургууд (30+ фото) Хадгалах

Элдэв зураг (70 фото) №693

Баасан гараг бүр уламжлал ёсоор цуврал болгон хүргэдэг "Элдэв зураг"-нуудын шинэ дугаарыг толилуулж байна. Ингээд таны амралтын өдөрт инээд хөөр нэмж, нүдийг тань баясгах шинэ соргог зурагнуудыг үзэж сонирхоно уу.

Элдэв зураг (70 фото) №693 Хадгалах
2021-01-08, 15:49

"Бүсгүй хүн ба цэцэгс" - Польш гэрэл зурагчны эрхэмсэг бүтээлүүд

Польшийн гэрэл зурагчин Анна. О (Anna. O) дийлэнх зургууддаа өөрөө дүр бүтээдэг бөгөөд бүтээлээ огтхон ч тайлбарладаггүйгээр барахгүй олон нийтийн сүлжээнд ярилцлага ч өгдөггүй учир тайлбарыг зөвхөн үзэгчдийн билиг оюунд даатган үлдээдэг байна. Түүний гэрэл зургууд өөрийн хөрөг дээр төвлөрдөг ч царайгаа харуулдаггүй. Ингээд нууцлаг уран бүтээлчийн цэцэгс болон бүсгүй хүний энгийн хэрнээ эрхэмсэг гоо сайхныг харуулах зургуудыг толилуулъя. 

"Бүсгүй хүн ба цэцэгс" - Польш гэрэл зурагчны эрхэмсэг бүтээлүүд Хадгалах

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №27

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №27 Хадгалах
2021-01-04, 17:30

Элдэв зураг (70 фото) №692

Уншигч та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэе. Ингээд таны ажлын өдрийн алжаалыг тайлж, амралтын өдөрт тань инээд хөөр нэмэхээр бидний хүргэдэг "Элдэв зураг" цувралын 2021 оны эхний дугаарыг хүлээн авна уу.

Элдэв зураг (70 фото) №692 Хадгалах
2021-01-02, 15:54

Зөвхөн Оросын армид харах боломжтой дүр зургууд (30 фото)

"Цэргийн алба хаасан хүн цирк үзээд инээдэггүй" гэх хэллэг Оросуудын дунд бий. Үнэхээр ч тэнд юм юм болдгийг бид армийн амьдралыг харуулсан кинонуудаас нь үзэж байсан билээ. Ингээд зөвхөн Оросын армид харах боломжтой дүр зургуудыг хүргэж байна.

Зөвхөн Оросын армид харах боломжтой дүр зургууд (30 фото) Хадгалах
2021-01-02, 15:44

"Бөгжний эзэн" киноны дүрүүд хэрэв нохой байсан бол...

Хүмүүсийн санаанд орохгүй зүйл гэж байхгүй аж. Lady K нэртэй твиттерийн нэгэн хэрэглэгч "Бөгжний эзэн" киноны дүрүүд хэрэв нохой байсан бол хэрхэн харагдах байсныг төсөөлсөн зургуудыг нийтэлсэн нь хүмүүст ихээхэн таалагджээ. Энэ нь үнэхээр хөгжилтэй бөгөөд яг л ойролцоо байсныг дурдах хэрэгтэй. 

"Бөгжний эзэн" киноны дүрүүд хэрэв нохой байсан бол... Хадгалах
2021-01-02, 15:30