ГЭРЭЛ ЗУРАГ

Азийн зарим орнуудын хvнс

Бид та бvхэнд манайхаас бусад зарим улс орнуудын хоол хvнсэндээ хэрэглэдэг санаанд оромгvй зvйлс, тэр дундаа хорхой шавж, хэвлээр явагчдын талаарх дотор арзайм фото мэдээллvvдийг олон хvргэж байсан билээ. Тэгвэл энэ удаагийнх бvvр ч илvv цочролд оруулна гэдэгт итгэлтэй байна. Магадгvй нуруугаар тань хvйт оргиод, ойрын 2 цагтаа, магадгvй нар жаргаад, vvр цайтал хоол идэх хvсэл тань vгvй болох байх. Хvн зон олонтой, идэх уух юм цєєтэй газрын хvмvvс ёстой идэж болох бvхнээр єлєє тайлдаг бололтой. Ингээд шарсан жоом, мэлхий, чанасан царцаа, амталсан хилэнцэт хорхой, бvvр цаашлаад ямар нэгэн амьтны тархи гээд хvнсэнд хэрэглэнэ гэхэнд санаанд багтамгvй аймшигтай “амттангуудтай” танилцана уу.
Азийн зарим орнуудын хvнс Хадгалах
2010-08-17, 19:48

Арьсаа тvнхэж, биеэ “чимэгчид”

Зvvгээр арьсаа хатгуулж, аймшигтай євдєлтийг тэсвэрлэн байж биен дээрээ хэзээ ч арилашгvй зураг зуруулан, бичиг бичvvлдэг урлаг болох шивээс хэмээх зvйл одоо аль хэдийнэ хоцрогджээ. Оронд нь зарим газрын залуус одоо арьсаа ухуулж тvнхvvлж, нэг ёсондоо сийлбэр хийлгэдэг болсон байна. Энэ арга нь шивээснээс хэдэн арав дахин их євдєлтийг мэдрvvлнэ гэдэгт дvvрэн итгэлтэй байгаагаа нуух юун. Vйлчлvvлэгчийн хvссэн зураг, дvрслэлийн дагуу арьсан дээр нь нvх vvсгэж, сорвижуулах замаар “сийлбэр” хийдэг энэхvv аймшигтай “урлаг нь” єрнєдєд нилээн тvгээмэл дэлгэрээд байгаагийн зарим жишээг тантай хуваалцахаар бэлтгэлээ. Зарим арилашгvй сорвитой хvмvvсийн хувьд тvvнийгээ далдлах сайхан боломж мэт санагдавч, ээж аавынхаа хайрласан биеийн арьсыг ингэж єм цєм авахуулна гэхэд бодохоос ч аймшигтай, бас эвгvй ажээ.
Арьсаа тvнхэж, биеэ “чимэгчид” Хадгалах
2010-08-17, 08:46

Хvмvvсийн цvнхэнд юу юу байдаг вэ?

Ямар ч хvн єєрийн гадаад тєрх, vйл хєдлєл байр байдлаараа ертєнцийг vзэх vзлээ єєрєє ч мэдэлгvй элчилж, ямархуу хvн бэ гэдгээ цухасхан ч гэсэн харуулж байдаг. Зарим хvмvvс хэн нэгнийг хараад дэлгээд тавьчихсан ном шиг л уншиж, цvнхэн дотроо юутай явааг нь, хэн хэнтэйгээ яажшуухан амьдардгийг нь хvртэл хэлдэг шvv дээ. Тэгвэл бvгдээрээ нэгэн сонирхолтой нийтлэлийг хvлээн авангаа, нэг ёсны туршилтыг єєрсєд дээрээ хийцгээе. Бvгдээрээ доорхи хvмvvсийн гадаад тєрхийг ажаад, дараа нь цvнхэн доторхи эд зvйлсийг нь гаргаж тавьсан харалдаах фото зургуудыг нь харахаасаа ємнє  юу байгааг нь таахыг оролдоод vзвэл ямар вэ? Магадгvй хvнийг гаднаас нь хараад хир сайн танидаг болохоо олж тогтоох ч юм билvv. Ямартай ч хvн болгон ахин давтагдашгvй байдаг шиг сонирхол, амьдралын хэв маягууд нь ч гэсэн туйлын ялгаатайн дээр, цvнхэндээ авч явдаг эд зvйлс нь хvртэл газар тэнгэр шиг зєрvvтэй байх юм. Vvнд гайхах зvйл vгvй ээ. Зvгээр л нийгмийн сэтгэлзvйн сонирхолтой нийтлэлээ таалан соёрхоно уу. Харин таны цvнхэнд юу байна?...
Хvмvvсийн цvнхэнд юу юу байдаг вэ? Хадгалах
2010-08-17, 08:18

Нvцгэн балет

Та бvхэндээ германы алдарт зурагчин Klaus Kampert-ийн євєрмєц бvтээлийн дээжээс хvргэж байна. Тэрээр єєрийн улсын балет бvжгийн хамтлагийн бvжигчдийг огт хувцасгvйгээр бvжиглvvлж зургийг нь даран, тvvнийгээ хуанли болгон гаргажээ. Таны харж буй эдгээр фото бол жилийн 12 сарыг илэрхийлсэн бєгєєд тvvнийг бусдаас ялгаж, илvv єндєр мэдрэмжтэй зурагчин гэдгийг харуулж байна. Хараад л баймаар энэхvv гайхалтай бvтээлийг тууривсан Klaus-ын зургуудаас илvv ихийг vзэж, тvvнээс vлгэр жишээ авахыг хvсвэл зургийн тєгсгєлд албан ёсны вэбсайтынх нь хаягыг оруулж єгсєн байгаа шvv.
Нvцгэн балет Хадгалах
2010-08-17, 08:02

Элдэв зураг (180 фото) №371

Бороо хуртай сэрvvхэн vдшийн мэндийг хvргэе. За тэгээд амралтаа хэрхэн єнгєрvvлж байна  даа найзууд минь?... саяхан л халж тvлж алчих гээд байсан, одоо харин жиндvvлж зэвий даагаад учир нь олдохгvй хурмаст шvv. Зугаатай зун цаг маань ийм богино болцон юм болов уу. Намар цагт найр тавиад наадмын маргааш даараагvй л юмсан. Тэгэхээр ядахдаа "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг хамтдаа vзэцгээж, сэтгэлээ дулаацуулъя. Энэ удаа илvv олон бас хамгийн шилдэг гэсэн зургуудыг багтаасан гоё дугаар болсон гэдэгт найдаж байна. Амьдрал єєрєє аялал байдаг. Харин таны аялал яг энэ фото нийтлэл шиг сонирхолтой адал явдлаар дvvрэн байна уу. Магадгvй та аялалын маршрутаа єєрчилхєєр шийдсэн бол маргааш дулаахан єдєр болно гэдгийг хэлчихэе.
Элдэв зураг (180 фото) №371 Хадгалах
2010-08-15, 08:50

Хундага хагарч, ууш асгартал найрласан агшнууд

Уншигч таны чєлєєт цагт зориулж, єрнийн залуусын шар айргаа амныхаа гадуур халиаж, хундага дарсаа хага харшаасан солиотой vдэшлэгvvдийн эгзэгтэй фото агшнуудыг хvргэж байна. Зvгээр л явж єгєхгvй байгаа цагнаас тань бага ч гэсэн хороолцож, инээд бэлэглэх гэсэн юм. Энэ дашрамд “Цангинатал хундага хага шиддэг орос занд дургvй” гэсэн Цоодолын Хулангийн шvлгийн мєр санаанд орсныг дурьдаад, цамаан зангаар хvмvvжээгvй монгол суртахуунаараа єрнийн залуусын хэрээс хэтэрсэн зугаа цэнгэлийн бяцхан жишээг хєндлєнгийн нvдээр харж баясацгаая.
Хундага хагарч, ууш асгартал найрласан агшнууд Хадгалах
2010-08-15, 06:58

Хайр цацруулах бяцхан vрс

Амралтын єдрийн тань амар амгаланг эрж, алиахан vрсийн аз жаргал бэлэглэм фото агшнуудыг мэлмийн тань ємнє дэлгэж байна. Хорвоогийн хамаг хайрыг цуглуулчихсан юм шиг бумбагар хацраа бондойлгочихоод, орчлонгийн хамаг цэцэгсийн vнэрийг шингээчихсэн юм шиг анхилуун vнэрээ тараагаад, ертєнцийн бvхий л аз жаргалыг уусгачихсан юм шиг тунгалаг мэлмийгээрээ мишээгээд, ээжий аавдаа амьдралын утга учрыг эгэлхэн оршихуйгаараа мэдрvvлдэг амин vсрийн цуглуулга танд хамгийн сайхан энергийг бэлэглэнэ гэдэгт итгэл дvvрэн байна.
Хайр цацруулах бяцхан vрс Хадгалах
2010-08-15, 05:59

Фотошопоор тєгсжих оддын тєрх

Авъяас билиг, ааш араншин, ертєнцийг vзэх vзэл, євєрмєц тєрхєєрєє бусдаас ялгарч, зарим нэгнээс нь хол илvv гэдгээ уран бvтээлээрээ баталж чадсан цаг цагийн одууд vнэн хэрэг дээрээ тийм ч тєгс тєгєлдєр амьтад байдаггvй гэдгийг vй олон зураг, видеогоор нvдээ хууруулж сурсан та бид хамгийн сайн мэдэж байгаа. Дээхэн vед жинхэнэ сайхан бvсгvй нvдний гэм шиг ховорхон тєрж, нэг тєрєхєєрєє уй гашуу хагацал зовлонг дагуулдаг байсан бол одоо цагт зураг болгон дээр л шахуу тєгс тєгєлдєр бvсгvйчvvд харагдах авч тэдний тєлєє єрсєлдєєн тэмцэлдээн єрнєх нь ховоршжээ. Єєрєєр хэлбэл жинхэнэ дурлаж унамаар vзэсгэлэнт бvсгvйчvvд мянган жилдээ юмуу зуун жилдээ ганцхан тєрдєг гэхэд хилсдэхгvй. Харин фотошопын эрин зуунд хєрєнгє чинээтэй алдартай одууд яагаад хальсанд буусан єєрийн тєрхєє єє сэвгvй янзлуулж, тєгс тєгєлдєрт ойрхон болж болохгvй гэж? Эгэл жирийн хvмvvс ч гэсэн єєрсдєє фотошопдоод л янзалчихад дэндvv амархан болжээ. Ингээд хуурамч гоо vзэсгэлэнгийн хаанчлал доорхи 49 цуутай сайхан хvмvvсийн фотошопдсон болон жинхэнэ тєрхийг ажицгаая. Энэ алдартнууд мэдээж байгалиасаа “єгєгдєл сайтай” буюу тєрєлхийн царай зvс, бие хаа дажгvйтэй боловч фотошопгvйгээр бол эгэл жирийн бидэнтэй тийм ч их тэнгэр газар шиг ялгаатай байж чадах нь юу л бол...
Фотошопоор тєгсжих оддын тєрх Хадгалах
2010-08-14, 05:59

Бидний дунд орших бүжигчид

Нью-Йоркийн гэрэл зурагчин Жордан Маттер нь маш сонирхолтой фото тєслийг хэрэгжvvлж, vзэгч тvмний мэлмийг гайхалтай агшнуудаар мялаажээ. Тэрээр алдарт Пол Тэйлорын хамтлагийн бvжигчдийг манхэттены хамгийн хєл хєдєлгєєн ихтэй газруудад сонгодог бvжгийн хамгийн хvнд хєдєлгєєнvvдийг гvйцэтгэхийг хvсч, торгон агшнуудыг нь фото хальсанд буулгажээ. Энгийн газар энгийн хvмvvс шиг хувцасласан шилдэг бvжигчдийн биеийн уран хєдєлгєєн нь vнэхээр алмайрч биширмээр бас бахархмаар гоо vзэсгэлэнтэй харагдана. Ингээд vргэлжлэл дээр дарж, авъяаслаг гэрэл зурагчин болон жинхэнэ мэргэжлийн бvжигчдийн хамтарсан ер бусын гайхалтай фото бvтээлvvдээр оюунаа ундаална уу.
Бидний дунд орших бүжигчид Хадгалах
2010-08-13, 07:07

Гахайн утсан махаар хийсэн бvтээлvvд

Дахиад л гайхмаар зvйл, энэ удаа харин бидний ууж идэж, эдэлж хэрэглэдэг зvйлсийг гахайн утсан махаар хийсэн байна гээд бод доо. Ууж идэх зvйл бас яахав, ємсєж зvvж угааж цэвэрлэдэг юмыг маань харин гайхан мах гэж бодохоор дотор муухайрах шиг... Зарим нэг бvтээл буюу алчуур ороолт эд нэр бол гайхан утсан махыг дvрсэлсэн байгаа юм шиг байна. Гайхан утсан махны орцтой шvдний оо, шоклад, чихэр, зайрмаг эд нар бол бас арай дэндэнээ. За за тэгээд миний юу яриад байгааг нээж vзээд єєр єєрийнхєєрєє хvлээж авна биз дээ. Сайхан амттай гахайн мах идмээр санагдчихлаа...
Гахайн утсан махаар хийсэн бvтээлvvд Хадгалах
2010-08-12, 03:55

Амтат гуа амилсан нь

Урд нь та бvхэндээ амтат гуаг ашиглан хийсэн гайхалтай бvтээлvvдийг хvргэж байсан бол тvvний vргэлжлэл болгон халуун єдєр амтархан идэх дуртай шигуа маань ямар зvйл болон амилсан талаар сонирхуулах гэж байна. Хvн гэж амьтан бодож сэтгэж л байвал хийхгvй бvтээхгvй зvйл vгvй болж дээ. Саяхан шилэн дээр сийлсэн бvтээл vзсэн бол одоо хамтдаа жимс хэрхэн урлаг болдогийг vзэцгээе. Урд хvргэсэн зургуудаас давтагдаж орсон бол намайг уучлаарай.
Амтат гуа амилсан нь Хадгалах
2010-08-12, 03:23

Конгогийн улаан гараараа хvдэр олборлогчид

Бvгд Найрамдах Ардчилсан Конго улс дахь иргэний дайн, ядуурал, хvмvvнлэг ёсны дутагдал, зэрэг нь сvvлийн 10 жилийн туршид 5 сая иргэний амийг залгижээ. Ашигт малтмалаараа баялаг боловч хєгжих учраа олж чадахгvй л байгаа энэ улс орны хєрсєнд хvдэр болон колтан элбэг байдаг. Эдгээр металлуудыг агааржуулагч болон дэлхий дахины хэрэглээнд нэвтэрсэн бvх тєрлийн тоон технологиудад хамгийн ихээр хэрэг болдог орчин vеийн электрон тєхєєрємж, схемvvдэд єргєнєєр хэрэглэдэг ажээ. Конгогийн хvvхэд, эмэгтэйчvvд хvдрийн уурхай дээр ажиллаад, єдєрт 1 доллар орчмын ашиг олдог байна. Олборлолтын бvхий л vйл явцыг Конгогийн хууль бус зэвсэгт этгээдvvд хяналтандаа байлгадаг ажээ. Доорхи гэрэл зургуудыг “Хар Африк” – ийн талаарх олныг цочроосон алдарт гэрэл зургуудаараа нэрд гарсан гэрэл зурагчин Том Стоддарт авчээ. Энэхvv уурхай нь Конгогийн Букаву хотоос холгvйхэн оршдог байна.
Конгогийн улаан гараараа хvдэр олборлогчид Хадгалах
2010-08-11, 07:10