Швейцарт хэсэг хvмvvс нэгэн шинэ аргаар зугаацаж эхлэжээ. Тэд 100 метрийн єндєрт ангал дээгvvр байрлуулсан 15 хvнд зориулсан усанд орох зориулалт бvхий хєдєлгєєнтэй ванн тогтоожээ. Энэхvv эгзэгтэй ванн Trient тосгоны дэргэдэх Gueuroz буюу европт хамгийн єндєр дvvжин хэлбэртэй гvvрэн дээр байрладаг. Гvvр 187 метр єндєр бєгєєд доогуураа уулын горхи урсдаг vзэсгэлэнт хавцалд байдаг. Жакузиг тусгай тавцан дээр ган холбогч утсаар тогтоожээ. Жакузид орохыг хvссэн хvн эхлээд зааварчилгаа авч, хариуцлагын баримтанд гарын vсгээ зураад, гvvрнээс доош хаданд авирахад хэрэглэдэг хэрэгсэл болон хоёр туслагчийн хамт бууна. Мєн жакузид амарч буй хvмvvс тусгай дуулга ємсгєдєг байна.
Хадгалах
Та бvхэн амралтаараа, эсвэл томилолтоор явахдаа онгоцоор нэг бус удаа нисэж vзсэн биз. Харин зарим хvмvvс онгоцоор єдєр бvр, долоо хоногт хэд хэдэн удаа нисдэг. Энэ хvмvvс бол мэдээжийн хэрэг стюардессууд буюу онгоцны vйлчлэгчид. Хэрэв стюардессууд байдаггvй байсан бол онгоцоор нисэхэд их хvндрэлтэй байх нь ойлгомжтой. Ингээд бvгдээрээ дэлхийн 35 орны авиа компаний стюардессууд ямар сайхан харагддагийг сонирхон харцгаая.
Хадгалах
Та бvхэндээ нэгэн гэрэл зурагчины хєгжилтэй бvтээлvvдийг хvргэж байна. Тэрээр эдгээр зургуудаа авахдаа янз бvрийн насны гэр бvл, найз нєхдvvд, хувь хvмvvсийг нэг єрєєнд оруулаад ямар нэгэн зvйлээр гэнэт цочооход илрэх хариу vйлдэл буюу нvvрний хувирал, vйл хєдлєлийг алдалгvй камертаа буулгасан байна. Тэр болгон санаанд оромгvй энэ сонирхолтой санаа нь єнєєдєр бидний элгээ хєштєл инээх боломжыг олгож байгаа нь сайхан... Хvмvvсийн нvvрний хувьралыг сайн хараарай. Хvн айхаараа vнэхээр сонин vйлдэл гаргах юм.
Хадгалах
ОХУ -ын баруун урд хэсэгт орших Дагестаны ард тvмэн бидний сайн мэдэх Lexus 470 -г хэрхэн гоёсон тухай хєгжилтэй бяцхан нийтлэлийг хvргэхгvй байж чадсангvй ээ. Дагестан гэхээр л єндєр уулс vнэг, чоно, vс ноос, сахал самба санаанд бууж байгаа биз. Тэгвэл тэдний хєлгєлдєг машинууд нэг иймэрхvv байх болов уу гэсэн таны тєсєєлєл худлаа биш бололтой хэхэ. За за марзагнах яахав зургийг нь vзээд бодол санаагаа хэлээрэй.
Хадгалах
Бvсгvй хvнийг байгаль эх гараа гарган уран гоолиг
“урлаж”, эр хvний сэтгэлийг соронздох гоо vзэсгэлэн, ялдам аалийг
харамгvй бэлэглэсэн байдаг. Тэгвэл угаас эмзэг турьхан бvсгvйн эхээс
тєрсєн биеийг гарамгай зураачийн ур ухаан шингэсэн уран зургаар чимвэл
тэнгэрийн урлаг, газрын урлагтай нэгдэж, хичнээн гоёмсог, ер бусын
нууцлаг vзэмжийг бий болгохыг тєсєєлєхийн аргагvй сайхан ажээ. Тийм ч
учраас саяхан vvссэн хэдий ч Дэлхий дахины сэтгэлийг татаж чадсан
“боди-арт” урлаг асар хурдацтай хєгжиж, хэн бvхний таашаалыг хvлээж
байгаа билээ. Ингээд сайхан бvсгvйчvvд дээрх хамгийн эгэл бус боди артын
бяцхан цуглуулгаар уншигч таны мэлмийг мялаая.
Хадгалах
Сvvлийн vед баруунд алдаршиж байгаа Оросын
залуухан модель Ирина Шейк (Irina Shayk) шvтэн бишрэгч эрчvvд, шvvн харах хvvхнvvдийг баярлуулж дуусахгvй, ярих сэдвээр дундруулахгvй гэсэн шиг маш шургуу ажиллаж байна. Тэрээр Испаний XTi брэндийн намар-євлийн гуталны сурталчилгаанд зураг авахуулжээ. Ингээд бvгдээрээ эелдэг зан, хээгvй шулуун араншин, хосгvй гоо
vзэсгэлэнгээрээ алдартай орос бvсгvйчvvдийн нэг болох Victoria’s
Secret-ийн сахиусан тэнгэр Адриана Лимаг санагдуулам тєрхтэй Ирина Шейк –н намрын тєрхтэй танилцъя.
Хадгалах
Та бvхэндээ Мексикийн алдартай залуу зураач Омар Ортиз (Omar Oritz) -ын гэрэл зурагтай ялгахын аргагvй бодит мэт гар зургуудыг хvргэж байна. Тvvний бvтээлvvдийг харсан хvн болгон компьютер график ашигласан, гараар хэзээ ч ингэж зурах боломжгvй гэх мэтээр шvvмжилдэг. Тэгвэл мэдээний тєгсгєлд таны эргэлзээг тайлах, тvvний хэрхэн бvтээлээ туурвиж буй видео бичлэг байгаа. Ингээд орчин цагийн нэгэн гайхалтай авъяаслаг залуугийн уран зургийн дээжистэй танилцацгаая.
Хадгалах
Гадаа намрын элч муутайхан нар тєєнєсєн шаргал єдрийн мэндийг хvргэе. Хvйтний ам наашилж, хєхvvрийн ам цаашилж, усны шувууд буцаж, ургаа мод шаргалтаж байгаа энэ vед євєл цагтаа бэлтгээд завгvй гvйж яваа та бvхэндээ зориулан халуун элчээр дvvрэн "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг толилуулж байна. Буурьтай ажил дээр хvмvvс бусдад ямар харагдахыг хvссэнээрээ оролцдог бол, харин жижиг сажиг юман дээр vнэн чанараа харуулдаг. Тус хvргэсний маань хариуд мєнгє тєлєхєд, бидний тусч сэтгэл оргvй болчихдог гэдгийг санаж яваарай. Ингээд найзуудаа хамтдаа сууж, хэдэн хором ч болов нvдээ баясгаж, сэтгэлээ сэргээцгээе.
Хадгалах
Таны чєлєєт цагийг хєгжилтэй єнгєрvvлэхэд нэмэр
болох vvднээс бэлтгэн хvргэдэг ээлжит илvvдэлтэй буюу “зураг алаачтай”
гэрэл зургуудын инээхгvй байхын аргагvй цуглуулгаа толилуулж байна.
Таниж мэддэг, дотны хvмvvстэйгээ хамт зураг даруулах агшинд хэн нэгэн
“тас хєндлєн этгээд” санамсаргvй болон санаатай байдлаар арын юмуу, урд
талын фононд хачин царай, сонин байр байдалтайгаар багтчихсан байх
тохиолдол гардаг. Уншигч таны амьдралд ч гэсэн гэрэл зургаа “илvvдлээр”
баллуулах, эс бєгєєс єєрєє хэн нэгний зурагны єгvvлэмж, утга учрыг
“будаа болгож” vзэгчийн анхаарлыг єєр дээрээ татчихсан байх тохиолдол
гарч байсан гэдэгт эргэлзэхгvй байна. Ингээд дэлгэцэндээ ойртон сууж,
хэн нэгэн “хэргийн эзний” ачаар зураг биш, хошин шог болсон дурсгалын
фотонуудын цуглуулгатай танилцана уу.
Хадгалах
Олон жилийн ємнє бид шивээсийг хvнд гарууд болон цэргvvдийн биен дээрээ зурдаг дэмий зvйлс хэмээн боддог байсан бол єнєєдєр шивээсийг урлаг талаас нь хардаг хvмvvс цєєнгvй болсон нь сайшаалтай. Мэдээж дэмий балай сараачсан зvйлсийг биш, хєдєлмєр шингэсэн чанартай шивээсийг єндрєєр vнэлдэг. Харин одоо та бvхэндээ хvргэх гэж буй зургууд бол сvvлийн vед моодонд ороод байгаа "3 хэмжээст шивээснvvд" юм. Та эндээс шивээсний урлагийн гайхамшгийг мэдрэхийн сацуу бvтээлд дvрслэгдсэн биетийг амьд байгаа мэтээр мэдрэх болно.
Хадгалах
Та бvхэн сайхан амарч байна уу, гадаа ч ёстой нар гийсэн сайхан єдєр болж байна даа. Зун цаг урдаасаа, євєл цаг хойноосоо гэж... манай улсын хойд нутгаар цас хаялж модод аль хэдийнээ шаргалтан, vvрээр хяруу унаж эхэлсэн сурагтай. Бид тєв хэсэгт нь байгаа болохоор хvйтэн цаг ирэх болоогvй ч уур амьсгал нь хэдийнээ мэдрэгдээд эхэлжээ. Ойрын vед vргэлж тохиогоод байхгvй энэ сайхан амралтын єдєрт зориулан хэрэглэгч танд "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг толилуулж байна. Цаг хугацааны эргэлт хурдтайгаар эргэлдэн єнгєрч, найз нєхєдтэйгээ хамт байсан зуны сайхан цагууд бага багаар бvдгэрч буй энэ vед эдгээр хєгжилтэй зургууд таны залуу насны сайхан дурсамжыг сэдрээж, сэтгэлд тань цэцэг ургуулах биз ээ.
Хадгалах
Та тєрєлх хотынхоо гудмаар алхаж явахдаа, хогийн савны дэргэдvvр єнгєрєхдєє, кафе болон зоогийн газруудад хооллохдоо бусдын хаясан хоолны vлдэгдэл, хуучин эд зvйлс, хувцас хунарыг цуглуулж байгаа хvмvvстэй таарч байв уу? Шил лааз цуглуулдаг хvмvvсийн талаар би яриагvй байна аа. Харин бусдын хаягдал хvнс, эд зvйлсийг олж ашигладаг хvмvvсийн талаар ярьж байна. Манайд ийм vзэгдэл жирийн хvмvvсийн дунд бол тийм ч тvгээмэл биш. Харин энэ бол барууны орнуудад дэлгэрээд байгаа фриганизм буюу “vнэгvйчлэл” гэсэн нэр томъёонд хамаарах vзэл бодолтой хvмvvсийн vйл ажиллагаа юм. Тэд бол орон гэргvй, яахаа алдсан архичид биш ээ. Харин тэд зvгээр л орчин vеийн хvмvvсийн дэндvv цамаан хэрэглээг буруушааж, тийм ч муудчихааггvй байхад нь хаясан хvнс, эд зvйлсийг нь тvvж, єєртєє хэрэглэдэг хvмvvс юм. Ингээд хэсэг ийм хvмvvсийн фото зургуудтай танилцацгаая. Та эднийг зєвтгєж ч болно, буруутгаж ч болно. Ямар ч байсан ийм хvмvvс олон болжээ гэдгийг л хэлэх хэрэгтэй байх.
Хадгалах