ГЭРЭЛ ЗУРАГ

Хамгийн үзэсгэлэнтэй ихрүүд

Гоо сайхны мэдрэмжийг хоёр дахин үржүүлсэн ертөнцөөр таныг дагуулан алхая. Гоолиг, тачаангуй бие галбир, үзэсгэлэнтэй төрх, дур булаам нүдтэй ихэр бүсгүйчүүдийн фото цуглуулгыг танд хүргэж байна. Энд мөн та бидний мэдэх олны танил хүмүүс ч байгаа гэдгийг хэлмээр байна. Ямартай ч өөрийнхөө хичнээн үзэсгэлэнтэй болохыг толинд биш, харин ихрийн өрөөснөө харж мэдэж, өдөр бүрийг хамтдаа өнгөрүүлнэ гэдэг ховорхон аз гэдэгт эргэлзэхгүй байна.

Хамгийн үзэсгэлэнтэй ихрүүд Хадгалах

Өдрийн оньсого – энэ юу вэ?

Заавар, зурагтайгаа байгаа энэхүү сонирхолтой эдийг юунд зориулсан ямар учиртай зүйл гэдгийг нь та мэдэх үү? Мэддэг бол энэ тааварт та оролцохгүй, харин мэдэхгүй байвал таах гэж оролдож үзээд, болохгүй бол үргэлжлэлээс тайлбарыг нь олоорой. Ажлын өдрөөрөө өөртөө бага ч гэсэн зав гаргаад, тархиа ажиллуулж, ямар нэгэн зүйлийг таахыг оролдох нь таныг сэргээж ч мэдэх юм шүү. Ямартай ч тун сонирхолтой сэтгэгдэл төрүүлэх энэхүү бүтээгдэхүүнийг юунд хэрэглэдэг юм бол?...

Өдрийн оньсого – энэ юу вэ? Хадгалах
2012-02-04, 02:46

Элдэв зураг (180 фото) №413

Өнөөдөр энэ долоо хоногийн ажлын сүүлийн өдөр өнгөрч байна. Олон хүн ажлаа амжуулах гээд завгүй сууж байхад, зарим нэг нь ажлын цаг дуусахыг тэсч ядан хүлээнэ. Тэгэхээр найзаа, ямартай ч Саакын зүгээс хүргэж буй "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг нээгээд үз. Хэсэгтээ л таныг хөгжөөнө, дараа нь ямар мэдрэмж төрснийг өөрөөсөө бүү харамлаарай. Сайхан мэдрэмж авсан бол түүнийг хадгалж, эргэн тойрондоо түгээ. Бүхнийг амжуулагч бурхан биш асуудал байгаа бол түрдээ март. Сэтгэлд чинь алдаа онооны ухаарал байж, үйл чинь цагаан байгаа цагт заяа чинь чамайг түшээд явна. Эртний хот Тройн хүлэг баатрууд шиг омголон идэр насандаа яваа, төрийн хар хүн болж нойр хоолыг умартан суугаа, энэрэл хайрыг түгээж эцэж цуцахаа мартсан, эх үйлийг бүтээх гэж эрдмийн мөр хөөсөн, эх үрийн элбрэлийг эдэлж яваа... эдүгээ цагийн эгэл даруу, ухаалаг найз нартаа энэ нийтлэлийг зориулъя.

Элдэв зураг (180 фото) №413 Хадгалах
2012-02-03, 23:49

Гоо үзэсгэлэнгээс халим болж хувирсан Кармелла Бинг

Америкийн нилээн нэрд гарсан порно од төдийгүй фотомодель Кармелла Бинг (Carmella Bing) нь ер бусын том хөхөөрөө өөрийн мэргэжлийн талбартаа гайхалтай амжилтыг олж, алдаршихын сацуу олон эрчүүдийн ганцаараа байхдаа төсөөлдөг бүсгүйчүүдийн нэг болж байсан цаг саяхан ажээ. Хэдхэн жилийн өмнө Кармелла нь насанд хүрэгчдэд зориулсан кино ертөнцийг эзэгнэж байснаас гадна бие галбирын харьцаа нь жинхэнэ эмэгтэй хүний төгс төгөлдөр үлгэр жишээд тооцогддог байжээ. Гэтэл одоо түүнийг танихыг аргагүй болжээ. Дэлгэрэнгүй дээрээс түүнийг хэнтэй адилхан болж өөрчлөгдсөнийг нь та олж харах болно. Тавхан жилийн дотор хүн ингэж өөрчлөгдөх юу ч биш ажээ.

Гоо үзэсгэлэнгээс халим болж хувирсан Кармелла Бинг Хадгалах
2012-02-02, 02:06

Jen Davis-ын автопортретийн цуглуулга

Хүн өөрийнхөө хөрөг зургийг өөрөө авахыг автопортрет буюу авто-хөрөг гэж нэрлэдэг билээ. Тэгвэл одоо бүгдээрээ Жен Дэвис (Jen Davis) хэмээх Америк бүсгүй хэрхэн сүүлийн 10 жилийн хугацаанд өөрийнхөө үйлдлүүдийн гэрэл зургийг мэргэжлийн өндөр төвшинд, сонирхолтой хэлбэрээр авсныг одоо сонирхоцгооё. Түүний гадаад төрх нь загвар өмсөгчтэй харьцуулахын аргагүй боловч тэрээр өөрийнхөө байгаа байдлыг хальсанд буулгаж, олонд харуулахаасаа ичээгүй нь хамгийн гайхалтай. Ингээд Жен Дэвис-ийн эгэл жирийн хирнээ урлагаар амьсгалсан өдрүүдийн дүр зурагаар аялцгаая.

Jen Davis-ын автопортретийн цуглуулга Хадгалах
2012-02-01, 05:17

Уран гулгаачдын хөгжилтэй царайлсан агшнууд

2011 оны 11 сарын 21-нээс 11 сарын 27-ны хооронд Английн Шеффилд хотод болсон Британий Уран Гулгалтын Аварга шалгаруулах тэмцээн дээрээс хийсэн, тамирчдын үзүүлбэрийн үеэрхи үйлдлүүдийн хамгийн эгзэгтэй, бас хөгжилтэй агшнуудын фото цуглуулгыг танд хүргэж байна. 2011-2012 оны Британий уран гулгалтын аваргын тэмцээнд оролцсон цэнхэр мөсөн дээр “нисэгчид” – ийн хөгжилтэй фото агшнуудаар спортод, бас биеийн хөдөлгөөний урлагт хайртай эрхэм та хэдэн хормын таашаал аваарай.

Уран гулгаачдын хөгжилтэй царайлсан агшнууд Хадгалах
2012-02-01, 04:59

Парисын загварын долоо хоногийн хамгийн хачирхалтай загварууд

Загварын ертөнцөд шинээр мэндлэх санаа бүр амжилт олоод байдаггүй гэдгийг бид мэднэ. Шинийг санаачилсан хүн бүхэн ямар нэгэн байдлаар олны зүгээс эсэргүүцэлтэй тулгардаг. Тэр тусмаа жилээс жилд шинээр зохион бүтээх боломж нь хумигдсаар байгаа загварын ертөнцийнхөн одоо дэгжин гоёмсог гэхээсээ илүү, этгээд, гажруу чиглэж хувцас загварын өнгө төрхийг хазайлгах болжээ. Үүний нэг жишээ болгож, энэ жилийн Парисын загварын долоо хоногийн үзүүлбэрүүд дээр тавигдсан хамгийн хачирхалтай загваруудыг танд танилцуулж байна. Хувцас загварын “инженерүүд” болсон загвар зохион бүтээгчдийн эдгээр этгээд гаж бүтээлүүд ойрын ирээдүйд загварын чиг хандлагыг тодорхойлохыг үгүйсгэх аргагүй. Ямартай ч их сонирхолтой загварууд байна.

Парисын загварын долоо хоногийн хамгийн хачирхалтай загварууд Хадгалах
2012-01-30, 21:27

Мэргэжлийн анчин бүсгүй Мелисса Бахман

Ан агнуурын талаар нэвтрүүлгийн хөтлөгч Мелисса Бахман гэгч бүсгүйг танд танилцуулж байна. Тэрээр ажилдаа маш их дуртай, бас ажлынхаа талаар маш өндөр мэдлэг, туршлагатай нэгэн ажээ. Учир нь тэрээр өөрөө мэргэжлийн анчин, дээрээс нь эмэгтэйлэг, гоо үзэсгэлэнтэй учраас ангийн талаар мэдээллийг телевиз үзэгчдэд өөрийн биеэр хүргэдэг нь өөрийнх нь мөрөөдлийн ажил нь байхаас ч өөр аргагүй юм. Үргэлжлэл дээрээс та бүхэн мөн Мелисса-гийн ан хийсний дараах олон сонирхолтой гэрэл зургуудыг хүлээн авах боломжтой. Тэрээр ажилдаа тун их сэтгэл хангалуун байдаг бололтой. Ямартай ч хүн бүхэн адилгүй хүлэг бүхэн жороогүй гэдгийг баталж, хүн өөрийн зүрх сэтгэлээ дагаж, юу хүснэ түүнийгээ л хийж, түүнээсээ таашаал авах нь амьдралын мөн чанар юм гэдгийг энэ эмэгтэйн амьдралын хэв маяг танд харуулах байх. Харин та юу хийх дуртай вэ? Түүнийгээ хийж, мөнгө болгож чаддаг уу?

Мэргэжлийн анчин бүсгүй Мелисса Бахман Хадгалах

Галан шуурга

23 настай Томас Лукас хэмээх залуугийн ер бусын фото цуглуулгыг танд хүргэж байгаадаа баяртай байна. Томас нь мэргэжлийн гэрэл зурагчин биш бөгөөд циркийн сургуульд сурч, галаар наадагчийн мэргэжлийг эзэмшсэн залуу юм байна. Галыг хашраахаас гадна тэрээр акробат болон жонглёрын эрдэмд суралцжээ. Харин цагийн эрхэнд тэрээр галаар акробатчин, жонглёрчин төдийгүй өөр бусад зүйлсийг галтай хослуулан зургийг нь дарах хоббитой болсон байна. Ингээд түүний галтай хоршуулсан ер бусын фото цуглуулгыг танд хүргэж байна. Гадаа хүйтэн байна, харин таныг бид Томас Лукасын галан шуургаар халууцуулъя.

Галан шуурга Хадгалах

Загварын ертөнцийн ирээдүй

Мэдээж ганц дизайнерын нэг цуглуулгаар хувцас загварын ертөнций ирээдүй тодорхойлогдохгүй л байх л даа. Гэвч загвар зохион бүтээгчид шинэ загварын санаа гаргаж, түүнийг нь мэргэжилтнүүд төдийгүй харж үзсэн үзэгч сонирхогчид нь шүүн тунгаагаад, цагийн эрхэнд заримдаа боломжгүй мэт санагдаж байсан хэт гаж зүйлс нь энгийн хэрэглээ болсон байх тохиолдол элбэг. Ямартай ч саяхны нэгэн загварын шоуны үеэр танилцуулсан хувцасны шинэ цуглуулгыг “урлаг юм даа” гэж хүлээж авахад жаахан хэцүү санагдсаныг нуух юун. Ганцхан надад ингэж санагдаад байгаа юм болов уу гэдэг асуултын хариуг танаас хүлээн авахаар, дэлгэрэнгүй дээр энэхүү үзүүлбэрийн үеэрх гэрэл зурагнуудыг орууллаа. Загварын ертөнц одоо улам солиорч байна доо.

Загварын ертөнцийн ирээдүй Хадгалах

Луу жилийг сүйрэлтэй угтсан нь

Алтан гахай жилээс ч дутахааргүй сүр дуулианыг дэлхий дахинд дагуулан айсуй луу жилийн сурагаар азийн ихэнхи орнууд аль эртнээс баярын уур амьсгалд ороод байгаа билээ. Тэдний нэг болох Тайланд улсын Супханбури хотынхон галын наадам шууруулан байж луу жилийн баярыг тэмдэглэж байгаад, гал гаргаж, хамгийн багадаа 3 хүний амь нас эрсдэн, 50 гаруй хүн хүнд бэртэл авсан байна. Ослын шалтгаан нь модон байшингийн дээвэр дээр унасан салют байсан аж. Гал хоромхон зуух авалцаж, ойр хавийн 50 байшинг шатаажээ. Орон нутгийн эрүүлийг хамгаалах хэлтсийн тэргүүн Суфан Бури-гийн мэдэгдсэнээр энэхүү явдлын хөлд 3 хүн амь үрэгдэж, 50 гаруй хүн шархадсан бөгөөд хохирогчдыг эмнэлэгт хүргүүлсэн байна. Ямартай ч огторгуйн хаа нэгтэйгээс тэнгэр зүсэн айлчлах үлгэр домгийн луу жил галаар тургисаар айсуй...

Луу жилийг сүйрэлтэй угтсан нь Хадгалах
2012-01-27, 21:51

Эр хүнийг будгийн ачаар эмэгтэй болгосон нь

Хүйсээ хүртэл солиулах нь хурууны үзүүрээр хийгддэг зүйл болсон өнөө үед  ч эрэгтэй хүнийг эмэгтэй хүн шиг царайтай болтол нь будах мэтийг гайхаж балмагдах хүн бараг байхгүй болсон гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ л Make-up гээч зүйлийг сонирхдог эмэгтэйчүүд гэдэг бодгалиуд оршин байгаа цагт ямар нэгэн байдлаар хэн нэгнийг эмэгтэйлэг, үзэсгэлэнтэй, эгдүүтэй болгон хувиргаж байгааг харуулсан будалтын цуврал зураг, бичлэгүүд хэзээ ч хуучрахгүй байх. Ингээд охид бүсгүйчүүддээ зориулаад, нэгэн эрэгтэйг хэрхэн эгдүүтэй эмэгтэй болгон хувиргасан явцыг хүргэж байна.

Эр хүнийг будгийн ачаар эмэгтэй болгосон нь Хадгалах
2012-01-26, 20:25