ГЭРЭЛ ЗУРАГ

Буччеллати болон Maison Dellos үйлдвэрүүдийн шинэ цуглуулга

Үнэт эдлэлийн Буччеллати болон "Maison Dellos" ордны “Италийн каприччио” нэртэй шинэ цуглуулга гарсныг таны өмнө дэлгэж байна. Энэхүү цуглуулгыг Буччеллати-гийн гэр бүлийн дөрөв дэхь үеийнхэн өнгөлөг мотив, уламжлалт хэв маяг, эрхэмсэг классик стиль оруулан, алтан хүрээ, ховор чулуу, гялтганасан металлыг оролцуулан хийжээ. Энэ эрхэмсэг гэр бүлийн 200 жилийн гайхалтай түүхэн замнал нь тэдний өв залгамжлан эрхэлсэн үнэт эдлэлийн талбарыг ахин давтагдашгүй, ер бусын болгожээ.

Буччеллати болон Maison Dellos үйлдвэрүүдийн шинэ цуглуулга Хадгалах
2012-05-25, 18:49

Сонин стиль, сонин хувцастай, сонин хүмүүс

Тун өвөрмөц стиль имижтэй, бас нилээн хачирхалтай хувцаслалттайгаар олон хөлийн газар явж байгаа зарим хүмүүсийн фото цуглуулгыг танд хүргэж байна. Зарим нь зориудын кампанит ажиллагаа, сурталчилгаанд зориулан ингэж хувцасласан байхад, зарим нь өөрсдийн дур сонирхлоор бусдын нүднээс эмээлгүй, жир бусаар хувцаслажээ. Ямартай ч, ихэнх нь энэхүү хувцаслалтандаа сэтгэл хангалуун байж, өөрийнхөө дотоод ертөнцийг бусдад илэрхийлж байгаадаа баяртай байгаа бололтой. Харин танд энэ цуглуулга инээд бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Дэлхий дээр ямар олон тус тусын өвөрмөц “ертөнцүүд” өнгө алаглан амьдрана вэ? ...

Сонин стиль, сонин хувцастай, сонин хүмүүс Хадгалах
2012-05-24, 18:23

Сэтгэл хөдөлгөм фото агшнууд

Эрт цагт нэгэн хаан улсынхаа зураачдын дунд тэмцээн зарлажээ. Ялсан зураачийн бүтээл нь амар амгалан оршихуйг төгс илэрхийлсэн байх ёстой байж. Хараад л дотор амарлимаар үй олон бүтээлүүд дундаас  аянга цахилгаан цахилж, галт уул боргилон, хуй салхи эрчилсэн газар, өндрөөс унах их усан хүрхрээт хадны бяцхан ангархай дотор бялзуухайгаа жигүүрээрээ энхрийлэн, хайраар бялхах амгалан шувуухайг дүрсэлсэн нэгэн зурагны эзэн ялагч болсон гэдэг. Бужигнаан, шуугиан, заналхийлэл дунд ч гэсэн хайраа түгээн, амар амгалан байдлаа хадгалж чадна гэдэг нь жинхэнэ тайвшрал юм гэдгийг ухаалаг хаан уг шувуунаас олж харсан хэрэг. Ингээд хөл толгой нь мэдэгдэхгүй өрнөх хорвоо дэлхийн өдрүүд дундаас таныг ч гэсэн өөрийн доторхи амар амгалангаа олоорой хэмээн ерөөгөөд, сэтгэл догдлуулам, уянгалаг агшнуудыг хүргэж байна.

Сэтгэл хөдөлгөм фото агшнууд Хадгалах
2012-05-24, 17:58

Хайр, эерэг энергиэр дүүрсэн гэрэл зургууд

Цаг үетэй холбоотой, хурц сэдвийг хөндсөн, сэтгэл сэртхийлгэмээр дүр зургийг хальсанд буулгах, ид дэвэрч буй асуудлын талаар бичих нь тийм ч хэцүү биш. Харин бүх талаараа хайр, хүний эерэг сайхан талуудыг харуулсан, зураг авч, тийм нийтлэл бичих л хэцүү байдаг. Хүн өөрөө хайрын бүтээл боловч муу зүйлд татагдахдаа амархан байдаг учраас тэр биз ээ. Тэгвэл бид та бүхэнд, энэ дэлхий дээр дайн дажин, улс төрийн асуудлууд, том уулзалт, төрийн эргэлтээс гадна амьдралын зорилго болсон баяр хөөр, хайраар бялхсан мөчүүд байдаг гэдгийг сануулах гэсэн юм. Ямар ч үед хүн хэвээрээ үлдэх нь л хамгийн чухал зүйл билээ. Гэтэл хөл толгой нь мэдэгдэхгүй өрнөх энэ амьдрал дунд хамгийн чухал тэр зүйлийг олж харж, хадгалаж үлдэх л хамгийн хэцүү бас хамгийн чухал. Тиймээс хайрыг хайрлаж, байгаа бүхнээ гамнаж яваарай гээд, сайхан мөчүүдийн фото цуглуулгыг таны өмнө дэлгэж байна.

Хайр, эерэг энергиэр дүүрсэн гэрэл зургууд Хадгалах
2012-05-22, 20:48

Японы гудамжны мода

Гудамжны хэв маягийн Лондон, Нью-Йорк, Парисын иргэд хөөхөө больжээ. Тэндхийнхэн биед эвтэйхэн, чөлөөтэй, цэвэрхэн л харагдаж байвал хэв загвар хөөхийн оронд, толгойдоо юм хийхийг эрмэлзэх болж. Толгойдоо юм хийнэ гэснээс, бусдаас үргэлж өвөрмөцөөр сэтгэдэг Японы залуусын гудамжны мода гэж бүүр гүйцэгдэхгүй сонин хачин зүйл болсон байна. Мэдээж бүгд ингэж хувцасладаггүй л байх л даа. Цөөн хэд нь ч гэсэн ийм байдалтайгаар зурагчны дуранд өртсөнийг бодохоор Токиогийн залуус хэв маягийн тал дээр жинхэнэ бөмбөг тэсэлж байгаа бололтой.

Японы гудамжны мода Хадгалах
2012-05-22, 20:27

Өөрийнхөө үсийг хэрхэн засах вэ?

Хэн нэгэн эмэгтэй толинд хараад, хайч барьж байгаад өөрийн үсээ засна гэж хэний санаанд орох билээ? Тэгвэл үсээ шаталсан хэлбэртэй тайруулахыг хүсч байгаа эмэгтэйчүүдэд маш хөөрхөн зөвлөгөө болохуйц нэгэн эмэгтэйн үйлдлийг хүргэж байна. Тэрээр үсчинд очиж, цаг, мөнгөө үрэлгүйгээр, гэртээ толинд харж байгаад өөрийнхөө үсийг маш хялбархан аргаар, аятайхан  хэлбэртэй болгожээ. Ингээд гэртээ, хэрхэн шаталтсан үстэй болох аргыг танд хүргэж байна. Энэ аргыг хэрэглэхдээ үс засуулахад сайн өдөр харж, хүүхдийнхээ нүднээс холхон байх үедээ хийх хэрэгтэйг сануулах илүүц биз ээ.

Өөрийнхөө үсийг хэрхэн засах вэ? Хадгалах
2012-05-21, 16:41

Hirotoshi Itoh-ийн чулуунууд

Японы уран барималч Хиротоши Итох (Hirotoshi Itoh ) нь 1982 онд Токиогийн Үндэсний Урлагийн Их Сургуулийг дүүргэжээ. Тэрээр гэрийнхээ ойр хавийн голын эрэг болон гаднаас олсон чулуугаараа ер бусын хошин шогийн мэдрэмжтэй бүтээлүүдийг туурвидаг байна. Байгалийн хатуу эд болох чулууг тэрээр “зөөллөж”, уян хатан, амьд болгон харуулдаг ажээ. Ингээд бүгдээрээ Хиротоши Итох-ын чулуун бүтээлүүдтэй танилцацгаая.

Hirotoshi Itoh-ийн чулуунууд Хадгалах
2012-05-21, 16:16

Зөгийнүүд хэрхэн үүрээ засдаг вэ?

Борив бохис хийлгүй ажиллаж, суусан газраасаа шороо атган, урагш тэмүүлж байдаг хүмүүсийг яагаад “ажилч зөгий шиг” гэж хэлдэгийг бид мэднэ. Яагаад гэвэл зөгий гэдэг амьтан үр удмаа төрүүлж, өсгөх байр савыг зогсоо зайгүй бэлдэж, цэцэгний тоос хүртээн, амтат балыг цуглуулсаар насыг бардаг тун их ач тустай, бас ажилсаг шавж. Тэр тусмаа алтан шаргал өнгөтэй, ажилсаг болохоороо эд хөрөнгөний бэлэгдэл болдог билээ. Харин одоо та бүхэнд зөгийн сүрэг дээр хийсэн нэгэн сонирхолтой туршилтыг толилуулж байна. Хэсэг хүмүүс яг зөгийний үүр шиг хэлбэртэй шилэн хоргыг зөгийнүүдэд өгчээ. Зөгийн сүрэгт энэхүү шил маш их таалагдсан тул дотор нь үүрээ засч эхэлсэн байна. Ингээд шилэн хоргыг байрлуулсан хүмүүс зөгийн үүр баригдах үйл явцын амьд гэрч нар болжээ.

Зөгийнүүд хэрхэн үүрээ засдаг вэ? Хадгалах
2012-05-21, 00:35

Олон хүнээс бүрдсэн хөргүүд

Өдгөө 40 настай уран бүтээлч Грэг Алан нь Мэрилин Монро, Одри Хэпборн, Элвис Пресли нарын домог болсон Америкийн алдартнууд болон эрх чөлөөний хөшөө зэргийн хөргийг олон хүмүүсийг оролцуулан, том талбай дээр бүтээж, гэрэл зургийг нь дардаг байна. Түүний уран бүтээлд бийр будаг, зургийн цаас хэрэг болдоггүй зөвхөн тодорхой өнгийн хувцасаар жигдэрсэн сайн дурын хүмүүс, бас түүний торгон мэдрэмж л хэрэг болдог ажээ.

Олон хүнээс бүрдсэн хөргүүд Хадгалах
2012-05-21, 00:17

Дайны талбараас гэртээ эргэж ирсэн нь

Амьд эргэж ирэх, харийн газарт ясаа тавиад, үүрд орхин одох эсэх нь тодорхойгүй, байлдааны улаан фронтруу орхин оддог хүмүүс бол эр цэргүүд билээ. Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ алд биеийн жаргалаас илүүд үзсэн хүмүүс учраас хайртай дотны хүмүүс нь тэднийг нулимстай нүдээр үдээд, үсээ цайтал хүлээхээс өөр аргагүйд хүрдэг. Гэвч дайны талбараас эх орондоо, ээж аавдаа, эхнэр/нөхөр хүүхэдээ эргэн ирж байгаа цэрэг эрс, цэрэг бүсгүйчүүдийн дүр зураг нь сэтгэлийн гол эргээ халимаар мөч байдаг. Ингээд бүгдээрээ нэгэн сэтгэл хөдөлгөм түүхийн дүр зурагтай танилцацгаая.

Дайны талбараас гэртээ эргэж ирсэн нь Хадгалах
2012-05-18, 03:38

Гэрэл зурагчин Кристефер Моррис-ын бүтээлүүд

Улс төр, урлаг, эгэл ардын амьдрал, дайн дажин гээд өөрийн амьдарч буй цаг үеийн бүх талбарын төлөөлөгчдийн ховорхон дүр зургийг хальсанд буулгаж, өөрийн гэсэн өнгө аястай гэрэл зургуудыг бий болгодог уран бүтээлч бол Кристофер Моррис (Christopher Morris) юм. Тэрээр 1958 онд мэндэлсэн бөгөөд гэрэл зурагчнаар ажилласан эхний 20 жилдээ үргэлж дайн байлдааны зураг дардаг байжээ. Харин 2000 оноос хойш Цагаан Ордны албан ёсны гэрэл зурагчин болсон байна. Тэрээр баримтат гэрэл зурагнаас гадна сурталчилгааны болон фэшн төрлүүдэд ч ур чадвараа сорьдог байна. Ингээд бүгдээрээ энэ цаг үеийн камер барьсан Пикассо нарын нэг болон Кристофер Морисс-ын бүтээлүүдтэй танилцацгаая.

Гэрэл зурагчин Кристефер Моррис-ын бүтээлүүд Хадгалах
2012-05-18, 02:06

Онлайн тоглоомын гай

Мэдээж төрөл бүрийн онлайн тоглоом нь хүнийг донтуулж, хүч энергийг нь сорон, цаг хугацааг нь хумсалдаг маш хөнөөлтэй зүйл билээ. Бид компьютер тоглоомны хор уршгийн талаар маш ихийг мэднэ. Тэгвэл одоо тоглоомонд донтсон найз залуудаа ясандаа тултал гомдсон эмэгтэй хүн ямар гай тарьж болдог талаар ярилцая. Өмнөд хөршийн нэгэн оюутан залуу онлайн тоглоомонд хэт донтоод, найз охиноо огт хайхрахгүй, ихэнхи цагаа PC-нд өнгөрүүлдэг байжээ. Гэтэл найз бүсгүйнх нь тэвчээр барагдаж, нэгэн PC-ний газрыг хэрхэн бужигнуулсныг одоо танд хүргэж байна.

Онлайн тоглоомын гай Хадгалах
2012-05-17, 16:02