Сүүлийн үед гэрэл зурагчид өндөр хурдны зургийг ихээхэн сонирхох болжээ. Ийнхүү тухайн хурдтай биетийн эгзгийг нь тааруулж дарсан нь маш сонирхолтой, өвөрмөц гэрэл зураг бүтэх боломжийг бүрдүүлдэг байна.
Хадгалах
Энэ зургийг foxnews.com сайтын сэтгүүлчид Америкийн уламжлалт хурим, сайхан хосууд хэмээн оруулсан байжээ. Гэтэл...
Хадгалах
Америкийн зураач, гэрэл зурагчин Мэрилин Минтер (Marilyn Minter)-ийн реализм чиглэлийн өвөрмөц, өнгөлөг бүтээлүүдийг толилуулж байна. Тэрээр 1948 онд төрсөн бөгөөд одоо Нью-Йоркт ажиллаж амьдарч байна. Эдгээр содон, сонин фото бүтээл гаргахад нь түүний зураач мэргэжил онцгой нөлөөлдөг байна.
Хадгалах
Гэрэл зурагчин Хоссейн Фатеми (Hossein Fatemi)-гийн Ираны залуусын аж амьдралын тухай бодит байдлыг харуулсан фото нийтлэлийг хүргэж байна. Та бид Иран болон Лалын амьдралыг нэгэн хэвийн, хатуу ёс жаяг, цаазаар авах ял, бүдүүлэг харанхуй байдлаар төсөөлдөг билээ. Гэтэл, Хоссейн Фатемигийн гэрэл зургууд олны хүртээл болсоноор, Ираны ард иргэд нь илүү баруунжсан, эрх чөлөө рүү тэмүүлсэн, хатуу ёсыг зөрчдөг болохыгг ойлгосон юм.
Хадгалах
Гэрэл зурагчин Кэмерон Брукс (Cameron Brooks) нь Хавайд амьдарч ажилладаг байна. Тэрээр агаараас авдаг байгалийн зургуудынхаа ачаар алдартай болжээ. Брукс зочид буудлын маркетинг хийхэд их эрэлттэй байдаг байна. Түүний зургууд Хавайн арлууд дээрх тансаг зочид буудлуудыг чимж өгдөг ажээ.
Хадгалах