ГЭРЭЛ ЗУРАГ

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд

Италийн авъяаслаг уран бүтээлч, зураач Марко Мелгерати (Marco Melgerati), өнөөгийн нийгмийн бодит амьдралыг өөрийн бүтээлээрээ харуулахыг зорьдог билээ. Тиймдээ ч та доорх бүтээлүүдээс орчин үеийн бидний амьдралыг толины тусгал мэт өнгөтөөр харах болно. Ингээд таныг төсөөлөл, мөрөөдлийн ертөнцөөр аялуулах, гайхалтай бүтээлүүдтэй танилцууъя.

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах
2017-05-03, 08:17

Элдэв зураг (80 фото) №492

Долоо хоног бүрийн баасан гарагт та бүхэндээ зорин байж хүргэдэг хөгжилтэй, басхүү халуухан "Элдэв зураг" нийтлэлийн маань шинэхэн дугаар бэлэн боллоо. Дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүс зуны улиралд л хамгийн жаргалтай байж, амьдралын сайхныг жинхэнэ утгаар нь мэдэрдэг байх гэж би хувьдаа боддог юм. Та бүхэн минь ч гэсэн нүд ирмэхийн зуурт цахилан одох зуны амралтаа зугаатай сайхан өнгөрүүлээрэй. 

Элдэв зураг (80 фото) №492 Хадгалах
2016-06-10, 19:08

Таны нүдийг баясгаж, тархийг амраах гайхалтай гэрэл зургууд

Та бүхэндээ энэ өдрийн амар амгаланг эрин мэндчилэхийн ялдамд оюуны их цэнгэл эдлүүлэх гайхалтай гэрэл зургуудыг хүргэхээр бэлтгэлээ. Бидний амьдарч буй дэлхий ертөнц, байгаль эх гээд хүрээлэн буй орчинд маань үзэж, харах гайхалтай зүйлс олон байдаг ажээ. Ингээд та бүхэн бидний бэлтгэсэн зургийн цомгоор аялна уу.

Таны нүдийг баясгаж, тархийг амраах гайхалтай гэрэл зургууд Хадгалах

Дуртай газраа нойрсдог жаалуудын өхөөрдөм зургууд (30 фото)

Бяцхан үрийнхээ бөх гэгч нь унтаж байгааг харах гэдэг бүхий л эцэг эхчүүдийн аз жаргалтай мөчүүдийн нэг юм. Гэхдээ тэднийг ингэж унтуулахын тулд багагүй авъяас шаардагдана. Харин эдгээр жаалуудын хувьд тэврэлт, бүүвэйн дуу, тоглоом, дулаан хөнжил зэрэг хэрэг болдоггүй бололтой. Ингээд эцэг эхчүүд төсөөлөөгүй үед, төсөөлөөгүй газар гүн нойронд автсан хүүхдийнхээ хайр татам мөчүүдийг хуваалцсаныг хүргэж байна.

Дуртай газраа нойрсдог жаалуудын өхөөрдөм зургууд (30 фото) Хадгалах
2021-02-19, 12:38

Бидний өдөр тутмын амьдрал хэрхэн өрнөдөг вэ?

Та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргэхийн ялдамд инээд, баяр хөөр бэлэглэх хөгжилтэй зурган мэдээлэл хүргэх гэж байгаадаа баяртай байна. Дараах зургуудыг үзсэн хүн бүрт "Амьдрал нээрээ л ингэж өрнөдөг дөө..." гэх бодлыг төрүүлэх бөгөөд таныг амралтынхаа өдрийг гэр бүлийнхэнтэйгээ ая тухтай сайхан өнгөрүүлээрэй гэж хүсье.

Бидний өдөр тутмын амьдрал хэрхэн өрнөдөг вэ? Хадгалах

Элдэв зураг (70 фото) №678

Хүйтний ам наашилж буй эдгээр өдрүүдийг эрч хүчтэйгээр даван туулахад тань туслах "Элдэв зургууд"-ын шинэ дугаарыг хүргэж байна. Инээд наргиан, баяр хөөр, гоо сайхныг хаанаас ч олж харж болохыг мэдрүүлэх дараах зургууд таны ажлын алжаалыг тайлах болно.

Элдэв зураг (70 фото) №678 Хадгалах
2020-09-25, 17:37

Өөрчлөлтийн дундах Монгол орон францын гэрэл зурагчин Мишель Сетбуны дуранд...

Францын гэрэл зурагчин Мишель Сетбун (Michel Setboun) нь 1978 оноос хойш дэлхий даяар аялан фото сурвалжлага хийж,  "New York Times", "Life", "Le Figaro" зэрэг томоохон сэтгүүлүүдэд зургуудаа хэвлүүлж байжээ. Ардчилсан хувьсгал гарч, зах зээлийн нийгэмд шилжсэний дараа тэрбээр Монголд ирж, нийслэл болон хөдөө орон нутгийн эгэл хүмүүсийн амьдрал, улсын баяр наадам болон тэр үед явагдсан анхны ардчилсан сонгуулийн явцыг сурвалжилсан байна. Мөн тэрээр 2006 онд дахин манай оронд ирж шинэ цагийн сайнтай муутай талуудыг нэмэлт хачиргүйгээр буулгажээ.

Өөрчлөлтийн дундах Монгол орон францын гэрэл зурагчин Мишель Сетбуны дуранд... Хадгалах
2021-07-21, 15:57

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №71

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №71 Хадгалах
2021-11-22, 14:49

Коммунист нийгэмд шилжихийн өмнөх Хятад орон барууны гэрэл зурагчдын дуранд...

Манж Чин гүрний сүүл үе буюу 1860-1911 онд барууныхан өмнөд хөршийн нутагт чөлөөтэй нэвтэрч эхэлсэн юм. Чухамдаа тус орны ард иргэдийн амьдрал, нийгэм, соёл зэрэг нь этгээд сонин хэрнээ нууцлагдмал санагдсан учраас олон судлаачид, худалдаачдын анхаарлыг татсан нь тэр аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээр аялагч нарын дарж үлдээсэн Чин улсын үеийн ховор зургуудаас хүргэхээр бэлтгэлээ.  

Коммунист нийгэмд шилжихийн өмнөх Хятад орон барууны гэрэл зурагчдын дуранд... Хадгалах

Хосуудын нууц...

Хүний амьдралын гол зорилго эсэн мэнд амьд явах, ээж аавынхаа ачийг хариулахад байдаг бол хамгийн сайхан утга учрын зангилаа чин сэтгэлийн хайр дурлал дээр л огтолцдог. Хайр гэдэг хүнийг яг л цэцэг мэт дэлбээлүүлж, хатсан навч мэт гундаах шидтэй. Ингээд гэрэл зурагчин Наталье Миндру (Natalia Mindru)-ийн авсан хосуудын аз жаргалтай мөчүүдийг сонирхоцгооё.

Хосуудын нууц... Хадгалах
2016-03-20, 12:35