ГЭРЭЛ ЗУРАГ

Сошиал ертөнцийн үнэн төрх

Интернэт, цахим сүлжээ нь хүмүүсийн амьдралд орж ирснээр маш олон өөрчлөлтийг хийж байна. Мэдээж энэ нь давуу тал олонтой бөгөөд бидний амьдралыг илүү хялбар болгож, хэрэгцээг хангаж өгдөг хэдий ч амьд харилцааг үгүй хийж, хийсвэр ертөнцийг үүсгээд буйг нуух юун. Ингээд та бүхэндээ сошиал ертөнцийн үнэн төрхийг шог зургуудаар төлөөлүүлэн хүргэж байна. 

Сошиал ертөнцийн үнэн төрх Хадгалах

Халуухан Украин бүсгүйчүүд гэрэл зурагчин Давид Дубницкийн дуранд...

Цахим орчинд гоо зүйн мэдрэмж, халуухан дүрслэлээрээ алдаршаад байгаа эдгээр зургуудыг Украины Днепропетровск хотоос гаралтай зурагчин Давид Дубницкий даржээ. Түүний зургууд ихэвчлэн Украин бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг уламжлалт Слав соёлтой уялдуулан дүрсэлсэн байдаг. Ингээд та бүхэнд түүний эротик хэрнээ хэт задгай биш, нүд баясгам бүтээлүүдийг толилуулж байна.

Халуухан Украин бүсгүйчүүд гэрэл зурагчин Давид Дубницкийн дуранд... Хадгалах
2019-10-13, 14:15

"Тоомжиргүй амьдрах урлаг"-ийг шууд утгаар нь хэрэгжүүлсэн хүмүүсийн хөгжилтэй зургууд (30 фото)

Хэрэгтэй, хэрэггүй элдэв зүйлд санаагаа чилээх нь ямар ч хүний цаг зав, эрч хүчийг барахаас гадна бие физиологи, сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Чухам энэ асуудлаас болж хожим эрүүл мэндийн ноцтой асуудлууд үүсэх үндэс суурь тавигддаг ч аливаа зүйлийн "тунг тааруулах" хэрэгтэйг мартаж болохгүй. Та бүхэнд энэхүү нийтлэлээр хөндлөнгийн хүмүүсийн бодлыг огтхон ч хайхралгүй "өөрийнхөөрөө" байж чаддаг нөхдийн зургийг хүргэж байна. 

"Тоомжиргүй амьдрах урлаг"-ийг шууд утгаар нь хэрэгжүүлсэн хүмүүсийн хөгжилтэй зургууд (30 фото) Хадгалах

Баллетчдын хөшигний цаадах амьдрал

Гоо үзэсгэлэнг бүтээхийн тулд асар их цаг хугацааг гэтэлгэж, тэсвэр тэвчээр, өвчин зовлонг даван туулах хэрэгтэй болдог. Тийм их үнэ цэнээр бүтсэн учир мөнхөд үнэ цэнээ алдалгүй хадгалж чаддаг биз ээ. Баллет бол бүх урлагийн дотроос хамгийн гайхалтай нь хэрнээ хамгийн харгис нь гэгддэг. Оросын Санкт Петербург хотын Баллетийн театрын бүжигчин Дариа Волкова бүжиглэхээс гадна зураг авах сонирхолтой ажээ. Тэрээр өөрийн ажил, амьдралын талбар болох тайзны амьдрал болон баллетчдын хөшигний цаадах амьдралыг харуулсан гэрэл зургуудаа ийнхүү дэлгэжээ. 

Баллетчдын хөшигний цаадах амьдрал Хадгалах
2016-03-18, 15:53

Баяжих хамгийн хялбар аргууд

Мэдээж хүн бүр их мөнгөтэй болж, мөр бүтэн, гэдэс цатгалан явахыг хүсдэг. Гэхдээ хэрхэн мөнгө олох вэ? Насаараа хөдөлмөрлөсөн боловч хурааж хуримтлуулсан зүйлгүй амаа барих хүмүүс цөөнгүй байдаг. Иймд та бүхэндээ мөнгө олох, баяжих хамгийн "залхуу" аргуудыг танилцуулъя. Гэхдээ залуусдаа хандаж хэлэхэд хэдий эдгээр аргууд нь хялбар боловч таниас хамааралтай зүйл үгүй бөгөөд зөвхөн сохор азнаас хамаарах юм шүү. 

Баяжих хамгийн хялбар аргууд Хадгалах

Том хөхтэй охидын зовлон

Төрөлхийн том хөхтэй эмэгтэйчүүдийг харахад сайхан байдаг учир ихэнх бүсгүйчүүд тэдэнд чимээгүйхэн атаархаж явдаг. Гэтэл тэдэнд ч гэсэн зарим үед хөх нь хэцүү санагдах үе гардаг гэнэ. Яагаад гэдгийг нь мэдэхийг хүсвэл доорх нийтлэлийг уншаарай. 

Том хөхтэй охидын зовлон Хадгалах

Таныг өнгөрсөн цагаар аялуулах гайхалтай түүхэн зургууд (35 фото)

Гэрэл зураг бол тухайн ганц агшныг үүрд хадгалан үлдээдэг гайхалтай урлаг билээ. Энэ урлагийн хөгжил нь дэлхий ертөнцөд асар их нөлөөлж, тухайн цаг үеэ бодитоор нь тодорхойлох хүч болсон юм. Жишээ нь, өөрийгөө шатааж буй лам, буудуулсан найзыгаа өвөр дээрээ тавин гашуудаж буй хүүгийн зураг зэрэг нь дэлхийн хамгийн нөлөө бүхий гэрэл зургуудад тооцогддог. Гэсэн хэдий ч, тухайн зургийн бодит илэрхийлэл, нөлөөг ойлгохын тулд түүний ард байгаа нөхцөл байдлыг зайлшгүй мэдэх шаардлагатай. Тэгвэл хамгийн гайхалтай, дахин давтагдашгүй, өвөрмөц гэрэл зургуудыг, түүний цаадах нөхцөл байдалтай нь хамт та бүхэнд тайлбарлан хүргэе.

Таныг өнгөрсөн цагаар аялуулах гайхалтай түүхэн зургууд (35 фото) Хадгалах
2021-03-04, 15:40

Зөвхөн "Буурал тив"-д харж болохоор 30 дүр зураг

746 сая хүн, 50 гаруй улс, 24 албан ёсны хэл... Олон соёл, баялаг түүхийн нийлбэр Европ тивд байнга сонирхолтой, содон үйл явдал болж байдагт гайхах зүйлгүй. Тэгвэл Reddit сайт дээрх европын бүлгэмийн гишүүд өөрийн улс оронд харж болохоор сонирхолтой мөчүүдийг хуваалцсан нь бусад тивийнхний анхаарлыг татжээ. Ингээд европчууд хөгжил дэвшлээрээ ч, сэтгэлгээгээр ч үргэлж өмнө алхаж явдгийг батлах тэдгээр зургуудаас танд хүргэе.

Зөвхөн "Буурал тив"-д харж болохоор 30 дүр зураг Хадгалах
2021-09-13, 17:21

Таныг хурдан хүүхэдтэй болмоор санагдуулах бяцхан үрсийн өхөөрдөм мөчүүд

Хүүхдийн сэтгэл хамгаас цэвэр ариухан байдаг учир хорвоо дэлхийг бүхэлд нь гэгээлэг цагаахан болгож хардаг гэдэг. Үүнээс гадна тэдгээр бяцхан ертөнцөд томчуудын санаанд оромгүй хөөрхөн санаа төрж эргэн тойрныхоо хүмүүсийг гайхшруулах нь олон. Ингээд та бүхэнд аав эсвэл ээж болмоор сэдлийг төрүүлэх өхөөрдөм мөчүүдээс хүргэж байна.

Таныг хурдан хүүхэдтэй болмоор санагдуулах бяцхан үрсийн өхөөрдөм мөчүүд Хадгалах
2021-11-04, 15:16

“National Geographic”-ийн шилдэг гэрэл зургууд

Зураг гэдэг бидний үгээр хэлж, үйлдлээр үзүүлэхийн аргагүй гайхалтай түүх, дурсамжийг өөртөө тээж байдаг. Тиймээс ч бид хамгийн жаргалтай сайхан дурсамж бүхнээ зурагжуулахыг зорьдог. Бидний өгүүлэх эдгээр зургууд нь АНУ-ын Вашингтон хотод төвтэй шинжлэх ухаан, танин мэдэхүйн “National Geographic” телевизийн харьяа, "National Geographic Travelers" сэтгүүлийн урьд өмнө хэвлэгдэж байгаагүй, хуучны хамгийн шилдэг бүтээлүүд юм.  

“National Geographic”-ийн шилдэг гэрэл зургууд Хадгалах

Охидын үнэн төрх

Бид та бүхэндээ Белги улсад амьдардаг "Planet Prudence" нэрээрээ алдаршсан,  25 настай уран бүтээлчийн бүтээлүүдийг танилцуулъя. Тэрээр ихэвчлэн өнөөгийн нийгэмд тулгараад буй асуудлууд, болон залуусын бодит төрхийг өөрийн шог зургаар дамжуулан илэрхийлдэг байна. Ингээд түүний бүтээлүүдийг сонирхуулъя. Магадгүй та үүнийг үзээд, найз охин, эгч, дүүгээ илүү сайн ойлгодог болох ч юм бил үү?

Охидын үнэн төрх Хадгалах

Хамгийн алдартай түүхэн зургууд

Зураг гэдэг бидний сайхан дурсамж, гуниг гутрал, бүхнийг хальснаа буулгаж, цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэн, утга учир нь нэмэгддэг хүчирхэг “зэвсэг” юм. Тиймдээ ч өдгөө бид цаг хугацааны дурдатгал болон үлдсэн гайхамшигтай зургуудыг үзэж сууна. Ингээд та бүхэндээ өнгөрсөн үеийн үйл явдлыг гэрчилсэн, сэтгэлд хоногшсон алдартай гэрэл зургуудыг хүргэж байна.

Хамгийн алдартай түүхэн зургууд Хадгалах