ГЭРЭЛ ЗУРАГ

Ээ дээ энэ, Бразилчууд уу?

Бразил Улс нь Өмнөд Америкт орших Латин Америкийн хамгийн том, хүм ам ихтэй улс юм. Тус улсад төрөл бүрийн ан амьтан, ургамал, байгалийн баялаг, түүхэн дурсгалт газрууд элбэг байдаг. Түүнчлэн энэ жил Бразилийн Рио Де Жанейро хотноо хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон зуны  XXXI дугаар олимп сүр дуулиантайгаар болж байгаа юм. Иймд та бүхэндээ тус улсын хөгжөөнтэй, гайхалтай фото агшинг хүргэж байна.

Ээ дээ энэ, Бразилчууд уу? Хадгалах

Диана гүнжийн ховор зургууд

Уэльсийн гүнж Диана буюу Диана Францэс (Diana Frantses) нь Уэльсийн Ханхүү Чарльз (Charles)-ын анхны эхнэр юм.  Тэд 1981 оны 6 сарын 29-ний өдөр гэрлэж, 1982 оны зургаан 6-р сарын 21-нд анхны хүү ханхүү Уильям (William)-аа өлгийдөн авсан билээ.  Түүнээс хоёр жилийн дараа ханхүү Харри (Harry мэндэлсэн аж. Тэрээр амьд ахуйдаа буяны сангийн хүчтэй дэмжигч байсан төдийгүй гэр оронгүй, ХДХВ болон ДОХ -оор өвчилсөн хүмүүс, хүүхдүүдэд маш их туслаж ажилладаг байсан юм. 

Диана гүнжийн ховор зургууд Хадгалах

Хүмүүсийн "сүнсийг зайлуулах" дөхсөн гэмгүй зүйлсийн хөгжилтэй зургууд

Хальт харахад зүрх амаар гаргах шахам айдас төрүүлсэн зүйл үнэн хэрэгтээ санаандгүй давхцал эсвэл зүгээр нэг сүүдэр байх тохиолдол бий. Эсвэл айсан хүнд аргал хөдөлнө гэгчээр энгийн зүйлийг аймшиг болгож хардаг нүдэнд асуудал байж болох юм. Ямартай ч энэ явдал хүн болгонд тохиолддог болохыг харуулах хөгжилтэй боловч хөгтэй мөчүүдийг хүргэж байгааг хүлээн авна уу! 

Хүмүүсийн "сүнсийг зайлуулах" дөхсөн гэмгүй зүйлсийн хөгжилтэй зургууд Хадгалах

"Монголын нэг өдөр" - Тайлбаргүй зургуудын цуглуулга (40 фото)

Хачин сонин зүйл сэдэж, түүнийгээ баримтжуулан олны хүртээл болгох тал дээр монголчууд хойд хөршөөсөө төдийлөн дутахгүй бололтой. "Үүнийг зөвхөн Монголд л харна" хэмээн нэрлэж болмоор эдгээр зургуудаас зөвхөн инээд наргиан гэлтгүй манай улсын орчин үеийн үнэн дүр төрх, тулгарч буй асуудал, хайрлаж хамгаалж байх ёстой зүйлсийг мөн олж харна. Ингээд та бүхэнд Монголын нэг өдөр хэрхэн үргэлжилдгийг зах зухаас нь хүргэе.

"Монголын нэг өдөр" - Тайлбаргүй зургуудын цуглуулга (40 фото) Хадгалах
2021-09-13, 17:00

Элдэв зураг (70 фото) №742

Ажлын сүүлийн өдрийг тэмдэглэж, амралтанд тань инээд хөөр нэмэхээр тусгайлан бэлтгэдэг "Элдэв зураг" цувралын 2021 оны хамгийн сүүлийн дугаарыг хүргэж байна.  Амьдралын гоо сайхныг хаанаас ч олж харж болохыг илтгэх эдгээр зургууд таны ажлын алжаалыг тайлж, шинэ оноо инээд хөөрөөр дүүрэн, эрч хүчтэй угтахад бага ч гэсэн туслана гэдэгт найдаж байна.

Элдэв зураг (70 фото) №742 Хадгалах
2021-12-31, 16:36

Эрчүүд хэрвээ эмэгтэй байсан бол...

Өнөө цагт цахим ертөнцөд, тэр дундаа Инстаграм, Фэйсбүүкд царай болон хөрөнгө чинээ муутай, муухай хувцасладаг хүн гэж байхаа больжээ. Нийтэлсэн зурагнаас нь үзэхэд бүгд л гайхалтай сайхан, үзэсгэлэнтэй байх юм. Гэвч цахим ертөнц, бодит амьдрал хоёр хоорондоо тэнгэр газар мэт зөрүүтэй гэдгийг бид бүгд мэднэ шүү дээ. Харин интернэт орчинд охид хэрхэн "маягладаг"-ийг эрчүүд дууриавал нэг иймэрхүү харагдах аж... Элгээ гамнаж инээгээрэй. 

Эрчүүд хэрвээ эмэгтэй байсан бол... Хадгалах
2016-06-08, 10:11

Балетчдийн тайзны ар дахь амьдрал

Гэрэл зурагчин Мэри МакКартни (Mary Mccartney) Их Британийн хатан хааны театрийн балетчдийг зургаан сарын турш дагалджээ. Түүнийг арын тайзнаа төдийгүй хувцас солих өрөөнд орохыг зөвшөөрсөн бөгөөд гэрэл зурагчин маань бүр уран бүтээлчдийн гэрт очиж унтлагын өрөө, угаалгын өрөөний зургийг дарсан байна. Бид зөвхөн цагаан туту даашинз, тайзан дээгүүр халин дүүлэх хүн, хөнгөн, эрхэмсэг, уян налархай хөдөлгөөнийг л хардаг. Гэвч хүнд бэлтгэл, өвдөлт, ядаргаа зэрэг бусад олон зүйл тайзны ард үлддэг аж.

Балетчдийн тайзны ар дахь амьдрал Хадгалах

"Байгальд уусахуй..." - Финланд бүсгүйн өнгөлөг бөгөөд бүтээлч гэрэл зургууд

Финландын уран бүтээлч Вильма Хурскайнен (Wilma Hurskainen) уран бүтээлчийн авьяас чадвараа хүн, байгалийг хооронд нь уусгахад зориулдаг. Тэрээр зураг авалт хийх орчин тойрныг маш нарийн тооцоолж, эртнээс төлөвлөдөг бөгөөд моделиудыг ч мөн адил урьдчилан бэлтгэдэг байна. Өөрөөр хэлбэл Вильма байгаль дэлхий, хүрээлэн буй орчны өнгө төрхөнд тохируулан хүнийг тэр чигээр нь "уусгаж" орхидог. Энэхүү нийтлэлээр бид та бүхэнд Финландын артист Уильма Хурскайненийн бүтээлч гэрэл зургуудаас онцлон хүргэж байгааг хүлээн авна уу!

"Байгальд уусахуй..." - Финланд бүсгүйн өнгөлөг бөгөөд бүтээлч гэрэл зургууд Хадгалах

Зөвхөн Дубай хотод харж болох 25 дүр зураг

“Манай аав, өвөө тэмээ л унадаг байсан. Харин би Мерседес, миний хүү Ланд Ровер унадаг болжээ” хэмээн Дубайн эмир Рашид Аль Мактум нэгэн ярилцлагынхаа үеэр ярьж байв. Үнэхээр ч өнөөгийн Арабын нэгдсэн Эмиратын хамгийн том хот Дубай бол хөгжил дэвшлийн хувьд дэлхийн аль ч хотоос илүү, тэнгэр баганадсан өндөр барилгууд, гайхалтай бүтээн байгуулалтаараа жуулчдыг алмайруулдаг гэдгийг бүгд мэднэ.

Зөвхөн Дубай хотод харж болох 25 дүр зураг Хадгалах
2021-12-29, 18:53

Үр ач нараа хэзээ ч уйдаадаггүй эмээ нарын хөгжилтэй, хайр татам мөчүүд

Дийлэнх хүүхдүүдийн хувьд эмээ нар хэн хүнээс илүү сэтгэлд дотно мэдрэмж төрүүлдэг гэдэгтэй маргах хүн бараг гарахгүй байх. Нас ахиж, намба сууна гэдэг яриа хүмүүсийн дунд түгээмэл тарсан байдаг ч эсрэгээрээ бүр саваагүй гэмээр эгдүүтэй үйлдлээрээ хүүхдүүд, ач зээ нараа хөгжөөдөг эмээ нар олон байдаг. Ийнхүү гадаад төрх, бие махбодь нь хөгширсөн байж болох ч дотоод сэтгэлдээ огтхон ч нас нэмээгүй эмээ нарын хөгжилтэй мөчүүдийг хуваалцъя. 

Үр ач нараа хэзээ ч уйдаадаггүй эмээ нарын хөгжилтэй, хайр татам мөчүүд Хадгалах
2022-01-11, 16:00

Таны зүрх сэтгэлийг эзэмдэх гэрэл зургууд

Гэрэл зургийн салбар урлаг болтлоо хөгжсөн өнөө үед хичнээн хэлээд ч ойлгохгүй мянган үгсийг ганцхан хальс зургаар өгүүлж, хичнээн жил нуусан нулимс ганцхан зураг хараад асгардаг болжээ. Харин бид та бүхэндээ ажилд тань эрч хүч нэмж, эерэг энерги бэлэглэх гайхалтай зурагнуудыг хүргэхээр бэлтгэсэн юм. Эдгээр нь тус бүрдээ өөр өөрийн эгх өвөрмөц утгыг агуулах бөгөөд хүн бүрт нэгийг бодогдуулна гэдэгт итэглтэй байна. Ингээд хамтдаа нүд баясгаж, сэтгэл догдлуулах гэрэл зургуудыг үзэж сонирхьё. 

Таны зүрх сэтгэлийг эзэмдэх гэрэл зургууд Хадгалах

Японы мафийн нууц амьдрал

Япон улсад ойролцоогоор 50 мянган якуза байдаг. Тиймээс ч, гэмт бүлэглэлүүдээрээ дэлхийд дээгүүр байрыг эзлэдэг юм. Бельгийн гэрэл зурагчин Антон Kастeрс (Anton Custers) олон жилийн турш Японы якуза нарыг судлан, улмаар өөрийн хүсэл сонирхлын дагуу Япон орныг зорьжээ. Тэрээр бүхэл бүтэн 10 сарын турш хөөцөлдсөний ачаар Японы якуза нарын бүлэглэлийн толгойлогчтой уулзах завшаан олдож, улмаар түүнийгээ зурагжуулан, үзэсгэлэн хүртэл гаргасан байна.

Японы мафийн нууц амьдрал Хадгалах