ГЭРЭЛ ЗУРАГ

Элдэв зураг (70 фото) №699

Хаврын урь орсон дулаахан энэ өдрүүдэд таны уйдааг гаргах "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг хүргэж байна. Инээд наргиан, баяр хөөр, гоо сайхныг хаанаас ч олж харж болохыг мэдрүүлэх дараах зургууд таны алжаалыг тайлах болно.

Элдэв зураг (70 фото) №699 Хадгалах
2021-02-19, 16:56

Бид хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Цаг хугацаа нэг л мэдэхэд харвасан сум шиг өнгөрч, юмс бүхэн хувьсан өөрчлөгдсөөр байна. Хүмүүс бид ч гэсэн мөн ялгаагүй үзэл бодол, амьдралын хэв маягийн хувьд үүнийг даган өөрчлөгдсөөр ирлээ. Гэхдээ бид үүнийг тэр болгон анзаардаггүй шүү дээ. Өнөөдөр та бүхэндээ сонирхолтой байх үүднээс өнөөгийн нийгэм биднийг хэрхэн өөр болгосныг өмнөх үетэй харьцуулсан хөгжилтэй зургуудыг хүргэж байна.

Бид хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Зураг түүх өгүүлнэ гэж энэ дээ

Өнгөрсөн түүхэн мөчүүдийг өнөөгийн бидэнд авчирч, харамсал, гуниг, ухаарлыг харамгүй хайрлах гайхалтай гэрэл зургуудыг танд хүргэхээр бэлтгэлээ. Үнэн бүхний дуугүй гэрч болж, үг хэлэлгүйгээр бүх утга санааг илтгэх, өвөрмөц, ховор түүхэн гэрэл зургуудийг үзэж сонирхоно уу.

Зураг түүх өгүүлнэ гэж энэ дээ Хадгалах

Тамхины эсрэг хамгийн шилдэг сурталчилгаанууд

1492 оны 11-р сарын 6-нд Христофер Колумб Кубаар аялах үеэрээ хачирхалтай зүйл хийж байгаа уугуул Индианчуудыг харсан байна. Тэд бол анхны тамхи татсан хүмүүс байсан юм. Түүнээс хойш тамхи хэмээх энэхүү зүйлийг хүн төрөлхтөн үй олноороо хэрэглэх болсон билээ. Эрүүл мэндэд ашиггүй ч гэлээ, хүний бие физиологийг аажим аажмаар хорт бодистоо дасгаж, мансууруулан тайвшруулах үйлчилгээтэй энэхүү "хор"-ны хэрэглээг таслан зогсоох гэсээр хэдэн ч зууныг ардаа элээлээ. Тэднээс хамгийн үр дүнтэй нь хүний сэтгэхүйд нөлөөлж, цочрол өгөх байсан бөгөөд гүнзгий утга бүхий зар сурталчилаа, зурагт хуудсын ачаар багагүй хүмүүс тамхинаас гарч чадсан юм. Тэдгээр хүчирхэг сурталчилгаануудыг та бүхэнд хүргэж байна. 

Тамхины эсрэг хамгийн шилдэг сурталчилгаанууд Хадгалах
2016-03-24, 13:45

Элдэв зураг (90 фото) №483

Дэлхийн өнцөг булан бүрийн хөгжил хөөр, баяр баясал, инээд наргианыг уншигч та бүхэндээ түүвэрлэн хүргэдэг "Элдэв зураг" нийтлэлийн маань "будаг нь ханхалсан" шинэ дугаар бэлэн боллоо. Амралтын өдөртөө бяцхан ч гэсэн гэрэл гэгээ, инээд хөөрийг нэмье гэвэл эдгээр хөгжилтэй, элэг хөшөөм зургуудыг үзээрэй. 

Элдэв зураг (90 фото) №483 Хадгалах
2016-04-03, 11:15

Вьетнамын дайны үеийн ховор зургууд

Дайн дажин гэдэг хэн хүний хүсээд байх зүйл биш билээ. Ялангуяа дайны уршгаар энгийн ард, хүүхэд багачууд ч гэсэн харамсалтайгаар амь үрэгдэж, хорвоог орхисоор байдаг. Үүний нэгэн жишээ бол Вьетнамын дайн юм. Тэрхүү аймшигт дайнаас 58 мянган Америк цэрэг, Вьетнамын 3.5 сая цэрэг болон энгийн иргэд, бяцхан үрс нас барсан юм. Ингээд та бүхэндээ дайны хар сүүдрийг илтгэх түүхэн гэрэл зургуудыг хүргэе.

Вьетнамын дайны үеийн ховор зургууд Хадгалах

“National Geographic”-ийн 2016 оны шилдгүүд тодорчээ

АНУ-ын Вашингтон хотод төвтэй шинжлэх ухаан, танин мэдэхүйн “National Geographic” телевизийн харьяа, "National Geographic Travelers" сэтгүүл жил болгон дэлхийн өнцөг булан бүрийн гэрэл зурагчдын дунд зургийн уралдаан зарлаж, гайхалтай бүтээлүүдийг олон нийтэд толилуулдаг билээ. Ингээд та бүхэнд 2016 оны тэргүүн байрыг эзэлсэн гэрэл зургууд болон, шилдгээр шалгарсан бүтээлүүдийг хүргэж байна.

“National Geographic”-ийн 2016 оны шилдгүүд тодорчээ Хадгалах

Таны заавал үзэх ёстой түүхэн ховор зургууд

Хүсээд хүсээд эргэн олдохгүй зүйл бол цаг хугацаа... Тиймээс ч бид бүхэн өөрт олдсон эрхэм нандин цаг хугацааг хэзээ ч харамсахааргүй, үнэ цэнтэй өнгөрүүлэх нь чухал юм шиг. Бид та бүхэндээ хүн төрөлхтний амьдралын түүхийг илтгэх түүхэн ховор зургуудыг  хүргэж байна.

Таны заавал үзэх ёстой түүхэн ховор зургууд Хадгалах

Элдэв зураг (70 фото) №698

Уншигч та бүхэндээ айлчлан ирж буй "Цөөвөр" хэмээгч төмөр үхэр жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Ингээд таны амралтын өдөр инээд хөөр нэмж, нүдийг тань баясгах "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг хүлээн авна уу.

Элдэв зураг (70 фото) №698 Хадгалах
2021-02-12, 12:20

Элдэв зураг (70 фото) №701

Хаврын зэврүүхэн энэ өдрүүдийг та сэтгэл сэргэг, эрч хүчээр дүүрэн өнгөрүүлж байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Өнөөдөр бид та бүхэнд уламжлал ёсоор цуврал болгон хүргэдэг "Элдэв зураг"-нуудын шинэ дугаарыг толилуулж байна. Ингээд таны амралтын өдөрт инээд хөөр нэмж, нүдийг тань баясгах шинэ соргог зурагнуудыг үзэж сонирхоно уу.

Элдэв зураг (70 фото) №701 Хадгалах
2021-03-05, 15:16

Жаалууд анхны хичээлдээ явахын өмнөх ба дараах төрхийг харуулсан хөгжилтэй мөчүүд

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр бяцхан хүүхдүүдийн хувьд маш том хүлээлтийг үүсгэдэг. Эцэг эх нь хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг хэр сайн хангасан, сэтгэл санааг хэр сайн бэлдсэнээс шалтгаалаад хүүхэд тухайн өдрийг тааламжтай эсвэл бүр айдастай ч эхлүүлж болно. Тэгвэл хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулаад бага насныханд тохиолдсон хамгийн хөгжилтэй тохиолдлуудыг гэрэл зурагт буулгасныг нэгтгэн бэлтгэлээ. Бүгд л туулаад гарсан гэгээлэг мөчийг эргэн дурсацгаая.

Жаалууд анхны хичээлдээ явахын өмнөх ба дараах төрхийг харуулсан хөгжилтэй мөчүүд Хадгалах

Хөөрхийлэлтэй байдалд гацсан амьтдын өхөөрдөм зургууд

Гэрийн тэжээвэр амьтад яг л сониуч нь дэндсэн хүүхдүүдээс өөрцгүй тул зарим үйлдэл нь эздээ хөгжөөхийн зэрэгцээ хайрыг нь татаж чаддаг. Дараах зургуудаас харахад амьтад энд тэнд хачирхалтай тохиолдлоор гацаж, өрөвдөлтэй байдалд орох нь элбэг бололтой. 

Хөөрхийлэлтэй байдалд гацсан амьтдын өхөөрдөм зургууд Хадгалах
2021-10-17, 17:13