ГЭРЭЛ ЗУРАГ

Таны заавал үзэх ёстой түүхэн гэрэл зургууд

Хүн бүр шүтэн биширч явдаг хүнийхээ тухай аль болох ихийг мэдэхийг хүсч, хувийн амьдралынх нь талаар сонирхож явдаг билээ. Ихэвчлэн цэнхэр дэлгэцээр бидэнтэй уулздаг алдартнууд маань камераас далд бол бидний л адил хүн учраас тэдэнд баяртай, гунигтай мөч тохиодог ба эдгээр агшнуудыг нь үүрд мөнхөлж үлдээсэн, олонд харагдаагүй зургуудыг бид та бүхэндээ хүргэж байна.

Таны заавал үзэх ёстой түүхэн гэрэл зургууд Хадгалах

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд

Цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр бид нийгмийн хар бараан сүүдэрт дарагдаж, жинхэнэ өөрийгөө гээсээр байгаа нь нууц биш. Хүсэл мөрөөдлөө уландаа гишгэж, ид шид мэт бүтэшгүй зүйлсийн хойноос гүйж,  хайран цаг зав, залуу насаа үрдэг шүү дээ. Иймд бид та бүхэндээ Марко Мелграти (Marco Melgrati) хэмээх Итали уран бүтээлчийн өнөөгийн нийгмийг шүүмжилсэн, давхар бидэнд ухаарал хайрлах гайхалтай зургуудыг танилцуулж байна. 

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах

Хөдөлгөөнт камерын дуранд буусан амьтдын хөгжилтэй төрх

Австралийн гэрэл зурагчин Крис Брэй (Chris Bray) том биетэй, зэрлэг амьтдад хайртай нэгэн. Тэрээр сүүлийн 11 жилийн турш удирдлагатай машин дээр камер байрлуулж, зэрлэг ан амьтдын хөгжилтэй мөчүүдийг гэрэл зурагт буулгасан байна. Тэдгээрийг хамтдаа сонирхоцгооё. 

Хөдөлгөөнт камерын дуранд буусан амьтдын хөгжилтэй төрх Хадгалах

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №50

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №50 Хадгалах
2021-06-21, 11:42

Хичээлд нь суухад хэзээ ч уйдахгүй бүтээлч, хөгжилтэй багш нарын төрх

Ямар ч сурагч, оюутны хувьд хичээлдээ анхаарлаа 100 хувь төвлөрүүлж, багшийн яриаг бүрэн ойлгоно гэдэг томоохон шалгуур болдгийг үгүйсгэхгүй. Тэгвэл боловсролын төлөө багш, сурагч хоёр яг ижил хэмжээний зүтгэл гаргах шаардлагатай ажээ. Шавь нараа хичээлд ирэхдээ дуртай болгох гэсэн бүтээлч багш нарын хөгжилтэй явдлууд сурагчдын анхаарлыг яах аргагүй татаж чадсан байна. Ингээд сурагч, оюутнуудын цахим орчинд хуваалцсан багш нарын хөгжилтэй, бүтээлч мөчүүдээс хүргэе.

Хичээлд нь суухад хэзээ ч уйдахгүй бүтээлч, хөгжилтэй багш нарын төрх Хадгалах

Дэлхийг цочирдуулсан гэрэл зургуудын нууц

Бидний танилцуулах эдгээр зурагнууд энгийн мэт харагдах ч, тэдний цаана бие арзайлгаж, сэтгэл сэртхийлгэх аймшигтай түүх нуугдаж байгаа билээ. Магадгүй та эдгээр зурагнаас амьдралын үнэ цэнийг ойлгож, гэнэн томоогүй насны алдаа амьдралыг сүйрүүлж болдгийг ойлгож мэдэх биз ээ. Ингээд хамтдаа дэлхийг цочирдуулсан аймшигтай гэрэл зургуудтай танилцья.

Дэлхийг цочирдуулсан гэрэл зургуудын нууц Хадгалах

Зураг түүх өгүүлнэ гэж энэ дээ

Өнгөрсөн түүхэн мөчүүдийг өнөөгийн бидэнд авчирч, харамсал, гуниг, ухаарлыг харамгүй хайрлах гайхалтай гэрэл зургуудыг танд хүргэхээр бэлтгэлээ. Үнэн бүхний дуугүй гэрч болж, үг хэлэлгүйгээр бүх утга санааг илтгэх, өвөрмөц, ховор түүхэн гэрэл зургуудийг үзэж сонирхоно уу.

Зураг түүх өгүүлнэ гэж энэ дээ Хадгалах

Оросын баячуудын үзэсгэлэнтэй охид

Өнөө цагт өөрийн хүчээр амжилтанд хүрсэн залуусаас илүү эцэг эхийнхээ хөрөнгөн дээр туйлж, амар хялбар, гял цял амьдралаар амьдарч байгаа нь илүү олны анхаарлыг татдаг болжээ. Ингээд та бүхэнд Оросын тэрбумтнуудын үзэсгэлэнт охидыг танилцуулж байна. 

Оросын баячуудын үзэсгэлэнтэй охид Хадгалах
2016-05-29, 15:06

Номон дээр зурсан дэггүй хүүхдүүд

Сурагчид болон оюутнууд дэвтэр олдохгүй байгаа мэт ном, ширээн дээрээ сараачдаг нь бараг бичигдээгүй хууль гэлтэй. Тэд тухайн үед санаандаа орсон утгатай болон утгагүй зүйлсийг уран сэтгэмжээ ашиглан зурах нь олонтаа. Гэхдээ тэдний бодож олсон санаа чадварлаг боловч басхүү инээдтэй ажээ.

Номон дээр зурсан дэггүй хүүхдүүд Хадгалах

"Орос дахь жирийн нэгэн өдөр" - Хөгжилтэй зургуудын түүвэр

Оросуудын тархи бусад үндэстнүүдийг бодвол арай л өвөрмөц байдлаар сэтгэдэг гэлтэй. Тиймдээ ч онлайн ертөнц дэх тоглоом наргиан, инээдтэй зургуудын гол эзэн нь Оросууд байдагт гайхах зүйлгүй. Ингээд та бүхэнд зөвхөн манай хойд хөршид харж болох дүр зургуудыг толилуулж байна

"Орос дахь жирийн нэгэн өдөр" - Хөгжилтэй зургуудын түүвэр Хадгалах
2021-09-25, 21:04

“National Geographic”-ийн шилдгийн шилдэг бүтээлүүд

“National Geographic”-ийн гэрэл зургийн уралдаан бол дэлхийн өнцөг булан бүр дахь гэрэл зурагчдын авьяас чадвар, чансааг сорьдог томоохон уралдаан билээ. 2016 оны "Аяллын зургууд" төрөлд үзэгчдийг бүү хэл шүүгчдийг ч алмайруулахуйц гайхалтай бүтээл олон ирж байгаа бөгөөд 5-р сарын 27-нийг дуустал бүтээл хүлээн авах юм байна. Ингээд та бүхэнд одоогоор нэмэгдсэн хамгийн шилдэг зургуудыг хүргэе. 

“National Geographic”-ийн шилдгийн шилдэг бүтээлүүд Хадгалах
2016-05-11, 10:16