ГЭРЭЛ ЗУРАГ

Орон орны үндэсний соёлын онцлогийг харуулсан шог зургууд

Үндэстэн улс түүх, хэл, соёл гээд олон зүйлээс бүрддэг. Гэхдээ үндэстэн бүрийг зөвхөн ганц хоёр зүйлээр тодорхойлж болдог гэвэл та итгэх үү? Харин тэд нь юу юм бол? Энэ үүднээс бид доорх улс үндэстнүүдийн соёл юунаас бүрддэг тухай комик зурган мэдээллийг хүргэхээр бэлдлээ. Танд доорх мэдээлэл хөгжилтэй санагдаж, таны алжаалыг тайлна гэдэгт бид эргэлзэхгүй байна.

Орон орны үндэсний соёлын онцлогийг харуулсан шог зургууд Хадгалах

Кендал Женнерийг шоглосон нь (II хэсэг)

Кирби Женнер (Kirby Jenner) гэгч энэ эр Кардашианы гэр бүлийнхнийг дуурайх хоббитой нэгэн юм. Ялангуяа Кендал Женнерийн (Kendall Jenner) зургууд дээр өөрийнхөө зургийг чадварлагаар эвлүүлэн, түүнийгээ инстаграм хуудсан дээрээ тавьж кайф авдаг аж. Кирбигийн бүтээлч сэтгэлгээ нь олны анхаарлыг татсан бөгөөд тэрээр өдгөө сая гаруй дагагчтай болж чаджээ. 

Кендал Женнерийг шоглосон нь (II хэсэг) Хадгалах

"10 Year Challenge"-ийг элэглэсэн нь

Олон хүмүүс "10 Year Challenge" буюу 10 жилийн өмнөх зургаа одоогийнхтойгоо харьцуулсан зургаа цахим ертөнцөд тавьж байгаа билээ. Тэгвэл цахим ертөнцийн хэрэглэгч нар энэхүү "challenge"-ийг элэглэх зорилгоор төрөл бүрийн хөгжилтэй зургууд тавих болжээ. Ингээд та бүхэнд тус зургуудыг хүргэж байна. 

"10 Year Challenge"-ийг элэглэсэн нь Хадгалах

Алдартай уран зургуудыг шоглосон нь

Цахим ертөнцөд "Рембрандтын зургуудыг дахин бүтээцгээе" нэртэй нэгэн зураг авалтын хэв маяг хүчээ аваад байна. Оролцож буй залуус олонд танигдсан алдартай зургуудыг косплэй хийх маягаар дахин бүтээж тэдгээр зургуудын өөрсдийн хувилбарыг гаргаж ирэх болжээ. Зарим нь гайхалтай ижилхэн болсон бол зарим нь зүгээр л хүмүүсийг инээлгэх зорилгоор зургаа авахуулжээ. 

Алдартай уран зургуудыг шоглосон нь Хадгалах
2019-01-20, 12:29

Элдэв зураг (80 фото) №591

Хүн бүрт инээд, баяр хөөр мэдрүүлэх "Элдэв зураг" цувралын маань цоо шинэхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болжээ. Энэ удаагийн дугаараар бид та бүхэндээ инээд, баяр хөөр болон гайхшрал төрүүлсэн олон гэрэл зургуудыг үзүүлэхийг зорилоо. Ингээд хамтдаа мэлмийг тань баясгах гэрэл зургийн цомгоор аялж, ажлын стресс ядаргаагаа тайлцгаая. 

Элдэв зураг (80 фото) №591 Хадгалах
2019-01-18, 18:07

Орчин үед эмэгтэйчүүд хэрхэн амьдарч байгааг дүрсэлсэн шог зургууд

Залуухан америк зураач Корен Шадмигийн (Koren Shadmi) бүтээлүүд дэлхийн олон оронд хэвлэгджээ. Түүний бүтээлүүд бидний нийгэмд байгаа болж бүтэхгүй зүйлсийг шүүмжилж, ялангуяа өнөөгийн дэлхийд эмэгтэй хүний байр суурь ямар хэмжээнд байгааг таниулах зорилготой байдаг. Ингээд та бүхэнд зураач Корен Шадми хүйсийн тэгш эрхийн асуудлыг хэрхэн урнаар дүрсэлснийг сонирхуулъя.

Орчин үед эмэгтэйчүүд хэрхэн амьдарч байгааг дүрсэлсэн шог зургууд Хадгалах
2019-01-18, 17:40

Энэ дэлхийд дараах гурван төрлийн л эрчүүд байдаг

Сэтгэл судлаачид эрчүүдийг хувь хүний чанар дээр нь үндэслэж хоёр хэсэгт ангилдаг. Гэрлэхэд тохиромжтой болон гэрлэхэд тохиромжгүй. Харин таны сонирхох гэж буй энэхүү мэдээлэл тус ангилалтай огтхон ч холбоогүй. Ингээд та бүхэнд эрчүүдийг зан араншин, сонирхдог зүйл, амьдралын хэв маяг гэх мэт олон шинж чанар дээр нь үндэслэн гурван хэсэгт хувааж хөгжилтэйгөөр ангилсныг хүргэе.

Энэ дэлхийд дараах гурван төрлийн л эрчүүд байдаг Хадгалах
2019-01-17, 18:11

2018 оны Инстаграмын шилдэг зургууд тодорлоо!

Орчин үед инстаграм гэдэг өөрөө гэрэл зургийн нэгэн төрөл болсон байна. Үүнийг батлах мэт бол гэрэл зургийн томоохон компани "Photobox" 2018 шилдэг инстаграмын зургуудыг шалгаруулсан байна. Тэд энэхүү уралдааныг явуулахдаа тухайн зурагны авсан лайкын тоогоор бус мэргэжлийн гэрэл зурагчны шүүлт дээр эцсийн дүнг гаргасан аж. Ингээд та бүхэнд 2018 оны шилдэг инстаграмын зургуудаас хүргэе. 

2018 оны Инстаграмын шилдэг зургууд тодорлоо! Хадгалах

Оддыг шоглодог хөгжилтэй ээж охин хоёр

Туркийн иргэн Ариа Чаглар (Alya Chaglar) өөрийн охин Стефани (Stefani)-гийн хамтаар оддын улаан хивсэн дээр өмсөж ирсэн хувцсыг дуурайн шоглодог бөгөөд тэд аль хэдийн цахим ертөнцөөр алдаршаад байгаа юм байна. Тэд гар доорх материалаа ашиглан 10-30 минутын дотор нэг хувцсыг хийдэг ажээ. Сонирхуулахад 5 настай Стефани охин Англи, Орос, Турк хэлээр чөлөөтэй ярьж чаддаг ажээ. Ингээд та бүхэнд хөгжилтэй ээж охин хоёрын зургуудаас хүргэе. 

Оддыг шоглодог хөгжилтэй ээж охин хоёр Хадгалах

Элдэв зураг (80 фото) №590

Сайхан амарч байна уу найзуудаа, өнөөдөр уламжлал ёсоор та бүхнийхээ амралт чөлөөт цагт зориулан оруулдаг "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг хүргэхэд бэлэн болжээ. Хамтдаа сэтгэл сэргээж, нүд баясгасан шинэ соргог бүхнээр дүүрэн сонирхолтой зургуудаа хамтдаа үзэцгээе.

Элдэв зураг (80 фото) №590 Хадгалах
2019-01-11, 18:53

Манай урд хөрш, Хятад улс парадыг урлаг болгож байна

Манай урд хөрш Хятад улс 5000 гаруй жилийн баялаг түүхтэй орон. Үүнийгээ дагаад тус оронд олон тооны өвөрмөц урлагийн хэлбэрүүд үүсэж хөгжсөн байдаг. Тэгвэл сүүлийн 50 хүрэхгүй жилийн дотор нэгэн шинэ төрлийн урлаг тус улсад үүссэн нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа юм. Энэ нь асар олон тооны хүмүүс нийлж нэгэн том нэгдлийг үүсгэх урлаг юм. Мэдээж хэрэг дэлхийн бусад орнуудад үүнтэй адил зүйл хийдэг ч Хятадын иргэд арай л өөр түвшинд байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй байх. 

Манай урд хөрш, Хятад улс парадыг урлаг болгож байна Хадгалах

Хойд Солонгосын хөдөө нутгийн өнөөгийн дүр төрх

Английн гэрэл зурагчин Марк Эриксон (Mark Ericson) "Хориотой газар" буюу гаднын хүн оруулдаггүй газруудаар аялж зураг дарах дуртай нэгэн юм. Тэрбээр 1978 онд Зүүн Берлинээр зураг дарахын тулд аялж байснаараа олон улсад нэрд гарсан юм. Тэгвэл Марк Эриксон 2018 онд Хойд Солонгосын өмнөд хэсгийн Доран мужаар аялсан зургуудаа "National Geographic" сэтгүүлд хэвлүүлсэн нь мөн олон нийтийн анхаарлыг татаад байгаа аж. Сонирхуулахад тэрбээр Берлин-Москва, Москва-Улаанбаатар-Бээжин, Бээжин-Пхеньян гэсэн чиглэлийн гурван галт тэргээр дамжин нийт 12 мянган км зам туулсан байна. Ингээд та бүхэнд Хойд Солонгосын хөдөө нутгийн амьдралыг харуулсан зургуудаас хүргэе

Хойд Солонгосын хөдөө нутгийн өнөөгийн дүр төрх Хадгалах