АЛДАРТАЙ ХҮМҮҮС

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Балчир насандаа алдар нэрт хүрсэн модель охид өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Ихэнхидээ загвар өмсөгч, модель гэхээр бид урт хөлтэй, загварын тайзнаа гунхаж буй бүсгүйчүүдийг л төсөөлдөг. Гэтэл бодит байдал дээр алдартай брендийн зураг авалтанд зөвхөн насанд хүрэгчид бус хүүхдүүд ч оролцох боломжтой. Заримдаа эдгээр хүүхдүүдийн нэр хүнд нь насанд хүрэгчдээс өндөр байх магадлалтай гэнэ. Цаг хугацаа өнгөрч тэд ч өсөн том болжээ. 

Балчир насандаа алдар нэрт хүрсэн модель охид өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Өвөрмөц төрхтэй гэгддэг алдартнуудын хүүхдүүд хэрхэн өсч том болсон бэ?

Эдгээр одууд гадаад төрх гэхээсээ илүү өөрийн авъяас чадвар, сэтгэл татах увдисаараа алдар нэрт хүрсэн нь үнэн. Тэгвэл үр хүүхдүүд тэдний өвөрмөц гэмээр царай төрхийг нь дуурайсан болов уу? Эсвэл зөвхөн авъяас чадварыг нь өвлөж авсан болов уу?

Өвөрмөц төрхтэй гэгддэг алдартнуудын хүүхдүүд хэрхэн өсч том болсон бэ? Хадгалах

Ид үедээ өөрийн амийг егүүтгэсэн үзэсгэлэнт модель бүсгүйчүүд

Загварын ертөнц гэдэг үнэхээр тэвчээр шалгасан салбар билээ. Олон тооны зураг авалт, ажил олгогч  агентлаг, дизайнеруудын дарамт, хүчтэй өрсөлдөгч нар гээд энэ бүхэн өөрийн амьдралыг загварын ертөнцтэй холбохыг хүссэн залуухан охид, хөвгүүдийн нуруунд хүнд ачаа болдог. Бодит байдал бол бидний харж, сонсож сурсан үлгэрээс тэс өөр. Томоохон брэндийн зураг авалт, сэтгүүлийн нүүрийг чимэглэж буй бүсгүйчүүд нь сэтгэл санааны дарамт, шахалтыг бүгд даван туулсан байдаг.  Зарим нь энэ бүхнийг давж гарч чаддаг бол зарим нь харамсалтайгаар хорвоог орхидог байна.

Ид үедээ өөрийн амийг егүүтгэсэн үзэсгэлэнт модель бүсгүйчүүд Хадгалах

Намтарчилсан кинонууд дахь бүх цаг үеийн шилдэг дүрийн сонголтууд

Кино, уран бүтээлд жүжигчдийг сонгон шалгаруулна гэдэг хариуцлагатай даваа болдог билээ. Аливаа бүтээл чанартай болж, цааш амжилт гаргаж чадах эсэх нь жүжигчдээс тодорхой хэмжээгээр шалтгаалдаг тал бий. Мөн уран бүтээлийн тэрхүү дүрийг бүтээсэн жүжигчин нь үзэгчдийн сэтгэлд нийцнэ гэдэг бас чухал үзүүлэлт болдог байна. Иймээс та бүхэнд үзэгчдийн саналаар тодорсон, дүрдээ гайхалтай зохицсон уран бүтээлчдийн жагсаалтыг хүргэе! 

Намтарчилсан кинонууд дахь бүх цаг үеийн шилдэг дүрийн сонголтууд Хадгалах

Цаг хугацааны шалгуурыг хамтдаа давж буй Холливудын үлгэр жишээ 30 хос

Олны танил алдартай хос байх тийм ч амар биш. Сүй тавилаа, саллаа, нийллээ, гэрлэлтээ батлууллаа, араар тавилаа, дахин гэрлэлээ гэхчилэн оддын талаарх хов жив сонин сэтүүлийн хуудаснаас салдаггүй шүү дээ. Гэвч тэр дунд аль хэзээний заяаны ханиа олсон хүмүүс ч зөндөө байдаг юм. Хүний амьдрал л юм хойно бэрхшээл, шалгуур олон гарах ч тэдгээрийг даван туулж хамтдаа олон арван жилийг өнгөрөөж буй хосуудыг танилцуулж байна.

Цаг хугацааны шалгуурыг хамтдаа давж буй Холливудын үлгэр жишээ 30 хос Хадгалах

90-ээд онд охидын "мөрөөдлийн залуу" байсан Такеши Канеширогийн амьдрал, урлагийн замнал

"Fallen Angels" болон "Hero" кинонуудаараа бидний танил болсон тайвань-япон гаралтай жүжигчин Такеши Канеширо урлагийн замналаа дуучны мэргэжлээр эхлүүлж байжээ. 90-ээд онд Ази тивд жинхэнэ од болж, охидыг байлдан дагуулж байсан царайлаг эр сүүлийн жилүүдэд тун чимээгүй амьдарч ирсэн. Тэр ч байтугай түүнийг нас барсан гэх мэдээ энэ жил гэнэт цацагдаж, цахим орчинд гэрлийн хурдаар тархсан ч азаар худал мэдээлэл байсан нь ил болсон билээ. Тэгвэл тэрээр өдгөө хаана, юу хийж байгааг, мөн амьдрал, урлагийн замналыг нь ховор зургуудтай нь хамт хүргэж байна.

90-ээд онд охидын "мөрөөдлийн залуу" байсан Такеши Канеширогийн амьдрал, урлагийн замнал Хадгалах

Алдарт BIGBANG хамтлагийн гишүүд өдгөө хаана, юу хийцгээж байгаа вэ?

2006 оноос эхлэн хүүхэд залуусыг байлдан дагуулж, к-поп урлагийг өнөөгийн өндөрлөгт хүрэхэд гол нөлөөг үзүүлсэн Өмнөд Солонгосын алдарт BIGBANG хамтлагийн гишүүд сүүлийн жилүүдэд хувийн амьдралын асуудал, цэргийн алба зэргийн нөлөөгөөр тун чимээгүй байцгаасан билээ. 2015 онд "Made" цомгоо гаргаснаас хойш хамтдаа уран бүтээл хийгээгүй байгаа тэдний хувьд энэ жил эргэн нэгдэцгээнэ гэсэн таамаг фэнүүдийн дунд хүчтэй байв. Тэгвэл BIGBANG-ийн гишүүд өдгөө хаана, юу хийцгээж байгааг сонирхоцгооё.

Алдарт BIGBANG хамтлагийн гишүүд өдгөө хаана, юу хийцгээж байгаа вэ? Хадгалах

Орчин цагийн алдартнуудыг "Сэргэн мандалтын" үед аваачдаг Франц артистын бүтээлүүд

Орчин цагийн дэлхийн алдартнууд цахим орчин, сэтгүүлийн хуудаст мянга мянган зургаа үлдээсэн тул ирээдүйд тэдний талаар баримт хангалттай үлдэх нь мэдээж. Хэрэв тэд хэдэн зууны өмнө төрсөн бол магадгүй хамгийн алдартай зураачийг хөлсөлж, хөрөг зургаа зуруулах байсан биз ээ. Тэгвэл энэхүү төсөөллийг инстаграм дээр kyesone нэртэй франц уран бүтээлч өөрийн ур чадвар, мэдрэмжээрээ амилуулж чаджээ. Ингээд түүний шилдэг бүтээлүүдээс хүргэе.

Орчин цагийн алдартнуудыг "Сэргэн мандалтын" үед аваачдаг Франц артистын бүтээлүүд Хадгалах

"80-аад оны нүүр царай": Үзэсгэлэнт жүжигчин Брүүк Шилдсийн амьдралын түүх, өнөөгийн төрх

Брүүкийн хүүхэд нас камерын дурангийн өмнө өнгөрсөн гэхэд хилсдэхгүй. Тэрээр хамгийн анх 11 сартайдаа дэлгэцээр гарсан бөгөөд 10 настайдаа нүцгэн зураг авалтанд оролцож, 12 насандаа биеэ үнэлэгчийн дүрд тоглож, 15 насандаа “The Blue Lagoon” киногоороо дэлхий дахинд од болсон байна. Үүнээс гадна тэрээр Майкл Жексоны найз болж, “Vogue” сэтгүүлийн нүүрийг чимэглэсэн хамгийн залуу алдартны тоонд орох болсон. 16 насанд нь түүнийг "1980-аад оны нүүр царай", хамгийн алдартай модель хэмээн өргөмжилсөн байна. Түүний амьдрал олны анхаарлыг маш ихээр татаж байсан ч нэг л мэдэхэд бүсгүй дэлгэцээр харагдахаа больсон юм. Тэгвэл өдгөө 56 настай бүсгүйн амьдрал хэрхэн өрнөж байгаа бол?

"80-аад оны нүүр царай": Үзэсгэлэнт жүжигчин Брүүк Шилдсийн амьдралын түүх, өнөөгийн төрх Хадгалах

Өмнөд Солонгосын хамгийн өндөр цалинтай 10 жүжигчин (2021 оны жагсаалт)

Солонгосын олон ангит кино цувралууд дэлхий даяар олон сая үзэгчдийн сэтгэлд хүрч, өдөр тутамдаа үздэг амьдралынх нь салшгүй нэг хэсэг болон хувираад байгаа билээ. Манай оронд ч 2000-аад оны эхэн үеэс гарч эхэлсэн К-драма бүтээлүүдийг өдгөө ч шимтэн үздэг үзэгчид олон байдаг биз ээ. Тэгвэл та тэдгээр алдартай жүжигчид хэрхэн цалинждаг талаар урьд өмнө нь сонирхож байсан уу?

Өмнөд Солонгосын хамгийн өндөр цалинтай 10 жүжигчин (2021 оны жагсаалт) Хадгалах

Бидний сэтгэлд хоногшсон кинонуудын зураг авалтын үеэрх ховор мөчүүд

Бидний дуртай кино ба цувралууд зүгээр ч нэг бүтдэггүй юм. Сайндаа 2 цаг үргэлжлэх уран бүтээлийн ард талд маш олон сар, жилийн хөдөлмөр нуугддаг. Ингээд та бүхэнд жүжигчид зураг авалтын үеэр кинон дээр гаргадаг дүр төрхөөсөө тэс өөр байдалтай камерын дуранд буусан мөчүүдээс хүргэж байна.

Бидний сэтгэлд хоногшсон кинонуудын зураг авалтын үеэрх ховор мөчүүд Хадгалах

Амралтаар явж буй Холливудын оддын хөгжилтэй төрх

Бидний мэдэх Холливудын одод янз бүрийн орноор байнга л аялж, далайн эрэг дээр биеэ шаран хэвтэж харагддаг. Тэр үедээ тэд бидний харж дассан дүр төрхөөсөө өөр  харагдах нь элбэг байдгийн учир нь мэдээж амарч аялж явахдаа өөрийнхөөрөө байхыг илүүд үздэг байх. Гэхдээ папарацци хаа сайгүй тэднийг дагаж байдгийг тэд санаж явах хэрэгтэй...

Амралтаар явж буй Холливудын оддын хөгжилтэй төрх Хадгалах