АЛДАРТАЙ ХҮМҮҮС

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бидний танил алдартнуудын царай төрх сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа дэлхийг байлдан дагуулж буй нүүр царай болсон одууд олон бий. Гэвч тэд олон жилийн өмнө, карьераа дөнгөж эхэлж байхдаа бидэнтэй л ижилхэн, энгийн төрхтэй байсан нь тодорхой. Тэгвэл өнөө цагийг байлдан дагуулж буй алдартнууд одоо хэрхэн өөрчлөгдсөнийг хамтдаа сонирхоцгооё. 

Бидний танил алдартнуудын царай төрх сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Японы түүхэн дэх сүүлчийн "харакири"-г үйлдсэн алдарт зохиолч Юкио Мишимагийн түүх

Юкио Мишима хэмээх нэрээр алдаршсан Кимитакэ Хираока нь Японы хамгийн алдартай, нөлөө бүхий зохиолч нарын нэг байсан юм. Тэрээр өөрийн зохиол, яруу найраг, нийтлэлүүдээрээ Нобелийн шагналд нэр дэвшиж байсан төдийгүй найруулагч, жүжигчин, симфони оркестрийн удирдаач хийдэг байсан гэдгээс харвал эргэлзээгүй суут хүн байжээ. Юкио амьдралынхаа сүүлийн жилүүдэд Такэнокай буюу "Бамбайн бүлгэм" хэмээх хэт үндсэрхэг, хагас цэрэгжсэн бүлгэмийг байгуулж Японд төрийн эргэлт хийхийг оролдсон бөгөөд улмаар өөрийн үзэлдээ хэт автаж, 1970 оны 11-р сарын 25-ны өдөр 45 настайдаа "харакири" хийх буюу мэсээр гэдсээ хүүлж амиа егүүтгэсэн юм. 

Японы түүхэн дэх сүүлчийн "харакири"-г үйлдсэн алдарт зохиолч Юкио Мишимагийн түүх Хадгалах

2021 онд гадаад төрхөндөө эрс өөрчлөлт хийсэн алдартан бүсгүйчүүд

Улирч буй 2021 онд цар тахлын нөлөөгөөр үсчин, гоо сайхан хаагдаад багагүй хугацааг өнгөрүүлсэн тул гэртээ уйдсан хүмүүс өөрийн хэв маягтаа зоригтой туршилт хийх нь элбэг байсан билээ. Олон алдартнуудын хувьд ч гэртээ сууж байгаад олны өмнө дахин гарч ирэхдээ гадаад төрхөө эрс өөрчилсөн байв. Ингээд тэрхүү алдартан бүгүйчүүдээс онцлон сонирхуулж байна.

2021 онд гадаад төрхөндөө эрс өөрчлөлт хийсэн алдартан бүсгүйчүүд Хадгалах

"Бүтэлгүй дурлалын хатан хаан": Тэйлор Свифт-тэй учраад зүрхээ шархлуулж хоцорч байсан залуус

Алдарт дуучин Тэйлор Свифт нь 12-р сарын 13-ны баасан гаригт төрсөн, нумын орд болохоор энэ нь түүний зан ааш, хайр дурлалын харилцаанд нөлөөлсөн байх магадлалтай. Үнэхээр ч тэрээр хамгийн төгс гэмээр залуустай үерхэж, гал халуун дурлалын романс үүсгэдэг ч бүгд шахуу гунигтай байдлаар төгссөн юм. Өдгөө дөнгөж 32 настай гэхэд Тэйлор Свифт нэлээд олон залуустай учирч, бас салж үзсэн бөгөөд энэ удаа тэдний дундаас онцлохыг нь жагсаан хүргэж байна.

"Бүтэлгүй дурлалын хатан хаан": Тэйлор Свифт-тэй учраад зүрхээ шархлуулж хоцорч байсан залуус Хадгалах

Хэргэм зэргээсээ татгалзсан Японы гүнж Мако АНУ-д очоод хэрхэн амьдарч байна вэ?

Японы өмнөх эзэн хаан Акихитогийн ач охин, өдгөө 30 настай гүнж Мако энгийн гэр бүлээс гаралтай залуутай гэрлэхийн тулд өөрийн хэргэм зэрэг, хөрөнгө мөнгөнөөс татгалзсан нь сүүлийн жилүүдэд Японд гэлтгүй дэлхий дахины анхаарлыг татсан билээ. Хайр дурлалынхаа төлөө Японы эзэн хааны ордны нарийн ёс заншлын эсрэг олон жил зүтгэсэн тэрээр саяхан хүссэнээ биелүүлж, сүйт залуутайгаа хамт Америкт очиж амьдрахаар болсон юм. Тэгвэл гүнж далайн чанадад хэрхэн амьдарч байгаа нь хэдхэн хоногийн өмнө папарацийн дуранд буужээ.

Хэргэм зэргээсээ татгалзсан Японы гүнж Мако АНУ-д очоод хэрхэн амьдарч байна вэ? Хадгалах

2021 оны "Онцлох хүн"-ээр тодорсон Илон Маскийн баримталдаг 10 зарчим

"Time" сэтгүүлээс жил бүр тодруулдаг "Оны онцлох хүн"-ээр энэ жил Америкийн тэрбумтан Илон Маскийг нэрлэсэн билээ. 2021 онд хөрөнгийн хэмжээгээр Жефф Безосыг гүйцэж, дэлхийн хамгийн баян хүн болсон тэрээр яах аргагүй зоригтой бас зорилготой нэгэн тул дээрх алдрыг хүртсэнд гайхах зүйлгүй. Өнөөгийн дэлхийн амьдралд Илон Маскаас илүү нөлөө үзүүлсэн хүн цөөхөн, тэр ч байтугай дэлхийгээс гадна ертөнцөд нөлөөлж чадсан нь үнэн. Ингээд та бүхэнд зориулан Илон Маскийн баримталдаг амьдралын 10 дүрмийг хүргэхээр бэлтгэлээ.

2021 оны "Онцлох хүн"-ээр тодорсон Илон Маскийн баримталдаг 10 зарчим Хадгалах

80-аад оны өнгө төрхийг тодорхойлсон хамгийн дуулиантай хосууд

Энгийн хосуудын амьдрал бусдын хувьд төдийлөн сонин санагддаггүй ч алдартнуудын хувьд энэ нь тэс өөр зүйл. Аливаа алдартан хэн нэгэнтэй үерхлээ гэхэд л сэтгүүлчид, папарацичид гээд л бүгд тэдний амьдралыг судлаж олон нийтэд тараадаг. Тэр ч бүү хэл зарим хосуудын өвөрмөц харилцаа түүхэнд тэмдэглэж үлддэг байна. Ингээд 1980-аад оны үеийн хамгийн алдартай, шуугиан тарьсан хосуудтай танилцацгаая.

80-аад оны өнгө төрхийг тодорхойлсон хамгийн дуулиантай хосууд Хадгалах

Фотошопыг хэтрүүлээд хүмүүсийн элэг доог болсон Инстаграмчдын хөгжилтэй мөчүүд

Инстаграм сүлжээний хэрэглэгчид бараг бүгдээрээ шахуу бусдын нүдэнд хамгийн үзэсгэлэнтэй, өөгүй төгс төгөлдөр үзэгддэг гэхэд худлаа хэлсэн болохгүй л болов уу. Гэвч тэд үнэхээр бодит амьдрал дээрээ хүртэл гялалзсан толигор арьстай, хараа булаам гайхам сайхан бие галбиртай байх нь цөөн тохиолдолд л биелэлээ олдог. Харин зарим хэсэг нь интернет хэрэглэгчдийн нүдийг "хуурч" дөнгөдөг болж таарч байна. 

Фотошопыг хэтрүүлээд хүмүүсийн элэг доог болсон Инстаграмчдын хөгжилтэй мөчүүд Хадгалах

50-иад оны хатагтайн төрхийг төгс гаргадаг Англи уран бүтээлчийн зургууд

Орчин үеийн төлөөлөлүүдийн хувьд дээр үеийн, ялангуяа 50-иад оны хувцаслалт, эмэгтэйчүүдийн нүүр будалт зэрэг нь нэгэн сонирхолтой сэдэв байж болох юм. Тэр тусмаа гэртээ ч, гадаа ч "гялалзаж" чаддаг халуухан бөгөөд хүчирхэг гэрийн эзэгтэй нарын дүр төрх тэр үеэс хүчээ авсан билээ. Тэгвэл нүүр будалтын мэргэжилтэн англи бүсгүй Фрэнсисийн хувьд өнгөрсөн зууны тэрхүү стильд чадварлаг хувирч чаддаг байна.

50-иад оны хатагтайн төрхийг төгс гаргадаг Англи уран бүтээлчийн зургууд Хадгалах

2021 оны "Дэлхийн мисс"-ээр тодрох магадлал хамгийн өндөр бүсгүйчүүд

Орон орны сайхан бүсгүйчүүд өөрсдийн авьяас чадвар, оюун ухаан, гоо үзэсгэлэнгээрээ эх орныхоо нэрийг гарган өрсөлддөг "Дэлхийн Мисс" тэмцээн энэ жил Пуэрто Рико улсад 70 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Өмнөх жил цар тахлын улмаас өнжсөн уг тэмцээн энэ сарын 16-нд хүчтэй өрсөлдөгчидтэй, улам сонирхолтойгоор эргэн ирнэ гэдэгт хүмүүс итгэлтэй байна. Ингээд манай гарагийн хамгийн сайхан бүсгүйгээр магадлал өндөр хэмээн яригдаж буй оролцогчидтой таныг танилцуулъя.

2021 оны "Дэлхийн мисс"-ээр тодрох магадлал хамгийн өндөр бүсгүйчүүд Хадгалах

Хүнд өвчинтэй тэмцэн амьдарч буй алдартнууд

Алдартнууд гэхээр л бид тэднийг хангалттай мөнгөтэй учир өөрийнхөө бие, эрүүл мэндэд маш сайн анхаарал хандуулж чаддаг гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ, хэдийгээр тэд “Оскар”-ын шагнал авч, улаан хивсний ёслол дээр бусдыг алмайруулж, цахим хуудаснаа өөрийн аз жаргалтай зургийг нийтэлдэг ч зарим нь олон жилийн турш хүнд өвчтэй тэмцэж амьдардаг байна. Бидний сайн мэдэх алдартнууд ямар өвчинтэй тэмцэж амьдарч байгаа бол?

Хүнд өвчинтэй тэмцэн амьдарч буй алдартнууд Хадгалах

Холливудын шинэ нүүр царай болсон жүжигчин Тимоти Шаламегийн уран бүтээлийн замнал

Өдгөө 26 настай жүжигчин Тимоти Шаламе сүүлийн жилүүдэд Холливудын шинэ үеийн гол жүжигчдийн нэг болон гарч ирж буй билээ. Орос-Австри гаралтай америк ээжтэй, франц аавтай сэхээтний гэр бүлд өссөн Тимоти Шаламегийн түүхийг толилуулж байна.

Холливудын шинэ нүүр царай болсон жүжигчин Тимоти Шаламегийн уран бүтээлийн замнал Хадгалах