АЛДАРТАЙ ХҮМҮҮС

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Зөвхөн баян эрчүүдтэй болзсоор ирсэн алдартан бүсгүйчүүд

Олны танил, үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн араас тоймгүй олон эрчүүд гүйдэг нь нууц биш. Тиймээс тэд хэн дуртай хүнтэйгээ болзож чаддагт гайхах зүйл байхгүй. Тэр дундаа ганцхан дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдтэй учир ургуулдаг өндөр шаардлагатай эмэгтэйчүүд байдаг аж. 

Зөвхөн баян эрчүүдтэй болзсоор ирсэн алдартан бүсгүйчүүд Хадгалах

Холливудын сэтгэл татам эрчүүд хэрэв халзан байсан бол ямар харагдах вэ?

Дэлхийн олон эрчүүдийн хувьд нас явах тусам улам даамжирдаг нэгэн асуудал нь халзралт байдаг. Гэхдээ үүнээс болоод өөртөө итгэх итгэлээ алдаагүй, харин ч хэв маягийнхаа салшгүй нэг хэсэг болгож чадсан эрчүүд цөөнгүй бий. Жишээлбэл Брюс Уиллис, Вин Дизель зэрэг жүжигчдийг үстэй байгаагаар төсөөлөхөд хэцүү шүү дээ. Тэгвэл Холливудын алдартнуудын дунд сайхан үстэй хэмээн тооцогддог эрчүүд хэрэв халзан байсан бол ямар харагдахыг төсөөлцгөөе.

Холливудын сэтгэл татам эрчүүд хэрэв халзан байсан бол ямар харагдах вэ? Хадгалах

Дуучин Жэйсон Деруло өөрийг нь дуучин Ашертай "андуурсан" хоёр эрийг зоджээ

R&B урсгалын хөгжмийн томоохон төлөөлөгчдийн нэг болох алдарт дуучин Жэйсон Деруло (Jason Derulo) саяхан Лас Вегас хотын "Aria Resort" амралтын газарт зодоон хийсний улмаас цагдаад саатуулагджээ. Тодруулбал тэрээр тус амралтын газрын шөнийн клубээс гарч явахдаа түүнээр тоглоом хийж, буруу нэрээр дуудсан хоёр эрэгтэй рүү дайрсан байна.

Дуучин Жэйсон Деруло өөрийг нь дуучин Ашертай "андуурсан" хоёр эрийг зоджээ Хадгалах

Архийг хаяж, эрүүл амьдралыг сонгосон хүмүүс өөрт нь гарсан өөрчлөлтийг хуваалцжээ

Аливаа зүйлд донтоход дэндүү амархан ч буцаад түүнээс салахад хэд дахин хэцүү байдаг нь бичигдээгүй хууль билээ. Үүнтэй адил хүний амьдралыг балладаг зүйлсийн нэг нь архи, согтууруулах ундааны донтолт юм. Тэгвэл доорх хүмүүс архинд нэгэнт ялагдахаасаа өмнө бүхнийг ухаарч, гайхалтай зүтгэл гаргаж, жинхэнэ аз жаргалтай амьдралаа олж чадсан тул тэдэнд баяр хүргэх нь зүйтэй биз ээ.

Архийг хаяж, эрүүл амьдралыг сонгосон хүмүүс өөрт нь гарсан өөрчлөлтийг хуваалцжээ Хадгалах

Эрчүүдийг "атаархуулж", бүсгүйчүүдийн хайрыг татсан маршал Рокоссовскийн амьдралын түүх

Одоогоос 125 жилийн өмнө буюу 1896 оны 12-р сарын 21-нд Константин Рокоссовский Польш аав, Беларус ээжийн хүү болон мэндэлжээ. Тэрээр Дэлхийн 2-р дайны үед онцгой гавъяа байгуулныхаа төлөө ЗХУ-ын домогт маршал болсон юм. Гэхдээ үүнээс ч өмнө тэрээр Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэж нэрд гарсан байна. 

Эрчүүдийг "атаархуулж", бүсгүйчүүдийн хайрыг татсан маршал Рокоссовскийн амьдралын түүх Хадгалах

Алдартнуудын анхны гэрлэлтийн сэтгэл хөдөлгөм түүхүүд

“Амьдралын бүхий л үед аз жаргал, уйтгар гунигийг үл тоож насан туршид хамтдаа амьдарч хорвоог туулна” гэж хүмүүс төгс гэрлэлтийг дүгнэдэг.  Гал халуун хайрандаа шатаж буй хосууд тухайн үедээ нэг нэгнийхээ алдаа дутагдлыг ч үл анзаарч, хамтдаа л байхгүй бол амьдарч чадахгүй гэсэн ойлголттой болсон байдаг. Ингээд гэр бүл болсныхоо дараа тэд мөн л хамтдаа насыг эцэслэн гэж мөрөөддөг. Гэтэл бодит байдал дээр бүх зүйл өөр бөгөөд харамсалтай нь хамгийн бат бөх, үлгэр дуурайлал болсон хосууд ч салах нь бий. Ингээд насан туршдаа хамт байна гэж амлалт өгч гэрлэсэн ч амлалтандаа хүрч чадаагүй одуудтай танилцацгаая.  Хожим нь тэд анхны гэрлэлтээ залуу насны алдаа байсан гэж тайлбарлах үе ч гардаг байна.

Алдартнуудын анхны гэрлэлтийн сэтгэл хөдөлгөм түүхүүд Хадгалах

Хүн бүрийн өрөвч сэтгэлийг төрүүлж байсан Хятадын "Мөсөн жаал"-ын түүх

Одоогоос 3 жилийн өмнө буюу 2018 онд Ван Фуман хэмээх хүү Хятадын цахим орчинд жинхэнэ од болсон юм. Өвлийн хүйтэнд хол замыг алхаж туулан сургуульдаа ирсэн 8-хан настай хүүгийн мөстсөн толгой, даарч улайсан хацар ангийн хүүхдүүдийг нь хөгжөөж, зураг нь цахим орчинд тархсан байна. Гэхдээ цахим хэрэглэгчид түүнийг үнэн голоосоо өрөвдөж, энэрэнгүй сэтгэлээр хандаж байлаа.

Хүн бүрийн өрөвч сэтгэлийг төрүүлж байсан Хятадын "Мөсөн жаал"-ын түүх Хадгалах

Герман бүсгүй эксийнхээ анхаарлыг татахын тулд хуурамч хурим хийжээ

Герман улсад оршин суудаг Жаклин хэмээх бүсгүй өөрийн dieschaklin хэмээх TikTok хаягаараа дамжуулан хуурамч хурим зохион байгуулсан тухай хуваалцжээ. Тэрээр хуурамч сүйт залуу, мэргэжлийн зурагчин, хуримын даашинз хөлслөн авч гэрлэж буй жаргалтай хосуудын дүр эсгэн олон зураг даруулсан бөгөөд тэдгээрийгээ цахим орчинд байршуулж хуучин найз залуугийнхаа анхаарлыг татах зорилготойгоор ингэсэн байна. Харамсалтай нь энэхүү төлөвлөгөө нь бүтэлгүйтэж экс нь огт тоогоогүй ажээ. 

Герман бүсгүй эксийнхээ анхаарлыг татахын тулд хуурамч хурим хийжээ Хадгалах

Анжелина Жоли өөрийн төрсөн ахтайгаа яагаад холбоогоо тасалсан бэ?

Алдарт жүжигчин Анжелина Жолигийн төрсөн ахыг Жэймс Хэйвен Войт гэдэг. Тэрээр дүүгээсээ дутахааргүй олонд танигдсан нэгэн болж чадах байсан ч энгийн амьдралаар амьдрахыг илүүд үзжээ. Ах дүү хоёр хэдийгээр маш дотно харилцаатай олон жилийг үдсэн ч нэгэн явдлаас болж дахин харьцахаа больжээ.

Анжелина Жоли өөрийн төрсөн ахтайгаа яагаад холбоогоо тасалсан бэ? Хадгалах

2021 оны хамгийн царайлаг 100 залууг цахим хэрэглэгчдийн саналаар тодруулжээ

"TC Candler" платформоос дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 100 бүсгүйг уламжлал ёсоор тодруулсныг өмнө нь хүргэсэн билээ. Тэгвэл өнөөдөр та бүхэнд 2021 оны хамгийн царайлаг, сэтгэл татам 100 эрийн жагсаалтыг хүргэж байна. Цахим хэрэглэгчдийн саналыг гол шалгуур болгодог энэ жагсаалтыг өнгөрсөн жил Шведийн интернет од Pewdiepie буюу Феликс Кьеллберг тэргүүлж, BTS хамтлагийн гишүүн Ким Тэхён, Энэтхэгийн жүжигчин Шахрух Хан нар удаалж байв. Тэгвэл энэ жил ямар өөрчлөлт орсон бол?

2021 оны хамгийн царайлаг 100 залууг цахим хэрэглэгчдийн саналаар тодруулжээ Хадгалах

Канье Уэст хуучин эхнэрийнхээ гэрийн хаяанд нь шинэ байшин худалдаж авчээ

Канье Уэст болон Ким Кардашьян нар хоёр тийш болоод удаагүй байгаа билээ. Энэ хооронд Ким хэд хэдэн хүнтэй нэр холбогдоод амжсан бол Канье эхнэрээсээ салсан гэдэгтэй одоо хүртэл эвлэрэхгүй байгаа бололтой. Учир нь тэрээр өмнөх гэрийнхээ бараг хаяанд нь шинэ байшин авсан гэнэ. 

Канье Уэст хуучин эхнэрийнхээ гэрийн хаяанд нь шинэ байшин худалдаж авчээ Хадгалах

2021 оны хамгийн үзэсгэлэнтэй 100 эмэгтэйг интернет хэрэглэгчдийн саналаар тодруулжээ

Хэдий гоо үзэсгэлэн нь субьектив ойлголт ч ихэнх хүмүүсийн баримталдаг стандартад нийцсэн байх нь давуу тал юм. Тэгвэл "TC Candler" хэмээх сошиал суваг нь мэргэжилтнүүд болон цахим хэрэглэгчдийн санал дээр үндэслэн дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүмүүсийг 1990 оноос эхлэн жил бүр тодруулсаар иржээ. 2021 онд тэд "Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 100 бүсгүй" санал асуулгыг энэ оны 4-р сараас эхлэн явуулж, саяхан дүнгээ гаргажээ.

2021 оны хамгийн үзэсгэлэнтэй 100 эмэгтэйг интернет хэрэглэгчдийн саналаар тодруулжээ Хадгалах