АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Сая долларын vнэтэй vс засалт

“Питсбург Стиллерс” багийн хєлбємбєгчин Трой Поламал нь єєрийн ер бусын vсээ нэг сая доллараар даатгуулах гэж байна. Тэрээр тєрєлх нутаг болсон Самоа арлынхныхаа ёс заншлыг дагаж, арав гаруй жил vсэндээ ганц ч удаа хайч хvрээгvй гэдгээ хэлжээ. Трой-ын vс нь одоо бараг 90 см урттай юм байна. Тvvний єрсєлдєгчид багийнхан тоглолтын vеэр vснээс нь зуурч, зулгаан байнга гэмтэл учруулдаг тул тэрээр ийм алхам хийхэд хvрчээ. Жишээлбэл 2006 оны нэгэн тэмцээний vеэр єрсєлдєгч багийн нэгэн тоглогч Трой-ын vснээс нь зулгаан унагааснаар хvнд бэртэл учруулж, тэмцээн зодооноор єндєрлєсєн удаатай аж.
Сая долларын vнэтэй vс засалт Хадгалах

Хэзээ ч нэг хэвэндээ байдаггүй Деннис Родманы амьдрал

Деннис Родман хэмээх энэхvv этгээд залуу нь хэзээ ч тухайн орчиндоо уусан даруухан хувцаслаж vзээгvй нэгэн гэхэд болно. Vл бvтэх байрын сонин содон хувцас байнга ємсєг, vсээ гажиг засуулан, нvvрээ байнга янз янз болгодог тэрээр олны дунд эгэл дасал болж дээ. Нэг харахад л vдэшлэгэн дээрхи vзэсгэлэнтэй жvжигчин бvсгvйг хvчиндэх нь холгvй авирлаж, алдартай дуучны бєгсрvv нь хямдхан хvvхнийх шиг алгадаж л орхидог Деннис Родман шиг муу залуу хаана байна. Хоёр метр орчим єндєртэй тоть шиг гадаад тєрхтэй хар сагсчин залуу хvн хvний ард хойгуур ороод єєрийнхєєрєє авирлаад байхад тvvний талаар хэн л сайн зvйл бодох вэ дээ. Гэхдээ яг цагаа тулахаар энэ эрийг муу залуу гэж нэрлэж бас болохгvй санагдана. Цагтаа урдуураа улаан хєлтнийг єнгєрvvлдэгvй байсан тэрээр хоёр мянган бvсгvйг євєртєє оруулсны дотор Мадонна хvртэл багтаж байгаа гээд л саначих. Гэвч яагаад тvvнийг муу залуу гэж тодорхойлж болохгvй гээч? Учир нь тэрээр буяны байгууллагад сая саяар нь хєрєнгє хандивлаж, сvvний сурталчилгаанд тоглон, амьтны эрхийн тєлєє зогсдог нэгэн. Ядаж л шатсан гэрлийн чийдэнг єлмийгєє ч єргєхгvй солиод єгчихнє шvv дээ, хэхэ. За ингээд vг олдож vхэл холдох нь. Бvгдээрээ Деннис Родман хэмээх сонирхолтой бие хvний амьдралын фото агшнуудтай танилцацгаая.
Хэзээ ч нэг хэвэндээ байдаггүй Деннис Родманы амьдрал Хадгалах

Дэлхийд нэрээ мандуулж яваа Монгол хүмүүс

Дэлхийн єнцєг булан бvрт Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. Найман зууны тэртээх байлдан дагуулал Оюун санааны байлдан дагууллаар одоо ч vргэлжилсээр... Бидний байлдан дагуулал бол оюун ухаанаа хєгжvvлэх, бие биеийг дээдлэх, цаг хугацаа, орон зайг эзэгнэх байх болно оо. Ингээд дэлхийд оюун санааны байлдан дагуулалтыг хийж чадаж байгаа Монгол залуустайгаа танилцъя.
Дэлхийд нэрээ мандуулж яваа Монгол хүмүүс Хадгалах

Одуудыг Facebook-ийн рейтингээр нь жагсаавал

Цахим сvлжээний эрин зуунд эргэлдэн орших цэнхэр гарагийн иргэн танд Facebook хэмээх хэн бvхний  мэдэх дэлхийн хамгийн алдартай харилцааны сайтан дээр хамгийн олон "Like" авсан буюу хамгийн олон фанаттай алдартнуудын рейтингийн жагсаалтыг танилцуулж байна. Єнєєдєр FaceBook дээрээ хамгийн олон фэнтэй олны танил хvмvvсийн эхний 40-ийг танд сонирхуулах болно. Алдар нэр, хvндэтгэл нь технологийн хєгжлєєр тvлхэгдсэн интернэтийн орон зайд хvртэл хамаатай байдгийг, глобалчлагдсан ертєнцєд хvртэл хамаатай байдгийг энэхvv нийтлэл маань танд мэдрvvлэх болно. Ингээд Facebook-ийн топ 40-тэй танилцацгаая.
Одуудыг Facebook-ийн рейтингээр нь жагсаавал Хадгалах

Хэний ч танихгvй супер од

Нvvр хувиргагчид авъяас чадвараа олонд гайхуулахаар шийдсэн бололтой. Ямартай ч тэд саяхан хvн бvхний таних жинхэнэ супер одыг нэгэн арга хэмжээнд оролцоход нь огтоос єєр хvн болгон єєрчилж, олны эрvvг нь мулталж, нvдийг нь орой дээр нь гаргах шахсан байна. Та энэ хvнийг vнэхээр хэн гэдгийг нь урьдчилж хэн нэгнээр хэлvvлээгvй л бол хэзээ ч танихгvй гэж мєрийцєхєд ч бэлэн байна. Ямар ч байсан багаа тайлахаас нь ємнє хэн болохыг нь таах гээд оролдоод vзэхэд алдах юм юу байх вэ. Ингээд сонирхолтой нийтлэлээ сєхєж, ажлын єдрийн алжаал, уйтгараа vргээцгээе.
Хэний ч танихгvй супер од Хадгалах

Єєрийн гэсэн диваажингийн арлын эзэд

Хорвоо дээр хvн болж тєрснийхєє хэргийг жинхэнэ утгаараа гаргаж, жинхэнэ жаргалын далай дунд умбаж чаддаг хvмvvс бол Холливуудын одууд, Дэлхийн тэрбумтангууд билээ. Энэ удаад уншигч танд єєрийн гэсэн бvхэл бvтэн диваажингийн арлыг эзэгнэж, тvvн дээрээ хvссэн зvйлээ хийдэг буян заяагаа эдэлж яваа, амны хишигтэй алдартнуудын талаар бяцхан мэдээллийг хvргэхээр бэлтгэлээ. Ингээд vргэлжлэл дээр дарж хувийн эзэмшлийн аралтай алдартнуудын талаар арааны шvлс асгармаар фото нийтлэлийг маань хvлээн авна уу. Мєрєєдєхєд мєнгє тєлєх биш дээ. Єнєєдєр харж, шvлсээ асгаруулж байж болох ч хувь заяагаа гартаа атгаж чадвал, магадгvй маргааш та хувийн арал битгий хэл далайтай болохыг хэн мэдэх вэ?...
Єєрийн гэсэн диваажингийн арлын эзэд Хадгалах

Оддын хамгийн ойрын хамаатнууд

Дэлхийн тайзан дээр гялалзсан хамгийн алдартай одууд ч гэсэн хvн л юм болохоороо аав ээжээс заяасан, ах дvvтэй байдаг нь мэдээж. Од л юм болохоороо эцэг эхээсээ ганцаархнаа тєрєєд, єдрєєр биш цагаар єсєєд, тэнгэрлvv далавчаараа нисээд, од болчихоогvй нь мэдээж. Энэхvv цуглуулгад багтсан оддын эгч, ах дvv нар нь аль хэдийнэ алдартай хамаатнаасаа дутуугvй олонд танигдсан байхад заримыг нь хэн ч мэдэхгvй байх юм. Ингээд дэлгэцэндээ ойртон сууж, оддын ах дvvстэй дотно танилцацгаая.
Оддын хамгийн ойрын хамаатнууд Хадгалах

Оддын хамгийн гоё шивээснvvд

Орчин vед шивээсэн гангараатай байна гэдэг нь бараг л хvн бvр гутал ємсєх ёстой гэдэг шиг л тvгээмэл зvйл болжээ. Олны дунд юм юмаараа гялалзсан одууд бол нийгмийн энэ давалгааны тvрvvнд нь явна уу гэхээс, ард нь vлдэнэ гэж юу байх вэ. Ингээд хамгийн алдартай оддын биеийн сонирхолтой хэсгvvд дээрх хамгийн гоёмсог, хээнцэр, донжтой, бас нууц гэж хэлж болохоор шивээснvvдийн бяцхан цуглуулгатай таныг танилцуулж байна. Эндээс та магадгvй арьсаа авсанд ортлоо гоёх ер бусын шивээснийхээ санааг олно биз ээ.
Оддын хамгийн гоё шивээснvvд Хадгалах

Николь Кидманы машины лифт

Nicole Kidman, Keith Urban хоёр саяхан Манхэттены “Челси” дvvрэгт шинэ байшин авчээ. Хосуудын шинэ орон гэр нь 10 сая долларын vнэтэй бєгєєд 3248 метр квадрат талбайтай, 3 унтлаганы єрєє, 3.5 угаалгын єрєє, Гузонруу харсан 2 тагттай юм байна. Мєн Кидманы шинэ гэрийн хамгийн тансаг зvйлсийн нэг нь "En-Suite Sky Garage" юм байна. Энэхvv машины гараж нь машиныг нь хvссэн давхарт нь хvргэж ирдэг аварга том лифттэй ажээ. Тиймээ, vнэхээр мєнгє хєрєнгє, алдар нэр, сайхан хань ижилтэй байгаа цагт амьдрах шиг сайхан зvйл хаа байх вэ. Атаархмаар юм... Эрvvгээ мултлаад, нэг мэдэхэд шvлсээ “асгаад” дуусчихсан байв аа.
Николь Кидманы машины лифт Хадгалах

Нvvрээ будалгvй гадагшаа гарсан одууд

Уншигч та бvхэнд амралтын єдрийн тааламжтай мэндийг хvргэж, гэрээсээ ч юмуу, хаанаас ч юм, ямар ч байсан нvvрээ будалгvйгээр олны дунд гарч “зvрхэлсэн” оддын томоос том фото цуглуулгыг хvргэж байна. Ямар ч хvнд бусдын мууд дурлах зан тєрєлхийн оршдог тул байнга гял цал байдаг оддын ядрангуй, царай муутай тєрхvvд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Хvн л юм болохоороо яарч сандарч, залхуурах vе гаралгvй л яах вэ дээ. Гэрээс хальт гэрэх, эсвэл машинаасаа буугаад л нэг барилгаруу орохын хооронд нvvр амаа будаж, тєгс харагдах гэж хичээхийн хэрэг юу байна. Гэхдээ л олны танил байхын, бvр дэлхийн дэвжээн дээр гялалзагч байхын нэг сул тал нь байнга тєгс харагдаж, иймэрхvv цуглуулгад багтахгvй байх ёстой байдагт л оршино. Дэндvv атаархмаар боловч бас хэцvv хувь заяатай хvмvvс шvv, энэ одууд.
Нvvрээ будалгvй гадагшаа гарсан одууд Хадгалах

Тила Текила нvvрэн дундуураа хусуулжээ

Тила Текила гэгч нилээн задгай байрын шавилхан ази бvсгvй нь хирэндээ л єєрийнхєє хэмжээнд дуу цомог гарган, элдэв янзаар зургаа даруулж, алдрын оргил єєд чадахаараа тэмvvлж яваа нэгэн. Гэтэл єнгєрсєн Бямба гарагт Ємнєд Иллинойст болсон нэгэн хжгмийн фестивалийн vеэр хагас нvцгэн тайзан дээр гарч, хоолой мэдэн орилсон тvvнийг цуглдасан vзэгчид нь ойлгоогvйгээс гадна мод чулуу гээд гарт тааралдсан бvхнээ шидэлж, нvvр амыг нь авах юмгvй болгожээ. Хєєрхий Тила Текилагийн юу нь чухам тэдний дургvйцлийг тэгтэл нь хvрэгснийг таашгvй ч, ямартай ч єнєєдєр энэ эмэгтэй ямархуу тєрхтэй болчихоод байгааг интернетийн хуудсуудаас харах боломжтой болсон нь л vнэн юм. Ингээд урлагийн тогоонд чанагдахын бас нэгэн гашуун зовлонгийн нэгэн тод жишээтэй  болсон Текилагийн байдалтай танилцацгаая.
Тила Текила нvvрэн дундуураа хусуулжээ Хадгалах

Холливудын хамгийн азгvй залуу

Бидний сэтгэл зvрхэнд “Хурд”, “Матрикс” зэрэг гайхалтай уран бvтээлvvдийн гол дvрээрээ сэтгэлд хоногшин vлдсэн Холливуудын нэрт жvжигчин Киану Ривз (Keanu Reeves)-ийн талаарх бяцхан мэдээллийг сонин болгож хvргэхийн ялдамд хаанаас нь ч харсан сайхан энэ залуугийн гашуун тавилангийн талаар бяцхан хvvрнэхийг хvслээ. Амьдралд гомдож, цєхрєнгєє барсан байдалтай тvvний доорхи гэрэл зургуудыг 13 жилийн ємнє нэгэн папарацци хальсанд буулгажээ. Харамсалтай Киану Ривзийн амьдрал єнєєдєр энэ зураг дээрхээсээ дээрдээгvй л байгаа гэнэ. Мэдээж Холливуудын од болохоор баян тансаг, юугаар ч дутаагvй л байж таараа, хамгийн гол нь сэтгэлийн зовиур, элэг бvтэн байхын заяа дутуу залуугийн сэтгэлийн шаналал нь увайгvй гуйлгачныхаас ч гашуун байдаг нь харамсалтай. Тvvний эгч нь/эмэгтэй дvv нь 15 жилийн турш дэлхийн хамгийн ховор євчнvvдийн нэг болох лейкемия буюу “заанжих” євчнєєр шаналж байна. 2000 онд эхнэрээс нь vхсэн охин мэндэлж, харин 2001 онд хорвоо дээрхи хамгийн хайртай бvсгvй Женнифер Сайм нь авто машины ослоор нас баржээ. Энэ  залууг vнэхээр Холливуудын хамгийн заяа муутай од гэхэд хаана ч буруудахгvй аж. Бурхан vнэхээр арван хуруу тэгш заяадаггvй нь харамсалтай. Киану Ривзэд хэнд ч байхгvй  нууцлагдмал, дур булаам гадаад тєрх, хvдэр чийрэг бие, хvнийг єєртєє татах далд соронзон, харьцуулашгvй авъяас, алдар нэр, эд хєрєнгє заяасан хирнээ элэг бvтэн байх жаргалыг яагаад дутаасан юм бол?...
Холливудын хамгийн азгvй залуу Хадгалах