АЛДАРТАЙ ХҮМҮҮС

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хлоё Кардашьяны итгэмээргүй өөрчлөлт

"Keeping Up With The Kardashians" реалити шоуны од, телевизийн хөтлөгч бүсгүйг бид тарган, махлаг бүсгүй байсанг нь сайн мэдэх билээ. Харин тэрээр өөрийн цуцашгүй хөдөлмөрийн үр дүнд өдгөө гайхалтай турж, төгс бие галбирыг өөртөө цогцлоож чадаад байгаа юм. Ингээд та бүхэндээ Хлоё Кардашьян (Khloe Kardashian)-ны итгэмээргүй өөрчлөлт болон түүнд нөлөөлсөн зүйлсийг танилцуулъя. 

Хлоё Кардашьяны итгэмээргүй өөрчлөлт Хадгалах

Рианагийн тухай цочирдом баримтууд

Үзэсгэлэнт төрх, өвөрмөц хоолойгоо нэрийн хуудас болгож, өдгөө дэлхий дахинаа нэр алдраа цуурайтуулсан гайхалтай дуучин Рианна (Rihanna)-ийн амьдрал ээдрээ бартаа ихтэй. Дуулсан дуу бүхэн нь амжилт дагуулж, дурласан залуу бүхэн нь түүний гомдоож салдаг гэмтэй гэгддэг. Ингээд та бүхэндээ Барбадосын алдарт дуучин бүсгүйн тухай сонирхолтой баримтуудыг өгүүлье.

Рианагийн тухай цочирдом баримтууд Хадгалах

Эцэг эхдээ “хаягдсан” Хятад охины түүх

Хайраар бүрэлдэж, хорвоод мэндэлсэн атлаа аав, ээжийн хайрыг мэдэрч чадалгүй хаягдаж Америк гэр бүлд үрчлүүлсэн Хятад охины түүхийг та бүхэндээ өгүүлэхээр бэлтгэлээ. Түүнийг Кэти Похлер гэдэг бөгөөд төрүүлсэн эцэг эхдээ хаягдсан хэдий ч, түүнийг дутахааргүй хайрлаж чадах сайн хүмүүстэй учирсан азтай нэгэн билээ. 

Эцэг эхдээ “хаягдсан” Хятад охины түүх Хадгалах

"ABBA-ийн хүрэн үст" - Үзэсгэлэнт дуучны уй гунигаар дүүрэн амьдралын түүх

Шведийн AББA хамтлагт байсан цор ганц гадаад гишүүн нь Анни-Фрид Лингстад юм. Үзэсгэлэнт бүсгүйн амьдрал зовлон шаналалаар дүүрэн байсан юм. Ингээд та бүхэнд түүний амьдралын түүхийг хүргэж байна. 

"ABBA-ийн хүрэн үст" - Үзэсгэлэнт дуучны уй гунигаар дүүрэн амьдралын түүх Хадгалах

Солонгосын алдарт жүжигчин Ма Тун Сог залуухан амрагтайгаа энэ есдүгээр сард гэрлэхээр болжээ

"Бусан хүрэх галт тэрэг" киногоороо олон улсын үзэгчдийн танил болж, өдгөө Холливудад гараад буй жүжигчин Ма Тун Сог эршүүд, буурь суурьтай, хөгжилтэй төрхөөрөө бүхий л насны эмэгтэйчүүдийн хайрыг татдаг билээ. Гэвч саяхан түүнийг "харж явдаг" охид бүсгүйчүүдийн урмыг хугалсан мэдээ цацагдсан нь тэрээр өөрөөсөө олон дүү найз бүсгүйтэй, тэр ч байтугай энэ онд хуримаа хийх гэж буй талаар юм.

Солонгосын алдарт жүжигчин Ма Тун Сог залуухан амрагтайгаа энэ есдүгээр сард гэрлэхээр болжээ Хадгалах

Австрали бүсгүйн солиотой сонголт

Австралийн хувцас загварын блоггер, хөөрхөн охины ээж, үзэсгэлэнт Софиа Чачиа (Sophia Chachia) хэмээх бүсгүй саяхан хуримаа хийжээ. Харин хуримын гоёлоороо, бүсгүй хүн бүрийн мөрөөдөл болсон цагаан даашинзыг биш, бүр ямар ч өөр өнгөний хольцгүй, хав хар даашинзыг сонгосон нь маш олон хүний анхаарлыг татаж, түүнийг цахим ертөнцийн онцлох сэдэв болгожээ. 

Австрали бүсгүйн солиотой сонголт Хадгалах

163 км замыг 55 цаг зогсолтгүй сэлж туулсан залууд 4 сая доллар өглөө

Нидерландын алдартай усанд сэлэлтийн тамирчин өдгөө 31 настай Мартен Ван дер Вейден (Martin van der Weyden) хорт хавдрын судалгаанд зориулан хөрөнгө босгохоор нэгэн сонирхолтой үйл явдлын эзэн болсноороо дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна. Тэрээр 200 км хол зайг сэлж туулахаар зориг шулуудсан бөгөөд 55 цаг зогсолтгүй сэлсний эцэст 163 км-ийг нь туулж чаджээ. Түүний түүхийг илүү дэлгэрэнгүй сонирхоцгооё.

163 км замыг 55 цаг зогсолтгүй сэлж туулсан залууд 4 сая доллар өглөө Хадгалах

76 настай эмээгийн хэнээс ч гарамгүй тэвчээр

Хятадын Гуанши (Guangxi) мужийн 76 настай Ши Юуин  (Shi Yuing) гэх нэгэн эмээ сүүлийн 4 жилийн турш ач хүүгээ өдөр бүр сургуульд нь хүргэж өгч байгаа ажээ. Түүний ач хүү нь хөгжлийн бэрхшээлтэй ба өөрөө алхаж чаддаггүй байна. Эхний 3 жил Ши эмээ ачийгаа хүргэж өгөхдөө дугуйгаар явдаг байсан ч түүний бяр тэнхээ багасч явж чадахгүйд хүрчээ. Харин энэ жилээс Хятадын эрх баригчид эмээ, ач хүү 2-т тусалж тэргэнцэр бэлэглэсэн байна. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

76 настай эмээгийн хэнээс ч гарамгүй тэвчээр Хадгалах

Машин дээр нь үүрээ засч, өндөглөсөн шувуунд Дубайн ханхүү унаагаа "бэлэглэжээ"

Дэлхийн хаана ч шувуу үүрээ зассан газрыг орхиж явах ёстой гэсэн бичигдээгүй дүрмийг хүмүүс дагадаг. Тэгвэл Арабын Нэгдсэн Эмират улсын угсаа залгах ханхүү дээрх дүрмийг мөн л дагасан бөгөөд түүний хийсэн үйлдлийг цахим орчинд олон хүн магтаж байгаа гэнэ. 

Машин дээр нь үүрээ засч, өндөглөсөн шувуунд Дубайн ханхүү унаагаа "бэлэглэжээ" Хадгалах

Улам халуухан болсон дуучин Адель шинэхэн найз залуутайгаа папарацийн дуранд өртжээ

Илүүдэл жингээсээ огтхон ч санаа зовдоггүй, хүмүүсийн нүдэнд зориулж бус чихэнд зориулж уран бүтээлээ туурвидаг гэгддэг байсан дуучин Адель сүүлийн хэдэн жилд огцом жин хаяж, огт өөр дүр төрхөөр эргэн ирсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татсан билээ. Өдөр ирэх тусам улам эрхэмсэг дэгжин болж буй дуучин бүсгүй маань саяхан халуухан бие галбир, шинэ найз залуугаараа гайхуулсан байна.

Улам халуухан болсон дуучин Адель шинэхэн найз залуутайгаа папарацийн дуранд өртжээ Хадгалах

Алдартнуудын эгэл жирийн эхнэрүүд

Баян эрчүүдийн эргэн тойронд ихэнхидээ модель, дур булаам, халуухан бүсгүйчүүд эргэлдэх нь бий. Тэгвэл бүх алдартанууд, мөнгөтэй хүмүүс энэ төрлийн бүсгүйчүүдийг сонирхдоггүй бололтой. Бид та бүхэндээ олны танил эрхэмүүдийн эгэл жирийн, энгийн нэгэн эхнэрүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд алдартай нөхөртэй ч жирийн нэгэн бүсгүйчүүдтэй хамтдаа танилцацгаая.

Алдартнуудын эгэл жирийн эхнэрүүд Хадгалах

Өөрийнхөө эрүүл мэндийг золиосолж, 6 хүүхдээ галаас аварсан Швед ээжийн түүх

Шведийн иргэн Эмма Шолс (Emma Schols) шатаж буй гэрээс 6 хүүхдээ бүгдийг нь аварч чадсан юм. Түүний биеийн 93 хувь нь түлэгдсэн ч Эмма хүүхдүүдийнхээ амийг авраад зогсохгүй өөрөө ч амьд үлджээ. Үүнийхээ төлөө зоригт бүсгүй "Шведийн баатрууд 2020" хэмээх ёслолын ажиллагаанаас "Оны аврагч" хэмээх шагналыг хүртжээ. 

Өөрийнхөө эрүүл мэндийг золиосолж, 6 хүүхдээ галаас аварсан Швед ээжийн түүх Хадгалах