АЛДАРТАЙ ХҮМҮҮС

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Crash Landing on You" киноны алдарт хос үнэхээр анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа юу?

Энтертайнмент ертөнцийн алдартнуудын амьдралтай холбоотой элдэв цуурхал, дуулиан шуугиан бараг өдөр алгасалгүй цахим орчинд тархаж байдаг гэхэд хилсдэхгүй. Үүний нэг жишээ нь Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Сун Е Жин (Son Ye Jin)  "Crash Landing on You" кинон дээр хамтран ажилласан жүжигчин Хён Бин (Hyun Bin) -тэй бодит амьдрал дээрээ ч хайр сэтгэлийн холбоотой болсон нь хэдхэн сарын өмнө тодорхой болсон билээ. Тэгвэл саяханаас хоёр жүжигчнийг анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа тухай цуурхал дэгдэж, шүтэн бишрэгчдийг нь баярлуулаад байгаа юм.

"Crash Landing on You" киноны алдарт хос үнэхээр анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа юу? Хадгалах

Хүн төрөлхтний түүхэнд тохиосон хамгийн "харгис" хатдын нэг Эртний Ромын Боудикка хатны гунигт амьдрал

Эртний Английн Исени овгийн удирдагч Прасутагосын авааль эхнэр Боудикка (Boudica) эр нөхрөө нас барсны дараа хаан ширээг залгамжлан үлджээ. Ард түмэн нь эхэндээ эмэгтэй удирдагчийг төдийлөн таашаахгүй байсан боловч тэрээр улс орноо өөрийн чадлаар хамгаалж, баатарлаг гавьяа байгуулсан аж. Харамсалтай нь түүний амьдралын түүх уй гашуйгаар дүүрэн байжээ. 

Хүн төрөлхтний түүхэнд тохиосон хамгийн "харгис" хатдын нэг Эртний Ромын Боудикка хатны гунигт амьдрал Хадгалах

"Эцэг эхийн буян" - Төрөхөөсөө өмнө саятан болсон алдартнуудын хүүхдүүд

Олон алдартнууд хэдэн саяын хөрөнгө босгож чаддаг ч зарим нь олсныхоо хэрээр үрж дуусгадаг. Тэгвэл зарим нь өөрсдийн үр хүүхдийн ирээдүйг баталгаатай болгохын тулд төрөл бүрийн хөрөнгө оруулалт хийдэг байна. Үүний нөлөөгөөр тэдний хүүхдүүд нь бараг төрөхөөсөө өмнө саятан болж чаддаг ажээ. Өнөөдөр та бүхэнд тэрхүү амны хишигтэй хүүхдүүдийн тухай хүргэхээр бэлтгэлээ. 

"Эцэг эхийн буян" - Төрөхөөсөө өмнө саятан болсон алдартнуудын хүүхдүүд Хадгалах

Польшийн тамирчин бяцхан хүүд амьдрал бэлэглэхийн тулд Олимпын медалиа заржээ

Өвчин зовлон гэдэг хэн хүнд хэлж ирдэггүй, хийсэж ирдэг учир сайн санаат хүмүүс өвдөж зовж яваа нэгэнд аль чадахаараа тус хүргэхийг хичээдэг. Тамирчин хүний хувьд Олимпын медаль гэдэг хичээл зүтгэл, тэсвэр тэвчээрийн баталгаа болж насан туршид нь дурсагдаж явдаг үнэтэй эд боловч Польшийн тамирчин, сайхан сэтгэлт Мариа Андрейчик (Maria Andrejczyk) Токиогийн Олимпын наадмаас хүртсэн мөнгөн медалиа худалджээ. Тэрээр найман сартай бяцхан хүүд эрүүл саруул амьдрал бэлэглэхийн тулд медалиа зарсан мөнгөөрөө хүүгийн хагалгааны зардлыг төлсөн байна. Мариа өөрөө саяхан хорт хавдрыг ялан дийлж чадсан тул тусламж хэрэгтэй нэгэнд заавал туслах ёстой гэж өөртөө амлаж байсан гэнэ.

Польшийн тамирчин бяцхан хүүд амьдрал бэлэглэхийн тулд Олимпын медалиа заржээ Хадгалах

Хүний амь аварсан орон гэргүй эрийн түүх олон мянган хүний сэтгэлд хүрсэн ч санаанд оромгүй байдлаар "эргэжээ"

АНУ-ын Нью Жерси мужийн оршин суугч Кэйтлин Макклур (Katelyn McClure) өөрт нь тус болсон орон гэргүй эрд хариу туслахыг хүссэн нь санамсаргүйгээр бүхий л амьдралыг нь өөрчилсөн байна. 27 настай бүсгүй нэгэн шөнө Филаделфи орохоор машин жолоодож яваад замдаа шатахуунгүй болж зогссон аж. Тэрээр хамгийн ойр байгаа шатахуун түгээх газрыг хайж, харанхуй шөнө ганцаар явж байхдаа гудамж талбайгаар хоног төөрүүлдэг Жонни Боббит (Johnny Bobbit) -той тааралджээ. Гэтэл өнөөх эр бүсгүйг машиндаа хаалгаа түгжээд, аюулгүй сууж байхыг захиж, өөрөө хол байсан шатахуун түгээх станц руу алхан очиж, өөрт байсан сүүлийн 20 доллараар шатахуун авчирч өгсөн байна.

Хүний амь аварсан орон гэргүй эрийн түүх олон мянган хүний сэтгэлд хүрсэн ч санаанд оромгүй байдлаар "эргэжээ" Хадгалах

Хоёр дахь хүүхдээ тээж буй Скарлетт Йоханссон "Walt Disney"-н хар жагсаалтад оржээ

Шоу бизнесийн ертөнцөд хэрэгжиж буй томоохон төслүүдийг дамжин асар их хэмжээний хөрөнгө эргэлддэг тул компани, уран бүтээлчдийн дунд ашиг орлогын маргаан үүсэх тохиолдол цөөнгүй гардаг. Холливудын алдарт жүжигчин Скарлетт Йоханссон (Scarlett Johansson) өнгөрсөн 7-р сарын сүүлчээр Уолт Дисней кино компанийг "Black Widow" киног стриминг үйлчилгээнд зөвшөөрөлгүй нэвтрүүлсэн шалтгаанаар шүүхэд өгчээ. Өдгөө хоёр дахь хүүхдээ тээж байгаа жүжигчин бүсгүй энэ үйлдлээсээ болж Диснейн бүх төслүүдэд ажиллах эрхээ хасуулсан байна.

Хоёр дахь хүүхдээ тээж буй Скарлетт Йоханссон "Walt Disney"-н хар жагсаалтад оржээ Хадгалах

Насанд хүрээгүй хүүхдүүдийг "харгислан" хороосон Их Британийн цуврал алуурчин хос

Хүн төрөлхтний түүхэнд хүний сэтгэлийг сэртхийлгэм хар бараан толбо үлдээсэн Майра Хиндли (Myra Hindley) болон Ян Брэди (Ian Brady) нар 1960-аад онд учирчээ. Тэд хоёул нацист үзэл суртлыг дэмждэг экстремистүүд байсан бөгөөд 1963 оны 7-р сараас Брэди “төгс аллага үйлдэх” төлөвлөгөө ярьж эхэлснээс бүх хэргийн үндэс тавигдсан байна. Түүний гаргасан хүний ёсноос гажууд гэмээр адгийн санааг Майра зогсоох нь бүү хэл, дэмжин хамтарснаар Их Британийн түүхэн дэх хамгийн хэрцгий цуврал алуурчин хос бий болсон юм. 

Насанд хүрээгүй хүүхдүүдийг "харгислан" хороосон Их Британийн цуврал алуурчин хос Хадгалах

"Хэмжээ чухал биш" - Өөртөө итгэлтэй байхад биеийн галбир хамаагүй гэдгийг харуулсан бүсгүйчүүд

Гадаад төрх, биеийн жин, бусдын нүдэнд харагдах байдлаасаа ичиж санаа зовдгоосоо болж хүссэн загвараараа хувцаслаж чаддаггүй охид олон бий. Гэвч өөрийнхөө хүсэл сонирхлыг дагаж өөртөө итгэлтэй харц дээгүүр алхахын тулд заавал элсэн цаг биеийн галбиртай, нарийхан бэлхүүстэй, урт хөлтэй, хараа булаам өндөр нуруутай байх шаардлагатай гэсэн үг огтоос биш аж. Үүнийг хоорондоо тэс өөр биеийн галбиртай хоёр найз батлан харуулж интернэт хэрэглэгч охид, бүсгүйчүүдэд урам зориг өгдөг байна. 

"Хэмжээ чухал биш" - Өөртөө итгэлтэй байхад биеийн галбир хамаагүй гэдгийг харуулсан бүсгүйчүүд Хадгалах

"Нууж болдоггүй нууц" - Хайртыгаа хуурч байсан алдартнууд

Дэлхий даяар сая сая шүтэн бишрэгчтэй алдартнууд гадаад төрх, бие бялдрын хувьд хаана ч гологдохгүй, эмэгтэйчүүд нь бүр онцгой үзэсгэлэнтэй, эрэгтэйчүүд нь царайлаг байх нь олонтаа. Гэвч хайр сэтгэлийн асуудалд гадаад төрхний гоо сайхан, нүд булаам бие галбир, тэр бүү хэл хөрөнгө мөнгөний хэмжээ ч төдийлөн хамааралтай байдаггүй бололтой. Үүнийг алдартай хосуудын салалт, нэг нэгнээ хуурч сэтгэлийг нь шархлуулсан олон түүх баталж байгаа юм. Өнөөдөр та бүхэнд эдгээрийн жишээ болсон хосуудын талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

"Нууж болдоггүй нууц" - Хайртыгаа хуурч байсан алдартнууд Хадгалах

"Гутлын хайрцаг доторх хайр" - Хувь тавилангийн ивээлээр учирсан хосын сэтгэл хөдөлгөм түүх

Хайр дурлалын алив сайхан түүх зөвхөн кино, зохиолууд дээр л гардаг гэвэл үгүй. АНУ-д амьдардаг бяцхан хүү 20 жилийн өмнө сайн үйлсийн аянд нэгдэж, үе тэнгийнхээ хэн нэгэн хүүхдэд сэтгэл гарган бэлэг илгээсэн нь ирээдүйд аз жаргал авчрах шалтгаан болно гэж төсөөлөөгүй нь лавтай. Бодит амьдрал дээр биелэлээ олсон романс, мелодрам кино шиг энэхүү үйл явдал мянга мянган интернэт хэрэглэгчийг хэлэх үгээ олж ядтал нь гайхшруулж орхижээ.

"Гутлын хайрцаг доторх хайр" - Хувь тавилангийн ивээлээр учирсан хосын сэтгэл хөдөлгөм түүх Хадгалах

Эх орноосоо дүрвэн онгоцноос зүүгдсэн Афган залуус өндрөөс унаж амиа алджээ ( + Бичлэг)

Олон жил дамнан үргэлжилсэн дайны үймээн, айдас хүйдэст автсан Афганистаны энгийн иргэд төрөлх эх орноо орхин ямар ч аргаар хамаагүй дүрвэн тэмцэхдээ хүрч, цаг үеийн байдал туйлдаа хүрснийг батлах явдал 2021 оны 8-р сарын 16-ны даваа гарагт болж өнгөрчээ. Афганистаны нийслэл Кабулаас хөөрөхөөр бэлтгэж байсан Америкийн нисэх хүчний онгоцонд суухаар тэмцэлдэх мянга мянган иргэн дайрснаас болж олон хүн бэртэж гэмтсэн аж. Үүнээс гадна нисэх онгоцонд зүүгдэж хөөрсөн хоёр эрэгтэй өндрөөс унаж амиа алдсан байна.

Эх орноосоо дүрвэн онгоцноос зүүгдсэн Афган залуус өндрөөс унаж амиа алджээ ( + Бичлэг) Хадгалах

Уулын агуйд ганцаараа амьдардаг Серби эр бүх хүнийг "Ковид-19"-ийн эсрэг вакцин хийлгэхийг уриалжээ

Цахим орчинд олон мянган хүний талархлыг хүлээгээд байгаа Панта Петрович (Panta Petrovic) хэмээх Серби эр 20 жилийн өмнө өөрийгөө нийгмээс бүрэн тусгаарласан байна. Тэрээр хүмүүс хоорондын харилцаа, хот суурингийн амьдралын хэв маяг, стресс зэрэг олон зүйлээс залхсан тул уулын агуйд гарч орь ганцаар амьдрахаар шийдсэн байсан аж. Гэвч тэрээр саяхан аюулт цар тахлын тухай олж мэдсэн тул өвгөн эр хэнтэй ч нийгмийн харилцаанд орохгүй хэр нь вакцин хийлгэж, хүмүүсийг ч мөн заавал дархлаажуулалтад хамрагдахыг уриалсан байна.

Уулын агуйд ганцаараа амьдардаг Серби эр бүх хүнийг "Ковид-19"-ийн эсрэг вакцин хийлгэхийг уриалжээ Хадгалах