АЛДАРТАЙ ХҮМҮҮС

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Таны бодсоноос ч залуухан 15 алдартан бүсгүй

Маш залуудаа алдар нэрт хүрсэн, байнга дэлгэцнээ харсаар дасал болсон, кинонд илүү эгчмэд хүний дүрд тоглосон, эсвэл зүгээр л наснаасаа овортой харагддаг зэрэг шалтгаануудаас болж доорх жагсаалтад буй бүсгүйчүүдийн жинхэнэ насыг хүмүүс байнга буруу таамагладаг гэнэ. Ингээд та бүхний төсөөлснөөс хавьгүй залуухан 15 алдартан бүсгүйг танилцуулж байна.

Таны бодсоноос ч залуухан 15 алдартан бүсгүй Хадгалах

80, 90-ээд оны "чанга" эрчүүдийн хүүхдүүд хэрхэн өсч том болсон бэ?

Өнгөрсөн зууны сүүлээр адал явдалт, тулаантай кинонууд эрч хүчээ авч байх үед Сильвестер Сталлоне, Арнольд Шварценеггер тэргүүтэй жүжигчдийг найман настай балчраас наян настай буурал хүртэл таньдаг болсон гэхэд хилсдэхгүй. Тухайн үедээ жинхэнэ бужигнуулж байсан тэрхүү хүчирхэг эрчүүд өдгөө нас тогтож, кино урлагтаа зарцуулах цагаа багасгаж, ихэнх чөлөөт цагаа үр хүүхдүүддээ зориулсаар байгаа юм. Ингээд 80,90-ээд оны алдартнуудын үр хойч хэнтэй адилхан болон өссөн бол?

80, 90-ээд оны "чанга" эрчүүдийн хүүхдүүд хэрхэн өсч том болсон бэ? Хадгалах

"Тайгын хүн" - 18 нас хүртлээ Алтайн уулсын дунд нийгмээс тусгаарлагдмал амьдарсан залуу

Оджан Наумкин хэмээх орос залуу 18 нас хүртлээ Алтайн нурууны тайга дунд эцэг эхийн хамт амьдарчээ. Түүнд ямар ч бичиг баримт, тэр бүү хэл төрсний гэрчилгээ хүртэл байгаагүй байна. Үүний дээр Оджан цэцэрлэг, сургуулийн алинд нь ч яваагүй аж. Гэхдээ тэрээр гэрийн нөхцөлд маш сайн боловсрол эзэмшсэн бөгөөд дээд боловсоролтой хүн хүртэл атаархах хэмжээнд яруу тод ярьдаг гэнэ. Гэхдээ нэг явдлаас болоод "уулын залуу" маань амьдралаа өөрчлөхөөр шийдсэн байна. 

"Тайгын хүн" - 18 нас хүртлээ Алтайн уулсын дунд нийгмээс тусгаарлагдмал амьдарсан залуу Хадгалах

Өөрөөсөө олон насаар эгч бүсгүйтэй ханилсан Холливудын сайхан залуус

Дурлалд нас хамаагүй гэж ярьдаг. Үүнийг батлах мэт олны танил эрчүүд өөрөөсөө олон дүү бүсгүйчүүдийг амрагаа болгож авахыг хүмүүс бараг түгээмэл явдал гэж үздэг болсон билээ. Тэгвэл эсрэгээрээ зарим эрэгтэй алдартнууд өөрөөсөө олон насаар эгч бүсгүйтэй хайр дурлалын харилцаатай болоод зогсохгүй атаархмаар сайхан амьдрал зохиож чадсан байдаг аж. 

Өөрөөсөө олон насаар эгч бүсгүйтэй ханилсан Холливудын сайхан залуус Хадгалах

Жүжигчин Моника Беллуччигийн тухай хүмүүсийн төдийлөн мэдэхгүй баримтууд

Олны анхаарлын төвд байсан 30 жилийн хугацаандаа халуухан төрхөө огтхон ч алдаагүй хэмээн магтуулдаг Моника Беллуччи саяхан 57 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн билээ. Байгалиас заяасан түүний үзэсгэлэнт төрх, эрхэмсэг ялдам биеэ авч явж буй байдалд эрэгтэй эмэгтэйгүй бүгд дурладаг гэхэд хилсдэхгүй. Тэгвэл Моника Беллуччигийн хувийн амьдралд хүмүүсийн мэдэхгүй ямар нууцууд байдаг вэ?

Жүжигчин Моника Беллуччигийн тухай хүмүүсийн төдийлөн мэдэхгүй баримтууд Хадгалах

Бусдад тус хүргэх нь тийм ч хэцүү зүйл биш гэдгийг харуулсан хүмүүс

Өнөөгийн нийгэмд бид эргэн тойрныхоо хүмүүст, ялангуяа танихгүй хүнд тоомжиргүй хандаж, өөрийгөө л болгож байвал бусад нь хамаагүй мэт амьдардаг болсон нь нууц биш. Гэвч бидний эргэн тойронд эерэг сайхан зүйлс олон тохиолдож байдаг. Тэр ч байтугай санаандгүй хэн нэгэнд тус хүргэсэн байх тохиолдол ч олонтаа. Хэн нэгэнд идэх юмаа хуваалцах, сайхан үг хэлэх, ойр орчмоо цэвэрлэн тохижуулах гээд л. Эдгээр хүмүүсээс үлгэр жишээ аван бусдыг халамжилж, тус хүргэх нь тийм ч хэцүү зүйл биш гэдгийг харж болох юм.

Бусдад тус хүргэх нь тийм ч хэцүү зүйл биш гэдгийг харуулсан хүмүүс Хадгалах

Зандан эрчүүдийг "эр эмийн ажил"-д сургадаг мэргэжилтэй Америк бүсгүй

АНУ-ын Мичиган мужаас гаралтай Мишель Рени (Michelle Reni) эрчүүдэд бэлгийн боловсрол олгодог нэгэн юм. Өдгөө 45 нас хүрч яваа Мишель хэдэн жилийн өмнө нөхрөөсөө салахдаа өөрийн бэлгийн чиг хандлагыг дахин тодорхойлохоор шийджээ. Тэрээр эхэндээ хүмүүсээс төлбөр авч тэврэх үйлчилгээ үзүүлж байгаад энэ нь хангалтгүй санагдсан тул илүү чөлөөтэй муж болох Калифорни руу нүүжээ. Тэнд очсон хойноо Мишель "бэлгийн хамтрагч, сургагч" хэмээх мэргэжилтэй болсон гэнэ. 

Зандан эрчүүдийг "эр эмийн ажил"-д сургадаг мэргэжилтэй Америк бүсгүй Хадгалах

"11 жилийг торны цаана..." Алдарт жүжигчин Данни Трехогийн өмнөх амьдралын түүх

Дүүрэн шивээстэй булчинлаг бие, савхин хүрэм зэрэг нь алдарт жүжигчин Данни Трехог гэмт хэрэгтэй киноноос шууд гараад ирэв үү гэлтэй харагдуулдаг. Тэрээр нийт 11 жилийг торны цаана чанга хатуу дэглэм, бослого үймээн, зөрчил зэргийг даван туулж өнгөрөөсөн юм. Ингээд Холливудын хамгийн сүртэй төрхтэй эрэгтэй жүжигчдийн нэгт зүй ёсоор тооцогдох Даннигийн өнгөрсөн амьдралтай танилцацгаая.

"11 жилийг торны цаана..." Алдарт жүжигчин Данни Трехогийн өмнөх амьдралын түүх Хадгалах

Нас хэвийсэн үедээ гайхалтай амжилтанд хүрсэн 12 хүний тухай итгэл найдвар төрүүлэх түүхүүд

Шинэ зүйл хийхэд хэтэрхий оройтсон нас гэж яг хэдэн насыг хэлдэг вэ? Хэрэв та бизнесээ эхлүүлэх, агуу удирдагч болох, карьераа өөрчлөх эсвэл амьдралаа өөрөөр өөрчлөхийг хүсч байсан ч амжилтад хүрэхэд хэтэрхий оройтсон гэж бодож байсан уу? Хэзээ ч оройтоогүй. Наснаас үл хамааран юу хийж чадахаа харуулахад таньд бяцхан урам зориг хэрэгтэй. Ингээд та бүхэнд 40 нас хүртлээ амжилтанд хүрч чадаагүй 14 агуу хүмүүсийн түүхийг хуваалцая.

Нас хэвийсэн үедээ гайхалтай амжилтанд хүрсэн 12 хүний тухай итгэл найдвар төрүүлэх түүхүүд Хадгалах

Хүн төрөлхтний хөгжлийг хойш нь татсан 8 хүн

Эрдэмтдийн шинэ нээлт болоод гүн ухаанчдын дэвшилтэт үзлийн ачаар орчин үеийн хүмүүсийн амьдралын чанар түүхэнд байгаагүй хэмжээнд хүрч дээшилсэн билээ. Харамсалтай нь зарим нэг явцуу бодолтой эсвэл амин хувийн ашиг сонирхлоо дээгүүр тавьсан хүмүүсийн гайгаар хүн төрөлхтөн багагүй хохирол амссан байдаг аж. Өнөөдөр та бүхэнд тэрхүү "гай тарьсан" хүмүүсийн тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Хүн төрөлхтний хөгжлийг хойш нь татсан 8 хүн Хадгалах

Британи эр сурталчилгааны самбар дээрх бүсгүйг хайж олоод эхнэрээ болгон авчээ

Заяаны хань зам дээр гэдэг хоосон үг биш бололтой. Нэгэн Британи эр сурталчилгааны самбар дээр зураг нь байсан бүсгүйд ухаангүй дурласан байна. Тиймээс тэрээр мөрөөдлийн эмэгтэйгээ эрж олоод зогсохгүй эхнэрээ болгож чадсан гэнэ. 

Британи эр сурталчилгааны самбар дээрх бүсгүйг хайж олоод эхнэрээ болгон авчээ Хадгалах

Сугалаанд их мөнгө хожсон эр юу ч үгүй хоосорсныхоо дараа өөрийн "голсон" эхнэртэйгээ эргэн нийлжээ

Майкл Каролл (Michael Carroll) хэмээх Британи эр 2002 онд, 19 настай байхдаа лоттонд оролцоод, 9.7 сая паунд хожсон байна. Өмнө нь хог ачигч хийдэг байсан тэрээр гэнэт баяжсаныхаа дараа мөнгөө арай л гамгүй үрж, үүгээрээ олны танил болсон байдаг. Тухайн үед хэт их хөрөнгөндөө "бялуурсан" Майкл олон бүсгүйчүүдтэй явалдаж, биеэ үнэлэгчидтэй байнга уулзах болсон тул эхнэр нь тэсвэр алдаж, түүнээс салжээ. Гэвч хувь заяаны эрхэнд хосууд 20 гаруй жилийн дараа эргэн нийлжээ. 

Сугалаанд их мөнгө хожсон эр юу ч үгүй хоосорсныхоо дараа өөрийн "голсон" эхнэртэйгээ эргэн нийлжээ Хадгалах