МАРКЕТИНГ

Амьдралын мөч бүрт хамтдаа!

ХХБанкны хамт олон 15 дахь сургуулиа мэдлэг боловсролын үрийг тарих сайн үйлсийн аяндаа нэгтгэн, “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн номын санг тохижуулж өглөө. Тус сургууль нь Монголын хамгийн анхны цогцолбор сургууль гэдгээрээ онцлог бөгөөд 2018 оны хичээлийн жилийг 3900 гаруй сурагчидтай угтсан Нийслэлийн хамгийн өндөр ачаалалтай сургуулиудын нэгд тооцогддог. Тус сургууль нь сурагчдад зориулсан 2 уншлагын танхимтай бөгөөд номын сангийн ачаалал жил ирэх бүр нэмэгдэж, номыг шимтэн уншдаг сурагч хүүхдүүдийн тоо ихэсч байгаад сургуулийн захирал C.Нэргүйдаваа олзуурхан хэлж байлаа. Өнөөдрийн уншигч хүүхдүүд Та бүхнийг Ирээдүйн удирдагч лидерүүд болохыг хүсэн ерөөе.

Амьдралын мөч бүрт хамтдаа! Хадгалах

"LG Electronics"-ийн технологийг бүх хүмүүс ашиглах боломжтой

18 орны тусгай хэрэгцээт 100 хүүхдүүд уралдаанд оролцлоо. LG Electronics (LG) нь БНСУ-ын Нөхөн Сэргээлтийн Төв (RI Korea)-тэй хамтран ажилладаг бөгөөд тусгай хэрэгцээт хүүхдүүдийн дунд 8 дахь удаагийн Олон улсын IT уралдааныг энэ жил Энэтхэг улсад зохион байгууллаа. Энэ жил анх удаагаа Их Британи, Арабын Нэгдсэн Эмират улс болон Киргизстаны хүүхдүүд оролцсон бөгөөд 18 улсын 100 гаруй хүүхдүүд оролцлоо. Монгол улсыг төлөөлөн А.Лхамсүрэн, Б.Отгон-Эрдэнэ, Д.Цэнгүүн, Э.Уугантөр нар тус уралдаанд оролцлоо.

"LG Electronics"-ийн технологийг бүх хүмүүс ашиглах боломжтой Хадгалах

Алтан Намар Бонд амжилттай арилжаалагдлаа

Барилга байгууламжийн угсралт, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Алтан намар трэйд ХХК нь хөрөнгийн зах зээлд нэг бүр нь 1,000,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, жилийн 20 хувийн хүүтэй, нийт 400,000,000 төгрөгийн хаалттай бонд гаргасан юм. Тус бондын андеррайтераар Голомт Капитал ҮЦК ХХК нь ажиллаж, амжилттай арилжиж дууслаа. Бонд гаргагч нь татан төвлөрүүлсэн хөрөнгөөр СХД-т байрлах Мандах их сургуулийн ард баригдаж буй орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгын гүйцэтгэлд зарцуулах юм. Алтан намар бондын андеррайтераар ажилласан Голомт Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс тун удахгүй үндэсний тэргүүлэгч компаниудын санхүүжилтийг хөрөнгийн зах зээлээс татах төсөл, хөтөлбөрийг олон нийтэд танилцуулахаар ажиллаж байна.

Алтан Намар Бонд амжилттай арилжаалагдлаа Хадгалах

Хүмүүс яагаад комплаенсийн тухай ярих болов?

“АНУ-ын Засгийн Газар Хятадын ZTE  компанийг хориг арга хэмжээ болон экспортын хуулийг зөрчсөн шалтгаанаар 1.19 тэрбум доллараар торгов”.  “243 тэрбум долларын мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотойгоор Данийн банкны гүйцэтгэх захирал огцорлоо” - 2018-9 сар. Дээрх кейсүүд нь комплаенсийг бүрэн хэрэгжүүлж чадаагүйгээс их хэмжээний торгуульд унаж, олон улсад нэр хүндээ алдсан бизнесийн байгууллагуудын тухай юм.

Хүмүүс яагаад комплаенсийн тухай ярих болов? Хадгалах

“Өндөр” Болгодог “Өндөг”

Сүүлийн үеийн залуусын өсгөлүүн болсныг хэн хүнгүй гайхах. Үнэхээр ч Imperial College London-ий эрдэмтдийн хийсэн “Дэлхийн улс орны иргэдийн биеийн өндрийн судалгаа”-гаар монгол эмэгтэйн дундаж өндөр 1914 онд 147.9 см байсан бол 2017 онд 158, эрчүүд 160-аас 170 см болж өсчээ. Аргагүй шүү дээ...хэмээн өмнөх үеийнхэн барьцаж, бидэнд талх, будаа, боорцогноос өөр шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх боломж байсан биш гэх нь ч бий. Дээрх судалгаа ч үүнийг нотолжээ. Учир нь 1980-аад оноос хойш төрөгсдийн өсөлт зогсонги байдалд орсон нь ерээд оны шилжилтийн үеийн хоол тэжээлийн хомсдолтой холбоотой гэж таамагласан байна.  Өглөөний цайг аваад үзье л дээ.

“Өндөр” Болгодог “Өндөг” Хадгалах

“King Tower” & Дэлхийн брэндүүд

King tower-ын дэлхийн №1 брэндүүдээр тоноглосон интерьерийн шинэ шийдэлтэй орон сууцнаас сонголтоо хийхийг урьж байна.

“King Tower” & Дэлхийн брэндүүд Хадгалах

“ММФ II БОНД”-ын эргэн төлөлт амжилттай хийгдлээ

Монголын санхүүгийн салбарт өндөр нэр хүндтэй менежментийн багийн удирдлага доор үүсгэн байгуулагдсан Монголиан Мортгэйж Фанд ББСБ нь жил бүр санхүүгийн тогтмол өсөлтийг үзүүлж ирсэн бөгөөд 2015 онд  400 сая төгрөгийн бондыг зах зээлд гаргаж, эргэн төлөлтийг хугацаандаа амжилттай гүйцэтгэсэн билээ.  

“ММФ II БОНД”-ын эргэн төлөлт амжилттай хийгдлээ Хадгалах

Нийгмийн даатгал төлөгчид гар утас зээлээр авах боломжтой

Таалагдсан утсаа авах гэтэл таны ашигладаг үүрэн холбооны компанид зарагдахгүй эсвэл хувь хүнээс худалдаж авбал найдваргүй байх вий гэж санаа зовниж байна уу? Тэгвэл дэлхийд алдартай Samsung, Huawei зэрэг брэндийн ухаалаг утсыг албан ёсны эрхтэй борлуулагч Мобикомоос авах боломж танд байна. Учир нь өнөөдрөөс эхэлж бүх үүрэн холбооны хэрэглэгч Мобикомоос гар утас зээлээр худалдаж авах нөхцөл бүрдлээ.

Нийгмийн даатгал төлөгчид гар утас зээлээр авах боломжтой Хадгалах

“Скай-2 Апартмент” Ээлжит 5 сая төгрөгний хөнгөлөлтийн азтан тодорлоо

Улаанбаатар пропертиз ХХК –ны зүгээс зарлаж байгаа 5 сая төгрөгний хөнгөлөлтийн бичгийн азтанаар хатагтай Ш.Гүлжан тодорлоо.

“Скай-2 Апартмент” Ээлжит 5 сая төгрөгний хөнгөлөлтийн азтан тодорлоо Хадгалах

28-н сургуулиудын номын санг тохижуулах ажил амжилттай үргэлжилж байна

Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч ХХБанк ойн баярынхаа хүрээнд сайн үйлсийн төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд энэхүү уламжлалынхаа хүрээнд энэ жил олон нийтийн сайшаалыг хүртсэн олон төслийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь 28 сургуулийн номын санг тохижуулан номын фондын баяжуулах төсөл билээ. Энэхүү оюуны төсөл хөтөлбөр амжилттай үргэлжилсээр 14 сургуулийг сайн үйлсийн эгнээндээ нэгтгээд байна. Энэ удаад ХХБанкны хамт олон Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЕБСургууль , Орхон аймгийн ЕБ-ын 1-р сургууль, Дорноговь аймгийн ЕБ-ийн 1-р сургуулиудын номын санг тохижуулан мэдлэг боловсролын үрийг тарих гэгээн үйлсэд хувь нэмрээ орууллаа.

28-н сургуулиудын номын санг тохижуулах ажил амжилттай үргэлжилж байна Хадгалах

“Монгол Улсын эрсдэлийн форум”-аас онцлох 5 чухал санаа

Мандал даатгал ХК болон Голомт банк хамтран “Монгол улсын эрсдэлийн форум 2018” арга хэмжээг 9 дэх жилдээ зохион байгууллаа. Форумаар шинжээчид болон компаниуд бодит туршлагаасаа иргэд, аж ахуй нэгжтэй хуваалцсан юм.

“Монгол Улсын эрсдэлийн форум”-аас онцлох 5 чухал санаа Хадгалах

“Luxury White House Residence” Захиалга авч эхэллээ!

Европ стандартын дагуу дэлхийн брэндээр тоноглон чанарыг эрхэмлэн барьсан “White House Residence Тансаг зэрэглэлийн орон сууцыг таньд танилцуулж байна.

“Luxury White House Residence” Захиалга авч эхэллээ! Хадгалах