МАРКЕТИНГ

ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 60 сурагч тодорлоо

ХААН Банкнаас 2019-2020 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн суралцах, ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг амжилттай зарлан зохион байгуулж, шилдэг 60 сурагчийн нэрсийг тодруулаад байна. ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас НҮБ-ын Тогтвортой хөгжлийн дөрөв дэх зорилт болох “Чанартай боловсрол”-ыг дэмжих зорилгын хүрээнд 2007 оноос хойш 12 дахь жилдээ ийнхүү оюутан залуусын боловсролд хөрөнгө оруулалт хийж, тэтгэлэгт хөтөлбөр зарлан амжилттай хэрэгжүүлж буй юм.

ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 60 сурагч тодорлоо Хадгалах

“Жемийн багачууд” хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгууллаа

“Чанар мөнхөд оршихуй” уриатай “Жем интернэшнл” ХХК-ийн 20 жилийн ой энэ онд тохиож буй юм. Тэмдэглэлт ойн хүрээнд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Жемийн багачууд” баярын арга хэмжээг тавдугаар сарын 26-нд зохион байгууллаа. Компанийн ажилтнуудын хүүхэд багачуудыг баярлуулах, эцэг эхийнхээ ажилладаг компаниар бахархах сэтгэгдэл төрүүлэх зорилготой зохион байгуулагдсан хүүхдийн баярт 165 хүүхэд оролцож, нэг өдрийг хөгжилтэй зугаатай дурсамжаар дүүрэн тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Мөн хүүхдийн баярын үйл ажиллагаанд авьяаслаг хүүхэд багачууд найзууддаа зориулж морин хуур, төгөлдөр хуур, бүжиг болон ая дууны мэндчилгээг өргөн дэвшүүлжээ. Уг арга хэмжээнээс бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.

“Жемийн багачууд” хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгууллаа Хадгалах

“Future Champions”-уудыг ирэх сарын 1-нд танилцуулна

Хүүхэд насны нандин дурсамж хүний сэтгэлд мөнхөд уяатай байдаг. Тиймээс гэрэлт ирээдүй болсон хүүхдүүддээ гайхалтай дурсамжийг үлдээх нь эцэг эхчүүд, асран хамгаалагчид, томчууд бидний үүрэг билээ. Сайн сайхныг санхүүжүүлнэ уриатай Голомт банк нь хүүхдийн эрхийг хамгаалах Олон Улсын өдрийг тохиолдуулан хүүхэд залууст санхүүгийн боловсрол, мэдлэг, туршлага олгох, энтрепренер сэтгэлгээг нь хөгжүүлэх зорилгоор “Future champions” буюу “Ирээдүйн аваргууд 2019” арга хэмжээг 2019.06.01-ний өдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгуулах гэж байна.

“Future Champions”-уудыг ирэх сарын 1-нд танилцуулна Хадгалах

Голомт Банкны Гүйцэтгэх захирлаар ноён Норихико Като томилогдлоо

2019.05.23-ны өдрийн Голомт Банкны ТУЗ-ийн гишүүдийн шийдвэрээр ноён Норихико Като нь Ө.Ганзоригийн халааг аван ажиллах Голомт Банкны Гүйцэтгэх захирлаар томилогдлоо.

Голомт Банкны Гүйцэтгэх захирлаар ноён Норихико Като томилогдлоо Хадгалах

"King Tower"-ын “Аз Жаргалтай Үрс”

“King Tower Apartment”-аас оршин суугчиддаа зориулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг арга хэмжээнүүдийн нэг болох “АЗ ЖАРГАЛТАЙ БИДНИЙ ҮРС” хүүхдийн баярын арга хэмжээ 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, хүрэлцэн ирсэн эцэг эхчүүдийн баяр талархал, хүүхэд багачуудын баярласан дуутай нэг өдрийг хамт өнгөрүүллээ.

"King Tower"-ын “Аз Жаргалтай Үрс” Хадгалах

Эрч хүч, амжилтын эзэд

Спортын салбарынхан болоод өдөр бүр эрчимтэй бэлтгэл хийдэг тамирчдад нэгэн таатай боломжийг “Herbalife Nutrition” компаниас олгож, уургийн дутагдлаа хялбархан нөхөх бүтээгдэхүүнүүдийг гаргасан юм. Тус компани “Формула-1” уураг илчлэгийн коктейль, “Экспресс” батончик, “Алое” ургамлын ундаа зэрэг долоон төрлийн бүтээгдэхүүнийг гаргаснаар тамирчид өдөр тутмын хэрэглээгээ болгожээ.

Эрч хүч, амжилтын эзэд Хадгалах

“ИНВЕСКОР ББСБ” ХК-ийн олон нийтэд зориулсан ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА арга хэмжээ боллоо

Банк бус санхүүгийн салбарын тэргүүлэгч компани болох “Инвескор ББСБ” ХК нь Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдэн, нээлттэй хувьцаат компани болж буйтай холбогдуулан олон нийтэд зориулсан үнэт цаасны танилцуулга арга хэмжээ өнөөдөр Шангри-Ла зочид буудалд амжилттай зохион байгуулагдлаа.

“ИНВЕСКОР ББСБ” ХК-ийн олон нийтэд зориулсан ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА арга хэмжээ боллоо Хадгалах

Дэлхийн брэнд компаниудыг нэг дор цуглуулсан ноолуурын форум зохион байгууллаа

Дэлхийн хүмүүсийн хэрэглээний соёл өөрчлөгдөж буйг илэрхийлэх нэг гол хүчин зүйл нь худалдан авагчид “Энэ хувцсыг үйлдвэрлэхэд амьтны амь хөнөөсөн юм биш биз? Байгаль орчин бохирдуулж, цөлжилт үүсэхэд нөлөөлсөн юм биш байгаа?”гэж асуудаг болсонтой холбоотой. Үнэхээр л байгаль орчинд сөрөг нөлөөгүй ухаалаг үйлдвэрлэл, эко бүтээгдэхүүн, хариуцлагатай бизнес рүү дэлхий нийтээрээ хошуурах болсон. Тэгвэл дэлхийн брэнд болгохоор зорьж буй монгол ноолууранд ч мөн энэ шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа нь ноолуур бэлтгэн нийлүүлэгчид, үйлдвэрлэгчид, экспортлогчид, эцсийн бүтээгдэхүүн болгон худалдаанд гаргадаг брэндүүд гэхчилэн бүх оролцогч талыг хамтдаа хариуцлагатай, тогтвортой үйл ажиллагаа явуулахыг сануулж эхэллээ.

Дэлхийн брэнд компаниудыг нэг дор цуглуулсан ноолуурын форум зохион байгууллаа Хадгалах

Худалдаа, хөгжлийн банк Дархан хотод “Бизнесийг дэмжих төв” нээлээ

ХХБанк, Дархан салбарынхаа үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Бизнесийг дэмжих төв”-ийг Хуучин Дархан тооцооны төвийн өөрийн байрандаа ёслол төгөлдөр нээлээ.Энэхүү төвийн зорилго нь бизнес эрхлэгчдийг дэмжих, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд шаардагдах арга зүйн сургалт болон мэдээллээр хангах, бизнес эрхлэгчид өөрийн туршлагуудаа хуваалцах боломжуудыг олгох болон үйлдвэрлэл, бизнесийн зорилгоор ажлын байр, тоног төхөөрөмж зээлээр худалдан авах зэрэгт мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээг цогц хэлбэрээр харилцагчдадаа хүргэх юм.

Худалдаа, хөгжлийн банк Дархан хотод “Бизнесийг дэмжих төв” нээлээ Хадгалах