МАРКЕТИНГ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

“Банкны Ажилтны Өдөр”-ийг угтан банкууд богд ууланд банкируудын төгөл байгууллаа

Өнөөдөр Монголын банкны холбоо, Холбооны гишүүн арилжааны банкууд, “Төгс хандлагаа өөрчилье” ТББ-тай хамтран Богд ууланд 700 ширхэг шинэс модны суулгац тарьж төгөл байгууллаа. Жил бүрийн 6 дугаар сарын 2-ны өдөр банкны салбарын хэмжээнд “Банкны ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Мөн энэ цаг үеэр бүх нийтийн мод тарих өдрүүд тохиодог тул “Банкны ажилтны өдөр”-ийг угтан банкууд нийгмийн хариуцлагын хүрээнд мод тарих үйл ажиллагааг зохион байгуулж тогтвортой, зөв хөгжилд олон нийтийг уриалсаар ирсэн билээ.

“Банкны Ажилтны Өдөр”-ийг угтан банкууд богд ууланд банкируудын төгөл байгууллаа Хадгалах

Голомт банк “ТОП-100” аж ахуйн нэгжийн шилдэг 5-д шалгарлаа

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран жил бүр уламжлал болгон тодруулдаг Монгол Улсын “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийг өргөмжлөх арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд боллоо. “ТОП 100 аж ахуйн нэгж”-ид Голомт банк 19 дэх жилдээ шалгарч буй бөгөөд энэ удаа шилдэг 5-д эрэмбэлэгдэж, өмнөх жилээс 4 байраар урагшлав.

Голомт банк “ТОП-100” аж ахуйн нэгжийн шилдэг 5-д шалгарлаа Хадгалах

Төрийн Банк “ТОП-5 Банк”-ны нэгээр дахин шалгарлаа

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-тай хамтран жил бүр зохион байгуулдаг оны шилдэг аж ахуйн нэгжүүдийн “ТОП-100” шалгаруулалтад Төрийн банк 8 дугаар байр, арилжааны банкуудаас ТОП дөрвөн банкны нэгээр дахин шалгарлаа. Төрийн банк нь эх орныхоо эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллахын зэрэгцээ харилцагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, цар тахлаас шалтгаалсан санхүүгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад нь харилцагчдаа дэмжин ажиллаж, нийгмийн сайн сайханд чиглэсэн олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн билээ.

Төрийн Банк “ТОП-5 Банк”-ны нэгээр дахин шалгарлаа Хадгалах

Голомт банк “Глобал боловсролын форум 2022”-д оролцож байна

Монгол Улсад боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд “Ирээдүйгээ өөрчилье” уриан дор нэгдэн 2022.05.21-23-ны өдрүүдэд “Глобал боловсролын форум 2022”-ыг зохион байгуулж байна. Энэхүү форум нь боловсролын салбарын хөгжил дэвшил, түүнд тулгарч буй асуудал болон тус салбарын хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэн бодитой шийдлийг олж хэрэгжүүлэх зорилготой юм.

Голомт банк “Глобал боловсролын форум 2022”-д оролцож байна Хадгалах

Голомт Банк “Mongol NFT” ХХК-тай хамтран ажиллана

Голомт банк  нь инновац, шинэ технологид суурилсан үйлчилгээ үзүүлэгч “Mongol NFT” ХХК-тай стратегийн түвшний хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд талууд метаверс, “Идэш” хөтөлбөр, хамтарсан ко-брэнд карт, NFT барьцаалсан зээл, Үндэсний технологийн институт (NIT) гэх мэт олон шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж, мэдээллийн технологи, банк санхүүгийн салбарт хамтран хувь нэмрээ оруулахаар санал нэгдлээ.

Голомт Банк “Mongol NFT” ХХК-тай хамтран ажиллана Хадгалах

“Миний хөргөгч”-нд таныг сэрүүцүүлэх бэлэгнүүд орлоо

Энэ долоо хоногоос эхлэн гадаа эрс халж, цаг агаар зуны хэм рүү ийнхүү шилжиж байна. Ирж буй зуны халуун өдрүүдийг SocialPay-тэй хамт сэрүүцэж, эхлүүлэхэд бэлэн үү? Урин дулаан цаг ирж буйтай зэрэгцэн бид үнэнч хэрэглэгчдэдээ зориулан нэгэн гэнэтийн бэлгийг задалж байна. Энэ бол SocialPay аппликэйшний байнгын хамтрагч GS Mongolia-ийн 1 жилийн ойг тохиолдуулан бидний хамтран хэрэгжүүлж буй “SocialPay +1 GS25” урамшуулалт аян юм. Энэхүү аян нь 2022.05.18-05.31-ний хооронд үргэлжлэх ба энэ хугацаанд SocialPay ашиглан GS25 Mongolia-ийн бүх салбараас 8000₮-өөс дээш дүнтэй худалдан авалт хийсэн хэрэглэгч бүрийн “Миний хөргөгч”-нд сэрүүхэн бэлэгнүүд орох болно.

“Миний хөргөгч”-нд таныг сэрүүцүүлэх бэлэгнүүд орлоо Хадгалах

“SocialPay”-д найзуудаа урья

Голомт банкны шилдэг дижитал бүтээгдэхүүн SocialPay аппликэйшн 2022.05.31-нийг дуустал “Welcome2SocialPay” урамшуулалт хөтөлбөрийг зарлаж байна. Энэ хугацаанд хэрэглэгч та SocialPay-д бүртгэлгүй найздаа урилга илгээж, урилга хүлээн авсан найз нь амжилттай бүртгүүлэн нэвтэрсэн тохиолдолд та болон таны найзын дансанд тус тус 1,000₮-ийн урамшуулал олгох болно.

“SocialPay”-д найзуудаа урья Хадгалах