ТАНИН МЭДЭХҮЙ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Залуу хүний үс бууралтах нь ямар шалтгаантай вэ?

Хэрэв та өөрийгөө залуу насандаа бууралтсан цорын ганц хүн гэж бодож байвал эндүүрэл юм. Эрт бууралтах нь нийтлэг зүйл бөгөөд зарим тохиолдолд тодорхой нэгэн өвчний шинж тэмдэг байж болно. Ингээд та бүхэнд үүний шалтгаан болон хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээллийг хүргэж байна. 

Залуу хүний үс бууралтах нь ямар шалтгаантай вэ? Хадгалах

"Сатанист" шашинтнуудын мөрддөг зарчмууд

Сатаны шашны урсгалыг 1960 оны үед Антон Ла-вей (Anton LaVey) үүсгэн байгуулсан бөгөөд тэрээр “Сатаны номлол”-ыг бичиж, Сатаны сүмийг хүртэл босгожээ. Сатанизм Ла-вейг дэлхий даяар эрх чөлөө, өөрийгөө хөгжүүлэх, хувь хүн болж хөгжих, шударга бусын эсрэг тэмцэгч мэтээр хүлээж авдаг. Шашны урсгал бүхэн өөрийн гэсэн дэгтэй гэдгийг бид сайн мэднэ. Тэгвэл Сатан шашны хувьд дараах журмыг баримталдаг бөгөөд 1, 2 болон 8-ийг бүр ягштал сахидаг гэнэ шүү.

"Сатанист" шашинтнуудын мөрддөг зарчмууд Хадгалах

Бидний хэтэрхий өндөр үнээр худалдаж авдаг 10 бараа

Бид зарим барааг бодит хэрэгцээ, чанараасаа давсан өндөр үнэтэй байсан ч худалдаж авдаг. Тэгвэл бид таныг ямар бүтээгдэхүүнд илүү их  мөнгө зарцуулдаг болохыг, түүнд хэрхэн бага мөнгө зарцуулж болох талаар зөвлөгөөг хүргэе.

Бидний хэтэрхий өндөр үнээр худалдаж авдаг 10 бараа Хадгалах

Дэлхийн дулаарлаас хэн "хожих" вэ?

Дэлхийн дулаарал бол урт хугацаанд сүйрэлд хүргэх ноцтой асуудал гэдгийг эрдэмтэд дуу нэгтэй хэлдэг. Африкийн улс орнууд аль хэдийн эл асуудлын эхний хохирогчид болоод байгаа билээ. Гэхдээ энэхүү уур амьсгалын өөрчлөлт нь зарим улс оронд ашигтайгаар эргэх боломжтой гэсэн таамгийг эрдэмтэд дэвшүүлээд байна. 

Дэлхийн дулаарлаас хэн "хожих" вэ? Хадгалах

Америкчууд яагаад дэлхийн бусад орнуудаас өөр хэмжигдэхүүн хэрэглэдэг вэ?

АНУ-ын Үндсэн хуулийн 1-р бүлгийн 8-р зүйлд Конгресс "жин, хэмжүүрийн стандартыг тогтоох" эрхтэй гэж заасан байдаг. Харин дэлхийн жишгээс өөр жин хэмжүүрийн стандарттай тус улсын эрх мэдэлтнүүд жин хэмжүүрийн ямар систем баримтлах тал дээр багагүй төөрөлдөж байжээ. 

Америкчууд яагаад дэлхийн бусад орнуудаас өөр хэмжигдэхүүн хэрэглэдэг вэ? Хадгалах

Өнөө цагийн хамгийн аюултай 7 галт уул

Галт уул бол ойролцоох суурин газруудад хамгийн том аюул учруулж болох байгалийн давагдашгүй хүчин зүйл юм. Мэдээжийн хэрэг галт уулын дэлбэрэлт өдөр бүр болохгүй ч нэгэнт ийм зүйл тохиолдоход олон хүний амь, амьдрал эрсдэх аюултай. Энэ нь галт уулс өөр өөрийн онцлог бүхий идэвхжих хугацааг нь урьдчилан таамаглах боломжгүй байдагтай холбоотой юм.

Өнөө цагийн хамгийн аюултай 7 галт уул Хадгалах

Шумуул хатгах үед таны биед юу болдог вэ?

Шумуул гэх үгийг сонсмогц бидний тархинд нэн түрүүнд бие загатнуулдаг хазалт бодогддог билээ. Гэхдээ бид шумууланд хазуулсны дараа яагаад бие маань загатнадаг, бидний биед юу тохиолддог талаар бодож байгаагүй  л болов уу.  Ингээд үүний талаар мэдэцгээе.

Шумуул хатгах үед таны биед юу болдог вэ? Хадгалах

Өнөөгийн дэлхийг бий болгосон 5 томоохон гамшиг

Гамшиг нь амьд организмын хувьд үргэлж мөхлийн үр дагавар авчирдаггүй байв. Түүхэн цаг үеийн зарим тохиолд галав юүлэх нь биесийн амьдрах нөхцөлд хувьсал хийж, сайжруулсан байдаг билээ. Мэдээжийн хэрэг, энэ нь ирээдүйд ирж болзошгүй цунами, ой хээрийн түймрийг баярлан угтах шалтгаан биш боловч манай гарагийн амьдралын хөгжилд хувь нэмэр оруулсан байгалийн түүхийг сөхөх боломж ажээ. 

Өнөөгийн дэлхийг бий болгосон 5 томоохон гамшиг Хадгалах

Сахарын хэрэглээгээ гэнэт зогсоовол таны биед юу болох вэ?

Элсэн чихрийг хүнсэнд агуулагдах байдлаар нь байгалийн болон нэмэлт гэж ангилдаг. Байгалийн гаралтай элсэн чихэр бараг л бүх төрлийн бүтээгдэхүүнд агуулагддаг. Жишээлбэл: Нэг алим 20 гр элсэн чихэр агуулах магадлалтай. Гэхдээ алимд агуулагдах амин дэм, эрдэс бодис нь уг элсэн чихрийг эрүүл мэндэд хоргүй замаар шингээхэд тусална. Харин нэмэлт элсэн чихэр нь хоосон илчлэг учир биеийн жин нэмэгдэх болон бусад төрлийн эрүүл мэндийн асуудлыг дагуулдаг. Энэ төрлийн элсэн чихэр нь хийжүүлсэн ундаа, жигнэмэг, чихэр, сүмс, кетчуп зэрэгт агуулагдсан байдаг. Ингээд хоол хүнсэндээ нэмэлт элсэн чихэр хэрэглэхгүй байснаар таны биед гарах өөрчлөлттэй танилцацгаая.

Сахарын хэрэглээгээ гэнэт зогсоовол таны биед юу болох вэ? Хадгалах

Арнольд Шварценеггерийн нууцлаг эцэг эхийн түүх

Арнольд Шварценеггер бол дэлхийн од билээ. Алдарт бодибилдингийн тамирчин, жүжигчин, улс төрчийн амьдралын талаар бараг бүх зүйл ил байдаг боловч түүний гэр бүлийн талаар хүмүүс сайн мэддэггүй. Жишээлбэл Арнольдын эцэг эхийн талаар та хэр сайн мэдэх вэ?

Арнольд Шварценеггерийн нууцлаг эцэг эхийн түүх Хадгалах

Эрэгтэй балетчидын тухай хөшигний ар дахь сонирхолтой баримтууд

Бүх л ажил мэргэжилд хүнд хэцүү тал байдаг хэдий ч тэсвэр тэвчээрт сургадаг гэдгээрээ балетын урлаг бусдаас илүү онцлог гэхэд буруудахгүй. Энэ салбарын тухай бодох төдийд ихэнх хүний толгойд турьхан биетэй бүжигчин бүсгүй бодогддог нь нууц биш. Гэтэл үнэн хэрэгтээ дэлхийн соёл урлагийн түүхэнд 1681 он хүртэл балетын гол дүр эрэгтэй бүжигчид байсан аж. Ингээд балет бол бүсгүй хүний урлаг гэх үзлийн мөн чанар хэр ул суурьтайг хамтдаа олж мэдэцгээе! 

Эрэгтэй балетчидын тухай хөшигний ар дахь сонирхолтой баримтууд Хадгалах

Эрчүүд, эмэгтэйчүүд яагаад тус тусдаа шатар тоглодог вэ?

“Queen's gambit” киноны дараа дэлхий даяар шатрыг ихээр сонирхох болжээ. Тэгвэл эрэгтэй, эмэгтэйчүүдийн шатрын спорт яагаад тусдаа байдаг вэ? Хурд хүч шаарддаг спорт дээр энгийн тайлбар бий. Харин оюун ухааны спортын төрөл дээр эмэгтэй хүн эрэгтэй хүнээс ухаан муутай гэж хэлэх боломжгүй шүү дээ.

Эрчүүд, эмэгтэйчүүд яагаад тус тусдаа шатар тоглодог вэ? Хадгалах