Таны vйлс бvхэн бvтэлгvйтэж, амьдрал vнэхээр утга учиргvй тамын тогоо мэт санагдан, байх газраа олж ядаж, vхмээр санагдаж байна уу. Тэгвэл энэхvv бидний бэлтгэсэн мэдээ танд сэтгэлийн тэнхээ, урам зоригийг хайрлана гэдэгт итгэлтэй байна. Ингээд та бvхэн дэлхий дээрхи хамгийн гайхалтай сэтгэлийн хаттай хvмvvсийн єчvvхэн хэсэгтэй танилцаж, єєрийнхєє зовлонг дэндvv жижигхэн зvйл байсныг ойлгож аваарай. Эдгээр хvмvvсийн хувьд танд тохиолдож байгаа энэхvv бvтэлгvйтэл азгvйтлvvд бол юу ч биш! Тэд єєрийнхєє зовлон бэрхшээл, тэр байтугай тахир дутуу байдлаа ч vл тоон, єєртєє болон дэлхий дээрхи сая сая хvмvvсийн тусын тулд аз жаргалаар дvvрэн амьдарч иржээ. Тэднийг зєвхєн ХVНДЭЛЖ л болно. Маргааш дахиад л нар мандана шvv дээ. Хvн хvсэж итгэвэл юунд ч хvрч чаддаг юм байна.
Хадгалах
Ашрита Фуманхэмээх энэ эр - урьд ємнє нь хэнд ч анзаарагдахааргvй эцэнхий туранхай, сул дорой биетэй, ангийнхаа хамт олонд ухаан муутайгаараа гайхагдаж явсан хvн юм. Гэтэл тэрээр єнєєдєр санаанд багтамгvй хvнд хэцvv нєхцєлд vйлдсэн хамгийн хvндээс авахуулаад, хамгийн хєгжилтэй vйлдлvvдээрээ Гиннесийн тоо томшгvй олон амжилтын эзэн болоод байгаа ажээ. Тэрээр єнєєдєр Гиннесийн 60 гаруй рекордын эзэн хэвээр байгаа тєдийгvй нийт 150 амжилтыг эвдэж байжээ.
Хадгалах
Германы Кайзерслаутерн хотод “Алькатрас” хэмээх ер бусын бєгєєд хачирхалтай зочид буудал vvд хаалгаа нээжээ. Уг зочид буудлыг юу чухам тийм онцгой гойд болгосныг та доорхи гэрэл зургуудаас хараад таамаглаж байгаа биз ээ. Тиймээ, зочид буудлын уур амьсгал нь тэр чигтээ эрх чєлєєгєє хасуулагчдын хорих байр шиг харагдах ажээ. Vнэн хэрэг дээрээ уг барилгад ємнє нь хотын шорон байрладаг байсан юм байна. “Алькастрас”-ын vйлчлvvлэгчид цонхыг нь тємрєн сараалжаар халхалсан єрєєнд байрлаж, єрєє тус бvрт байх нойлыг ашиглан, захиалсан хоол унд, уух юмаа хаалганы дээрхи жижигхэн нvхээр хvлээн авах гэх мэтчилэнгээр яг л ял эдэлж буй хэрэгтэн шиг байдаг ажээ. “Хvссэн юм хvзvvгээр татна” гэсэн хэлц vг энэхvv зочид буудлын vйлчлvvлэгчдийг айлгаж vргээдэггvй бололтой. Хvн хvн єєр хойно, би лав ийм газар тайван унтаж чадахгvй юм байна гэдгээ шууд ойлголоо. Ингээд хэрэг хийгээгvй боловч мєнгє, хvсэл хоёр нь байвал хэний ч ємнє vvд хаалга нь нээлттэй байдаг ийм нэгэн “шорон”-гийн дvр зургийг танд хvргэж байна.
Хадгалах
Саяхан дэлхийн олон вэб хуудсуудаар "The Orion Conspiracy" буюу "Орионы хуйвалдаан" хэмээх маш сонирхолтой кино цацагдсаныг vзээгvй хvн цєєн байгаа байх. Энэхvv кино нь vнэхээр илэн далангvй бvтэцтэй байсан бєгєєд бvтээгчид нь Дэлхийн гvнд он удаан жилvvдэд нуугдаастай байсан ам ангайлгаж, гайхшрал бармаар баримтуудыг дэлгэн, нотолсон байсан юм.Vнэндээ энэхvv кино нь миний анхаарлыг туулийн ихээр татсан тулд тvvнд зориулан тусгай нийтлэл бэлтгэн танд хvргэхийг зорилоо. Мэдээж эхлээд киног нь vзсэн нь танд илvv ойлгомжтой байх болно. Харин кино хvлээн авах боломжгvй юмуу эсвэл зvгээр л залхуутай санагдаж байвал миний бэлтгэсэн зурагт мэдээллийг vзээрэй. Миний бие киноны хамгийн сонирхолтой кадруудыг авч, дээр нь тайлбар текстийг нь сийрvvлэн нэмсэн байгаа. Тиймээс миний энэхvv мэдээллийг сонирхоход их зvйлийг та олж мэдэх байх аа. Ямартай ч итгэх vгvй нь таны л хэрэг, гэхдээ vнэхээр энэ мэдээлэл бол танд, таны амьдарч байгаа дэлхий ертєнцєд хамгийн их хамааралтай зvйл юм.
Хадгалах
Новосибирскийн Обь гол дээр 8-р сарын 9-ний єдєр гурав дахь удаагийнBubble Baba Challenge Nskбуюу Резинэн эмэгтэйг “хєлєглєн” сэлэх тэмцээн болж єнгєрлєє. Резинэн эмэгтэйтэй сэлэлт хэмээх уг этгээд vйл ажиллагаа нь Новосибирскийн хувьд жил бvр зохиогддог арга хэмжээ тєдийгvй, бараг спортын шинэ тєрєлд тооцогдоод байгаа аж. Эргээс 100 метр орчим зайтай орших хяналтын цэг хvртэл резинэн “найз бvсгvйгээ” тэврэн сэлэх эрчvvдийг харахаар Обь голын хєвєєнд бараг 1000 орчим vзэгч цугларчээ. Тэмцээнд дурын хvн оролцох боломжтой байсан бєгєєд уралдааны гол хэрэгсэл болох тоглоомон хvvхнийг тусгай хvмvvс урьдчилан хийлж, шалгаад оролцогч нарт тараадаг байна.
Хадгалах
Израйлийн Эйн-Кини тосгонд аж тєрдєг 24 настай Арин Сафади бvсгvй хєрш зэргэлдээр Сир улсын иргэн, 35 настай Рабиа Сафадигийн эхнэр болж, гэрлэх ёслолоо vйлджээ. Харамсалтай нь Израиль болон Сир хоёр улс дипломат харилцаагvйн улмаас сvйт бvсгvйАрин СафадиСир улсад амьдрах эрх авахын тулд Израильд ахиж хэзээ ч хєл тавихгvй гэсэн бичиг баримтад гарын vсэг зуржээ.Эр хvн бол хэзээ ч эмэгтэй хvнээр эх орноо солихгvй байсан байх аа, Ромео л биш бол. Гэхдээ хайр сэтгэлийнхээ тєлєє тєрєлх vvрнээсээ vvрд ниссэн нэгэн шувуухайг буруутгах эрх бидэнд vгvй ээ. Эмэгтэй хvн, цагаан зээр хоёр хэзээ л нутагтай байлаа даа. Ингээд та бvхэнд ийм нэгэн гунигт хуримын сэтгэл догдлуулсан дvр тєрхийг хvргэж байна.
Хадгалах
Та бvхний танин мэдэхvйд хєлгvй далайд орших ээлжит нэгэн vл мэдэгдэх, дотор арзайм биетийг єргєн барьж байна. Vvнийг анхандаа хараад юу гэдгийг нь ойлгохгvй нилээн гайхаж байлаа. Харин бага зэрэг судалсны дvнд оновчтой тодорхойлолтыг нь олнсыг танд хvргэе.
Хадгалах
Та бvхэндээ маш богино хугацаанд гайхалтайгаар турж чадсан нэгэн эмгтэйг толилуулж байна. Энэ хадагтайгСветланагэдэг бєгєєд тэрээр 34 настай. Тэрээр єєрийнхєє ємнє 70 кг илvvдэл жингээ хаях зорилго тавьж, тvvндээ хvрч чаджээ. Светланагийн жин 2005 онд, жирэмсэн байхдаа бараг 145 кг шахаж байжээ. Харин хоёр жилийн дараа буюу 2007 онд тvvний нэгэн танил нь харилцааны сайтан дээрхи тарган байх vеийнх нь зургийг харчихаад одоогийнхоо зургийг илгээхийг хvссэн байна. Vнэндээ танил нь Светкаг хоёр жилийн хугацаанд их л турсан байх ёстой гэж найдан, хэрхэн єєрчлєгдсєнийг нь харахыг хvсч л дээ. Харин нэг ч кг хасч чадаагvй явсан Света ичсэндээ зургаа илгээгээгvй бєгєєд тэр цагаас л эхэлж турах зорилгыг ємнєє тавьж, анхны алхмаа хийж эхэлжээ.
Хадгалах
Та бvхний танин мэдэхvйд нэмэр болж Молдовын Милешть Мичь дарсны зоорьнуудын талаархи мэдээллийг хvргэж байна. Та аяныхаа жолоог ийшээгээ мушгих болвол жимснээс “мэндэлсэн” тансаг ундаа болох дарснаас нь заавал амсаж vзэхийг зєвлєж байна. Мєн тэндэхийн алдартай дарс хадгалах энэхvv том зоорин дотор орж vзээрэй. Vнэхээр сэтгэл хєдєлж, арааны шvлс асгарч байна шvv.
Хадгалах
Та бvхэнд энэ зууны хамгийн гоц ухаантай, авъяаслаг хvvхдvvдийн талаар мэдээллийг хvргэж байна. Манайд ч гэсэн “электрон жаал” гэдгээрээ алдартай нэгэн хvv дунд сургуулийн насандаа дээд сургуульд багшилж байсан цаг саяхан билээ. Тэр хvv одоо ч том залуу болоод, сургууль байгуулчихсан “захирал” гэгдээд гvйж яваа гэдгийг хэн хvнгvй мэдэх байх аа.Харамсалтай нь манай єнєєдрийн мэдээлэлд тvvний талаар баримт байсангvй. Ямартай ч газар газрын хамгийн гоц ухаантай, vеийнхнээсээ тасарсан чадварлаг хvvхдvvдийн талаар бидний бэлтгэсэн мэдээллийг таны таалалд єргєж байгаадаа баяртай байна.
Хадгалах
Та бvхэнд "Musalman Daily" хэмээх энэ цагийн Цэнхэр гариг дээрхи цорын ганц албан ёсны гар бичмэлэн, єдєр тутмын сонингийн талаар мэдээллийг хvргэж байна. Эхлээд гараар бичиж бэлдсэн бvх нийтлэлvvдийнхээ хажууд холбогдох зургуудыг нааж сонингийн макетийг бэлтгээд, дараагаар нь олон хувь хэвлэдэг ажээ.Хvн тєрєлхтєн бараг технологиос хамааралтай болсон энэ зуунд ийм сонин байдаг гэхлээр баярламаар ч юм шиг, эрхлэгчдийнх нь ємнєєс ядармаар ч юм шиг. Ямартай ч та бид єєрийн гэсэн компьютертой байдагтаа баярлах хэрэгтэй юм шиг байна.
Хадгалах
Гэрэл зурагчин Питер Лейбингийн хальсандаа буулгасан алдарт зургийг та харж байна. Зурагт Берлиний ємнєд хэсгээс хойдруу харайж буй Германы армийн залуу цэргийн vйлдлийг тун гарамгай буулгажээ. Ингээд та бvхэнтэй энэхvv дуулиантай гэрэл зургийн тvvхийг хуваалцая.1961 оны 8-р сарын 15 буюу Германы ханыг босгож эхэлсний гуравдах єдрийн 16 цагт Бернауэрштрасс дvvрэгт 19 настай хилийн цэргийн алба хаагчКонрад Шуманнь ирээдvйд томоос том хана босох шугамын дагуу татсан єргєст торон дээгvvр дvvлэн харайж байгаа нь энэ. Тэрээр vсэрч гармагцаа Хойд Берлины нутаг дэвсгэрт, тvvнээс холгvйхэн зогсож байсан нэгэн цагдаагийн машинруу гvйн очжээ. Тэр vед оргон зугтсан цэргийг буудах тушаал Германы зэвсэгт хvчинд vйлчилж эхлээгvй байсан нь Конрадын аз болсон гэдэг.
Хадгалах