Ойрын хугацаанд багахан хэмжээний мєнгєний хэрэгцээ гараад байна уу? Хоёрын хооронд их ч биш, бага ч биш мєнгє болохоор хvнээс зээлэх ч хэцvv, байх ч хэцvv, учраа олохгvй хэцvvхэн байна уу? Тэгвэл яг танд хэрэгтэй зєвлєгєєг бид хvргэж байна. Хєгжилтэй, марзан ч юм шиг, хvн бvрийн мэддэг зvйл ч юм шиг хирнээ зарим нэг нь vнэхээр аминд тулсан vед хэрэг болохоор хєєрхєн зєвлєгєєнvvд байгаа. Зорилго нь аргаа зєвтгєнє гэсэн сайхан vг байдаг даа. Хvнд зорилго, тэмvvлэл, бас зайлшгvй шаардлага байгаа цагт мєнгийг хэдий ч хугацаанд, ямар ч замаар олж болдог гэдгийг та мэдэж байгаа байх. Ингээд хамгийн богино хугацаанд, юу ч vгvй байж байгаад багахан хэмжээний мєнгє босгох талаар 10 зєвлєгєєг танд хvргэж байна.
Хадгалах
Амттай хоолны єнгєлєг зураг, европын орнуудын хэлээр бичигдсэн чамин нэрсийн жагсаалт бvхий хоолны цэс л байхад ихэнх орны ресторануудын хувьд хангалттай байдаг билээ. Тэгвэл Их Наран улсад энэ байдал тэс єєр байдаг. Учир нь ямар ч зvйлийг ясанд нь тултал чанартай хийж гvйцэтгэж сурсан энэ ард тvмний нутаг дэвсгэр дээрхи бараг бvх хоолны газруудад меню-нээс гадна, тухайн хоол яг жинхнээрээ ямар харагдахын харуулсан загварууд байдаг гэдгийг бидний зарим нь сайн мэднэ. Vйлчлvvлэгчид пластикаар дуурайлган хийсэн хоолны загваруудыг сайн харж байгаад, хvссэнээ захиалан идэх боломжтой байдаг. Ингээд бvгдээрээ Азийн хvчирхэг нэгэн “бар” болсон Япон улсын нийтийн хоолны талаарх мэдлэгээ тэлцгээе. Эндээс танд гайхалтай бизнес санаа гялсхийн тєрєх вий.
Хадгалах
Саммите Байрашарйа-г 9 настай байхад нь Кумари Деви буюу “амьд охин тэнгэр” болгожээ. «Кумари» гэдэг нь балба хэлээр «Онгон охин» гэсэн утгатай аж. Бэлгийн хувьд гvйцэд боловсроогvй залуу охид индуист эрх мэдлийн Охин тэнгэр болох Калигийн амилсан дvр болон «амьд охин тэнгэр»-vvд болдог уламжлалтай. Балбад эдгээр охин тэнгэрvvдэд индуист болон буддист шашинтнууд ялгаагvй сvсэглэдэг. Єнгєрсєн жил Патан хотын Кумари Чанира Байрашарйа 16 нас хvрч бэлгийн бойжилт нь боловсорсон тул цэвэр бус хэмээсний дараа Саммита Кумари болжээ.
Хадгалах
Энэ гурван охины зvvн гар талд зогсож байгаа цагаан хувцастай нь энэ мєчєєс 42 жилийн дараа ямаршуу эмэгтэй болсон талаарх тєсєєлєл танд бууж байна уу? Жаахан л мярайлаг болохоос биш бусдаас юугаараа ч илvv, дутуу зvйлгvй байсан энэ хvvхэд єнєєдєр буюу 49 насандаа 315 кг жинтэй болжээ. Америкийн иргэн Терри Смит хэмээх энэ эмэгтэй нь жингээ яаралтай хасахгvй бол удаан амьдрахгvй гэдгийг Огайогийн эмч нар хатуу анхааруулжээ. Учир нь тvvний зvрх ийм их илvvдэл жингийн ачааллыг дийлэхгvй гэдэг нь батлагдсан байна. Ингээд бvгдээрээ ертєнцийн сонин хачины нэг болох нэгэн хєєрхийлєлтэй эмэгтэйн тvvхтэй танилцацгаая.
Хадгалах
Та бvхэндээ танилцуулах гэж буй Баскунчак нуурыг ОХУ-ын давсны сав хэмээн нэрлэдэг. Энэ байгалийн євєрмєц нуур 110 хавтгай дєррвєлжин километр талбайг эзлэх бєгєєд газрын гvн рvv гvнзгий доош суусан давсан уул юм. Давсны vеийн зузаан нь 6 километр, гадаргын єнгєн vе 10-18 метр. Нуурын гадаргуу далайн тvвшнээс доош 21 метр нам ажээ. Яагаад энэ нуурны талаар хvргэх болсон бэ гэвэл уг нуурын тухай Монгол улстай холбоотой сонирхолтой тvvх баримт байдаг болохоор оросын нэгэн сэтгvvлчийн бэлтгэсэн фото мэдээллийг чадах ядахаараа орчуулан хvргэж байна. Баскунчак нуурны талаар мэддэг нэг нь бусаддаа мэдээлэл єгнє гэж найдаж байна.
Хадгалах
Хорватын Копривница тосгонд амьдардаг зургаан настай хvv болох Иван Стоилькович нь харахад нилээн мяраалаг л болохоос биш vе тэнгийхнээсээ ялгараад байх онцгой содон зvйлгvй жирийн л нэг єхєєрдєм жаал. Гэвч Иван хvv нь байгалиас заяасан нэгэн ер бусын чадвартай ажээ. Тэр нь юу вэ гэвэл эрдэмтдийн учрыг нь тайлж чаддаггvй єнєєх соронзон чадвар юм. Хvv биен дээрээ, тэр тусмаа цээжин дээрээ халбага, сэрээ, хайруулан таваг гээд тємрєєр хийгдсэн зvйлсийг тогтоосныхоо дараа маш их ядардагаа хvлээн зєвшєєрчээ. Гэр бvлийнхэн нь тvvнийг тємєр зvйлсийг єєртєє соронздохоос гадна хоёр гараараа хvний євчнийг татаж авах чадвартай гэдгийг нь хэлсэн байна. Ингээд нэгэн ер бусын чадвартай єхєєрдєм хvvтэй танилцацгаая.
Хадгалах
National Geographic болон НАСА – гийн цахим хуудас дээр тавигдсан Голландын гэрэл зурагчин Кис Венебос – ын бvтээл болох Ангараг гаригийн гайхалтай дvр зургуудыг хэрэглэгч тантай хуваалцах болсондоо баяртай байна. Тэрээр эдгээр дvр зургуудыг талбайн зургийн боловсруулалтын Terragen програмыг ашиглан бvтээдэг ажээ. Кис нь энэхvv программ-ын тєрєл бvрийн хувилбарууд дээр аль 1999 оноос хойш уйгагvй ажилласаар ирсэн байна. Ихэнхидээ НАСА болон Mars Global Surveyоr хиймэл дагуул мэтийн эх сурвалжуудын буулгасан гэрэл зургуудыг янзалдаг байна. Тэрээр National Geographic-т зориулж, Ангараг гаригийн тєдийгvй Цэнхэр Дэлхий болон нарны аймгийн бусад олон гариг эрхсийн зургийг авдаг ажээ. Харин єнєєдєр та бvхний мэлмийд Кис Венебосын янзалж, толилуулсан Марс гаригийн хамгийн vзэсэгэлтэй бєгєєд зєгнєлт гэмээр гайхалтай дvр зургуудыг хvргэж байна.
Хадгалах
Та бvхэндээ дэлхийн улс орнуудын чанга хатуу бєгєєд хачирхалтай шийтгэлvvдийн тухай сонирхолтой мэдээллийг хvргэхээр бэлтгэлээ. Жишээ нь, та Бутан улсад очоод олон нийтийн газар тамхи татвал 3 жилээс доошгvй шоронд сууна. Мєн Тайландын хаан болон тvvний фото зургуудыг элэглэн шоолвол 15 жил шоронд хорино. Харин Малави-д олон нийтийн газар унгах юм бол шууд л таныг торгох юм уу, хорих ял єгнє. Энэ мэтчилэн хачин жигтэй хууль дvрмvvд энэ нийтлэлд багтсан байгаа. Харин манай улсад бусдыг гайхшируулах ямар сонирхолтой хууль байгаа бол... энэ талаар чєлєєтэй бичээрэй.
Хадгалах
Хvн тєрєлхтєн vvсэн бие болсон цагаасаа хойш оюун ухаан болон бие бялдрын хувьд асар єндєр тєвшинд хєгжсєн боловч бараг бичиг vсэг сурч, хоорондоо vг хэлээр ярилцаж сурахаасаа ємнє л бие биенээ хєнєєх хэрэгсэл, арга замыг хамгийн гайхалтай сэдэж, хэрэгжvvлсээр иржээ. Бид єєрсдийгєє таниж мэдээгvй байж бусдыг шvvмжилж, бусдын амь амьдралыг дур мэдэн хєнєєхийг илvvд vздэг харгис хэрцгий, бас мунхаг амьтад шvv дээ. Vvний жишээ бол тvvхийн хуудсанд сааралтан харагдах vстэй толгойноос ч их дайн дажин, аймшигтай аллагууд, vй олноор нь хєнєєх галт болон хvйтэн зэвсэгvvд билээ. Ингээд бvгдээрээ хvн тєрєлхтний хорсол хилэнгийн материаллаг илэрхийлэл болсон галт зэвсэгний нэгэн дийлдэшгvй тєрєл болох "Танк" хэмээх бvтээлийн хамгийн ер бусын хэдтэй нь танилцацгаая.
Хадгалах
Ойрын vед дэлхийн нэр хvндтэй байгууллага болон олны танил хvмvvсийн хормойн донгийн талаарх баримтууд илэрч олон нийтийн анхаарлыг татаад байгаа билээ. Иймд та бvхэндээ гэр бvлээ хуурч бусадтай дотно харьцаа vvсгэсэн болон бусдыг хvчирхийлсэн хэргээсээ болж улс тєр нийгмийн каррер нь навс унаж байсан хvмvvсийн тухай сонирхолтой баримт, мэдээллийг хvргэж байна. Ихэнх нь саяхан болсон бєгєєд зарим нь одоо хvртэл шийдэгдээгvй хэргvvд багтсан байгаа. Энэ нийтлэлд яг одоо шуугиж буй Арнолд Шварцнеггер болон Олон улсын валютын сангийн тэргvvний тухай сенсацийг оруулаагvй болно. Ай даа эрчvvд минь жоохон болгоомжтой, тэвчээртэй бай л даа хэхэ.
Хадгалах
Та бvхэндээ нэгэн сургамж, анхааруулга болохоор мэдээллийг хvргэж байна. Энэ бол эх орондоо тєдийгvй олон улсад нэр алдар нь тvгсэн хvмvvс хар тамхинд донтож, тэр зуршил нь бие эрvvл мэнд, амь амьдралд нь ямар их муугаар нєлєєлж байсан тухай товчхон нийтлэл юм. Ер нь залуу насны саваагvй зангаасаа хvмvvсийн дэмий ярианд хууртан хууль бус зvйл хийж, єєрийгєє болон єрєєлийг хордуулах нь тэнэг мунхагын зан гэдгийг санах нь зvйтэй байх. Сvvлийн vед манай улсад хар тамхины хэргээр олон залуус шийтгvvлж, хаяанд гэж ярьдаг байсан Хар тахал хажууд чинь ирчихээд байна шvv. Дэмий юм дэмий л байдаг гэдгийг бvv мартаарай найзуудаа...
Хадгалах
Одоо та нартаа дэлхийн янз бvрийн улс орнуудын гудамжинд хоол хийж зардаг хvмvvсийн талаарх сонирхолтой фото нийтлэлийг хvргэж байна. Хэрвээ та єлсєж байгаа бол энэ мэдээллийг vзээд хамгийн тvрvvнд идэх юм эргvvлэхээр одох биз. Хаа очиж энэ удаа тийм ч дотор эвгvй оргихоор хоол хvнс бага харагдлаа. Сонирхолтой энэ нийтлэлд манай Монгол хоолны талаар дурдсан байгаа. Бидний идэх дуртай ялангуяа баяр наадмаар идэх хvсэл єдєєдєг Хушуурын тухай юм. За ингээд улс vндэстэн бvрийн онцлог шинжийг багтаасан гудамжны хоол халуухан хоолнуудтай танилцацгаая.
Хадгалах