СААК БАРИМТ

Аялалын тойрог: Энэтхэг орноор (1-р хэсэг)

Энэ залууг Цоодолын Ган-Єлзий гэдэг. Vзэгчдийн vзэх дуртай “Амьтдын ертєнц”, “Кибер ертєнц” гэдэг олон нэвтрvvлгээрээ танил болсон “Storm” студийн Ерєнхий найруулагч. Сvvлийн vед тvvнийг аялагч Ган-Єлзий хэмээн дуудах болсон. “Аялалын цаг” нь vзэгч тvмний vзэх дуртай нэвтрvvлгийн нэг болж чаджээ. Энэ хугацаанд “Storm” студи АНУ руу хоёр удаа, Азийн тухайлбал, БНХАУ, Вьетнам, Лаос, БНЭУ зэрэг орнуудаар аялж аялалын нэвтрvvлгээ бэлтгэсэн байна. Аялалын vеэр сонин хачин зvйлтэй ихэд таарсан бєгєєд заримыг нь "Аялалын тойрог" нэвтрvvлгээр vзсэн биз ээ. Ингээд “Аялалын алтан гурвалжингийн хот” Жайпурт наж могойд хатгуулж сvйд болох шахсан аялагч Ц.Ган-Єлзийгийн Энэтхэг орноор аяласан тэмдэглэлтэй таницацгаая.
Аялалын тойрог: Энэтхэг орноор (1-р хэсэг) Хадгалах
2011-12-14, 09:11

Итнернетийн шинэ од Ган Лулу

Нэгэн хятад ээж 26 настай Ган Лулу хэмээх ганц охиныгоо насаараа ганц бие явахвий гэж санаа зовсондоо маш зоригтой бєгєєд солиотой алхмыг хийжээ. Бээжин хотын иргэн тэрээр охиндоо нєхєр олж єгєхєєр зориг шулуудаж, усанд орж байхад нь видео камер барин араас нь орж, нvцгэн байхыг нь буулгаж аваад, интернетээр цацсан байна. Бичлэгт буусан харилцан яриаг хєрвvvлвэл ээж нь охиндоо: “Єєрийгєє ямар их хєгширснєє хар даа. Би чамд яг тохирох сайхан хань, жинхэнэ эр хvнийг олохыг хvсч байна”- гэж хэлжээ. Охин нь ч ээжийнхээ энэ vгний хариуд: “Надтай шууд л гэрлэхийг хvсэх, намайг шууд аваад явах тийм эр хvнийг би хvлээж байгаа”- гэж ээждээ хэлсэн байна. Youtube дээр байрлуулсан энэ бичлэг нь 1.5 сая vзэгчдийн хvртээл болж, Лулу бvсгvй шууд л од болжээ. Лулу нь хятадын модель юм байна. Тvvнийг заяаны ханьтайгаа учирсан эсэхийг нь мэдэхгvй юм. Ямартай Лулу-гийн гэрэл зургууд болон дуулиант бичлэгийг нь хvлээн авцгаая.
Итнернетийн шинэ од Ган Лулу Хадгалах

Дэлхийн хамгийн аварга шавьжнууд

Та бидний амьдарч байгаа цэнхэр гариг дээр яг энэ цаг vед оршин байгаа хамгийн том биетэй шавьжнуудын талаар мэдээллийг танд хvргэхээр бэлтгэлээ. Шавьж хорхой эвгvй муухай тєрх, єєдгvй зэвvvн амьдрах хэв маягтай болохоос биш жижигхэн гэж санаа амарч суудаг бол таныг болгоомжлохыг хvсье. Учир нь аварга шавьжнууд ганц Юvvрэн галавын vед л амьдарч байсан юм биш, одоо vед ч байдаг гэдгийг танд доорхи мэдээлэл єгvvлэх болно. Мэдээж аварга гэдэг ойлголтыг та хэтэрхий томоор тєсєєлдєг бол энд тийм ч аймшигтай vлэмж биетний талаар мэдээлэл байхгvй. Гэхдээ л шавьж дотроосоо хамгийн томуудыг нь танилцуулж байгаа болохоор “аварга” гэж нэрлэх нь зvйтэй биз ээ. Хэрэв та шавжнаас "сэтгэлзvйгээрээ алергитдаг" нэгэн бол vргэлжлэл дээр дараад хэрэггvй гэдгийг зєвлємєєр байна.

Дэлхийн хамгийн аварга шавьжнууд Хадгалах
2011-12-12, 01:23

Байгаль дээрхи мэргэжлийн зvсээ хувиргагчид

Байгаль дэлхий маш ер бусын гэдгийг бид мэднэ. Бидний санаанд ч оромгvй гайхалтай зvйлс байгаль дээр єдєр бvр тохиолдож байдаг. Заримдаа олон хvн байгалийн ер бусын vзэгдлvvдийн талаар зvгээр л юу ч мэдэхгvй єнгєрдєг. Тэгээд ч угаасаа цементэн газар, утаан тэнгэр, байшинан ханатай болоод байгаа єнєє vед цэнхэр гаригийнхаа шороон хєрс, тvvн дээр аж тєрдєг тvмэн зvйлийн ургамал, амьтантай танилцаж, тvvний нууцуудыг тайлах бололцоо ч бидэнд бараг байхаа больжээ. Тэгвэл одоо бvгдээрээ байгаа орчиндоо ууссан ер бусын хэлбэр, єнгєтэй тєрєл бvрийн шавьж, болон бусад амьтдын талаар фото нийтлэлийг хvлээн авцгаая. Зарим нэгийг нь тухайн орчноос нь ялгаж харах гэж нилээн хэдэн хормыг зарцуулах вий.
Байгаль дээрхи мэргэжлийн зvсээ хувиргагчид Хадгалах
2011-12-11, 07:30

Компютерийн процессороос гаргаж авсан алт

Компютеийн процессор дотор маш бага хэмжээний алт байдаг гэдгийг зарим хvмvvс мэддэггvй. Мэдээж маш бага хэмжээгээр агуулагддаг тул бvvр аргаа барсан vедээ найзуудынхаараа ороод, хуучин компютерийнх нь чийф картнуудыг цуглуулахад овоо алттай болох боломжтой юм байна шvv. Харин одоо дараа нь хэрхэн алтыг гаргаж авах талаар мэдээллийг vргэлжлэл дээрхи зураг танд харуулна.
Компютерийн процессороос гаргаж авсан алт Хадгалах
2011-12-09, 18:33

Хятадын туслах жvжигчин толгойгоороо хадаасан дээр зогсчээ

Саяхны нэгэн єдєр Хятадын туслах жvжигчин Ли Синь гэгч эр нь 1 сантиметр диаметртэй хадаасан дээр толгойныхоо оройгоор 10 секунд орчим тогтож, олонд толилуулсан байна. Тvvний энэхvv vйлдлийг нvдээр vзсэн хvмvvс хичнээн амьсгаа давчдаж, айдас хvрмээр санагдаж байснаа нуулгvй хэлжээ. Єдгєє 47 настай энэ эр нь сvvлийн 20 жилийн туршид энэ vзvvлбэрийг хийхээр бэлтгэл сургуулилт хийсэн байна. Тэрээр vзvvлбэрээ амжилттай дуусгасныхаа дараа, 20 жилийн сургуулилтын дvнд толгой дээр нь vvссэн хонхор нvхийг vзэгчдэд харуулжээ. Хvн тєрєлхтний vй олон ер бусын vйлдлvvдийн нэгийг толилуулсан Ли Синий vзvvлбэрээс та бvхнийг хоцрохыг хvсэхгvй гэдэгт итгэлтэй байна.
Хятадын туслах жvжигчин толгойгоороо хадаасан дээр зогсчээ Хадгалах
2011-12-09, 18:07

Угандачууд нисэх онгоц бvтээж байгаа нь

Африкийн Уганда-гийн ард иргэд "African Skyhawk" гэдэг нэртэй сансрын хєлєг бvтээхээр шийджээ. Дэлхийн хамгийн буурай хєгжилтэй орнуудын нэг болох энэ улсын энэхvv vйлдэл нь єндєр хєгжилтэй орнуудын хувьд: “Уганда-чууд сансар огторгуйг эзлэхээр шийдсэн юм биш байгаа”- гэсэн ёгтлол, доогийг дагуулж байгаа ажээ. Ямартай ч санаа байхад сачий хvрдэг болохыг Угандагийнхан харуулахаар шийдэж, хийж дуусгасан сансрын хєлгєє нэг нисгэгч, нэг гэрчийн хамт тун удахгvй сансарт хєєргєх гэж байгаа ажээ. Хєєрєлт амжилтгvй болвол нисгэгч, гэрч хоёр шvхрээр газардах ажээ.
Угандачууд нисэх онгоц бvтээж байгаа нь Хадгалах
2011-12-09, 00:42

58 настай модель дотуур хувцасны сурталчилгаанд

Эмэгтэй хvний хамгийн нандин бас тачаангуй эрхтнvvдийг vзэмж тєгєлдєр хээ угалз загвараараа халхалдаг дотуур хувцасны загваруудыг 18 настай гоо vзэсгэлэнтэй бvсгvйчvvд сурталчилж байгаа энэ цагт 60 хvрч яваа эмэгтэйгээр єєрсдийн бvтээгдэхvvнээ олонд хvргэхээр шийдсэн "Элиза Рефер" брэндийнхэний шийдвэрийг магадгvй та гайхаж мэдэх юм. Гэхдээ "Элиза Рефер" брэндийн маркетингийн албаныхан нь єнєє vеийн дотуур хувцасны сурталчилгааны ертєнцєд дутагдаж байгаа бодит амьдралын орон зайг нєхєж, эмэгтэй хvн ямар ч насан дээрээ сайхан харагдаж чаддагийг батлан харуулахыг зорьжээ.
58 настай модель дотуур хувцасны сурталчилгаанд Хадгалах
2011-12-07, 00:22

iPad-ний арьсан гэрээр хийсэн хоол

Одоо танд дvр зургийг нь хvргэх гэж байгаа нэгэн явдал бол хvн гэдэг амьтны хамгийн сонин vйлдлvvдийн нэг гэдэгт итгэл дvvрэн байна. Ямартай ч Дэлхийн томоохон дайнуудын vед єлсєж vхэхгvйн тулд зарим хvмvvс арьсан гутал чанаж идэж байсан талаар дуулж байсан ч, одоо vед арай ч этгээд vйлдэл мэт санагдлаа. Нэгэн хятад эр iPad-ны гэр олоод, тvvнийгээ мєлчийтєл нь угааж цэвэрлэж байгаад жижигхэн нарийнхан болтол нь хэрчээд, ногоотой хамт шараад, идэж орхисон байна. Юуг батлан нотлох гэж эсвэл яах гэж тvvнийг ийм зvйл хийснийг нь мэдэхгvй юм. Магадгvй энэ нь зvгээр нэг реклам байхыг vгvйсгэхгvй. Юутай ч iPad-ний гэрээр ямар хоол хийснийг харцгаая.
iPad-ний арьсан гэрээр хийсэн хоол Хадгалах
2011-12-06, 23:59

Жинхэнэ Юрийн галавын далайн эрэг

Их Британий нутаг дэвсгэрт орших Баруун Дорсетийн Лайм Режис тосгоноос холгvйхэн орших Юрийн галавын далайн эргийг танд танилцуулах гэж байна. Мэдээж энэ бvсэд балар эртний vлэмж биетэнгvvд, аварга шавьж, шувуу, vлгэр гvрвэлvvд, эсвэл тэднийг дуурайлган хийсэн бvтээлvvд байхгvй. Харин тус эргийн хад чулууд дээр нь жинхэнэ юрийн галавын vеийн нялцгай биет, дунгуудын аварга том хясаанууд нь цулуужин vлдсэн байдаг ажээ.
Жинхэнэ Юрийн галавын далайн эрэг Хадгалах
2011-12-05, 08:49

Caak Twitt -ийн сонирхолтой 50 жиргээ

Саакын хэрэглэгчид саяханаас жиргэдэг болсоныг та бvхэн мэдэж байгаа билээ. Ерєнхийдєє бол "Caak Twitt" гэдэг нь 200 тэмдэгтэд багтаан блог хєтлєдєг Микроблог (microblog) сайт юм. Товчхондоо та 200 тэмдэгтэд багтааж юу ч хамаагvй бичиж болно. Тэр бvхнийг жиргээ гэж нэрлэдэг. Тэгвэл бид єнєєдєр "Caak" жиргээчдийн 200 тэмдэгтэд багтаан бичсэн сонирхолтой зурвасуудыг хvргэж байна. Энэхvv зурвасууд нь шилдэг болон байр эзэлж жагсаж байгаа зvйл биш гэдгийг ойлгоорой. Зvгээр л гэдэг шиг хvмvvсийн филисофи болон сэтгэл хєдлєл, мєрєєдєл, хайр дурлал, ээж аав... гэх мэт зvйлсийн талаар жиргэсэн сонирхолтой постууд байгаа. За ингээд олон зvйл нуршаад яахав та бvхэн уншаад vзнэ vv.
Caak Twitt -ийн сонирхолтой 50 жиргээ Хадгалах
2011-12-03, 22:23

Паттаяа буюу секс-аялал жуулчлалын эх орноор аялсан нь

Тайланд улс бол аялал жуулчлалыг єндєр тєвшинд хєгжvvлж, улсынхаа тєсвийн дийлэнхи хэсгийг аялал жуулчлалын орлогоор бvрдvvлдэг билээ. Бvхэл бvтэн улсын тєсвийн ихэнхийг аялал жуулчлалын нуруунд vvрvvлсэн гэхээр тийш очих хvмvvсийг ямар дээд зэргийн vйлчилгээ хvлээж байдаг нь ойлгомжтой. Тэгвэл энэ улсын Баруун хэсэг нь секс-аялал жуулчлалыг тvлхvv хєгжvvлжээ. Тэр тусмаа Бангкок –оос дорно зvгт 165 км-ийн зайд, Сиамын цутгалангийн эрэг дээр оршдог Паттаяа (pattaya) хот бол секс мєрєєдлийг хэрэгжvvлэх хvсэлтэй олон жуулчдын соронз болсон газар юм байна. Ингээд бvгдээрээ Паттаяа хотоор аялсан орос залуусын тэмдэглэлтэй танилцацгаая.
Паттаяа буюу секс-аялал жуулчлалын эх орноор аялсан нь Хадгалах
2011-12-03, 08:27