СААК БАРИМТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

30+ насанд өөртөө хэрхэн анхаарал хандуулах вэ?

Охид, эмэгтэйчүүд бүхий л амьдралынхаа туршид байгалиас заяасан гоо үзэсгэлэнгээ хамгаалах хэрэгтэй. Хамгаалах гэдэг нь хангалттай хэмжээнд арчлах шаардлагатай гэсэн үг юм. Хэрвээ энгийн арчилгааг хийж чадвал бид нас ахисан ч үзэсгэлэнтэй сайхан харагдах боломжтой. 20-25 настай байх үедээ бид үргэлж залуу байх юм шиг санадаг бол үнэндээ 30 нас хүрмэгц нас ахисны анхны шинж тэмдгүүд илрэх магадлалтай. Жишээлбэл өглөө босоход төвөгтэй болох, нүүрний арьс толигор байдлаа алдах гэх мэт. Гэхдээ энэ бүхэнд санаа зовох хэрэггүй бөгөөд эртнээс өөрийгөө арчлахад л хангалттай. Ингээд 30 хүрсэн хойноо хэрэгжүүлэх хэд хэдэн зөвлөгөөг танд хүргэе.

30+ насанд өөртөө хэрхэн анхаарал хандуулах вэ? Хадгалах

Неандертальчуудыг мөхөлд хүргэсэн 3 хүчин зүйл

Одоогоос 40 мянган жилийн тэртээ амьдарч байсан неандерталь хүмүүс гэнэт мөхсөний шалтгаан одоо ч тодорхойгүй хэвээр байна. Гэхдээ энэ үед Африкаас Евроази руу өнөөгийн хүмүүсийн өвөг дээдэс нүүдэллэн ирсэн байдаг нь неандертальчуудыг хөөн зайлуулах, устан үгүй болох шалтгаан болсон гэх ойлголт бий. Нидерландын судлаачид компьютерын загварчлал бүхий программын тусламжтайгаар энэ бүх таамгийг шалгаж үзээд тэдний мөхөлд неандертальчууд өөрсдөө “буруутай” болохыг тогтоосон байна.

Неандертальчуудыг мөхөлд хүргэсэн 3 хүчин зүйл Хадгалах

Татсан тамхины иш их хэмжээний хорт бодис ялгаруулдаг

Тамхи татах нь тухайн хүндээ төдийгүй түүний ойр орчинд байгаа хүмүүст ч хортой гэдгийг бүгд  мэднэ. Тэгвэл саяхны судалгаагаар асаасан тамхийг унтраасны дараа иш нь хэдэн хоногийн турш хортой бодис ялгаруулсаар байдаг гэдгийг тогтоосон байна.

Татсан тамхины иш их хэмжээний хорт бодис ялгаруулдаг Хадгалах

Цамхагийн аллагын хэрэг

Колумбын үзэсгэлэн худалдаа хэмээн алдаршсан Дэлхийн үзэсгэлэн яармаг 1893 онд аялагч Кристофер Колумб Америк тивд хөл тавьсны 400 жилийн ойг тохиолдуулан Чикаго хотод болсон юм. Тус үзэсгэлэнд АНУ-ын анхны хийн хөдөлгүүртэй машин, Даймлер брэндийн дөрвөн дугуйт, 1500 фунт жинтэй цэвэр шоколадаар урласан Венус де Милогийн хөшөө зэрэг тухайн үед хүмүүсийн хараа булаах зүйлсээр дүүрэн байсан гэдэг. Гэвч түүхэнд тэр бүхнээс илүүтэйгээр тус яармагийг цуврал алуурчин Х.Х.Холмесын “Цамхагийн аллага”-ын хэргээр бичигдэн үлдсэн байдаг билээ.

Цамхагийн аллагын хэрэг Хадгалах
2022-06-26, 15:00

Хар үхэл хэмээн алдаршсан булчирхайн тахлын түүх

1300-аад оны дунд үед Ази болон Европ тивд дэгдсэн булчирхайн тахал анх 1347 оны 10-р сард Хар тэнгисээр дамжин Италийн Сицилийн арлын Мессина боомтод хүрсэн 12 худалдааны хөлгөөс дэгдсэн хэмээн түүхчид үздэг. Хөлгийг хүлээн авахаар цугларсан иргэд хөлгийн тавцан дээр гарах үед ихэнх далайчид нь амиа алдаж, амьд үлдсэн цөөн хэдэн хүн нь биеэрээ дүүрэн хар өнгийн шархлаа үүссэн нүд халтирам дүр зурагтай таарсан гэдэг. Эл өвчин улмаар Европ тив даяар тархаж, тус тивийн нийт хүн амын 30 гаруй хувь буюу 20 сая хүний аминд хүрсэн юм.

Хар үхэл хэмээн алдаршсан булчирхайн тахлын түүх Хадгалах
2022-06-26, 12:00

Амжилтын оргилд хүрч явах үедээ амиа егүүтгэсэн 20 алдартан

Жил ирэх тусам дэлхий даяар амиа хорлох явдал улам бүр өссөөр буй. Нэн ялангуяа өсвөр насныхан болон 50 дээш насны ахмадууд сэтгэлийн хямрал, гутралаас үүдэн амиа егүүтгэх болсон аж. Энэ удаад бид та бүхэнд алдар нэрийн эзэн болж, магадгүй бусдын мөрөөдөж л явдаг эд хөрөнгийг өөрийн болгосон ч залуу насандаа амиа егүүтгэн хорвоог орхисон алдартнуудыг танилцуулж байна.

Амжилтын оргилд хүрч явах үедээ амиа егүүтгэсэн 20 алдартан Хадгалах
2022-06-25, 12:02

Япон хүмүүс Солонгосчуудаас гаралтай гэж үнэн үү?

Япончууд олон зуун жилийн турш өөрийн арал дээр гадаад ертөнцөөс хаалттай амьдарч байсан болохоор  үндэстэн ястны ялгаа гэх юм тус нутагт бараг үгүй. Хэдэн зууны турш удам угсаа гарал үүсэлд нь гаднаас нөлөөлөх янз бүрийн генийн нөлөө зэрэг зүйл үгүй байсан гэдгээрээ өвөрмөц онцлогтой ард түмэн юм.

Япон хүмүүс Солонгосчуудаас гаралтай гэж үнэн үү? Хадгалах

Гар утасны хэрэглээ таны сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Технологийн хөгжил, дижитал ертөнцийн хувьсал мөн олон нийтийн цахим хэрэглээ өргөжихийн хэрээр бидний ухаалаг утастайгаа өнгөрөөх хугацаа улам бүр нэмэгдсээр байгаа. Та өдөрт дунджаар хэдэн минутыг утасны дэлгэц ширтэж өнгөрөөж байгаа вэ?

Гар утасны хэрэглээ таны сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг вэ? Хадгалах

Амьтдын нууц чадвар ба сонирхолтой баримтууд

Дэлхий дээр амьтанд хайртай хүмүүс багагүй байдаг болов уу? Өхөөрдөм хөөрхөн амьтдыг хайрлахын аргагүй хэдий ч эдгээр амьтдын талаар таны мэдэхгүй маш олон сонирхолтой зүйлс байдаг аж. Ингээд таны мэдлэгийн хүрээг тэлэх үүднээс амьтдын талаар сонирхолтой баримтуудыг хүргэе.

Амьтдын нууц чадвар ба сонирхолтой баримтууд Хадгалах

Гоо бүсгүйн тэмцээнд ялалт байгуулсныхаа дараа багагүй шүүмжлэлд өртсөн бүсгүйчүүд

“Гоо сайхан ертөнцийг аварна” гэдэг яриа дэлхий даяар тархсан байдаг ч гоо сайхныг үзэх үзэл хүн бүрийн хувьд өөр байдаг. Тиймээс ч энэ нь гоо бүсгүйн тэмцээний шалгаруулалтад ихээр нөлөөлдөг болов уу. Заримдаа шүүгч нарын саналаар “Тэргүүн байр” эзэлсэн мисс бүсгүйчүүд ард иргэдийн сэтгэлд нийцээгүйн улмаас тэд их хэмжээний сөрөг сэтгэгдлүүдийг хүлээн авч, сэтгэл зүйгээрээ хямрах нь бий. Ингээд ард иргэдийн таашаалд нийцээгүй, цахим сүлжээнд ихээхэн хэл ам дагуулсан гоо бүсгүйчүүдтэй танилцацгаая. Харин та тэдэнтэй санал нэгдэж байна уу?

Гоо бүсгүйн тэмцээнд ялалт байгуулсныхаа дараа багагүй шүүмжлэлд өртсөн бүсгүйчүүд Хадгалах

Жонстоун дахь нийтийг хамарсан амиа хорлолтын хэрэг

Одоогоос 44 жилийн тэртээ "Peoples Temple" сүмийн 909 гишүүн номлогч Жим Жонсын хэлснээр бүгд амиа хорлосон аймшигт явдал болж байв. Гайана улсын Жонстоун сууринд болсон энэ үйл явдлын эзэд болсон "Peoples Temple" бүлэг 1950-аад онд АНУ-ын Индиана хотод байгуулагдаж, 1960-аад онд Калифорни муж руу шилжиж үйл ажиллагаагаа явуулах болсон. Хожим 1970-аад онд хэвлэл мэдээллийн шүүмжлэлд ихээр өртөх болсноор Гайана улсын бөглүү ширэнгэд байрлах болжээ. Жим Жонс тэднийг диваажинд хөтөлнө хэмээн мэхэлж ширэнгэд авч ирсэн бөгөөд 1978 оны 11-р сарын 18-ны өдөр төлөөлөгч Лео Райн Жонстоунд болж буй хэргийг мөрдөхөөр очих үед уг хэргийг үйлдэх тушаалыг сүсэгтнүүдэд өгсөн ажээ.

Жонстоун дахь нийтийг хамарсан амиа хорлолтын хэрэг Хадгалах
2022-06-19, 11:56

Техник технологи хөгжихийн хэрээр хүн төрөлхтөн илүү тэнэг болж байна

Өөдрөг үзэлтнүүд технологийн дэвшил нийгмийг хувиргаж чадах гол хүч гэдэгт итгэж, өмнөхөөсөө илүү ач холбогдол өгөх болов. Энэ бүхэн интернэтийн хамрах хүрээ болон бидний эдэлж хэрэглэж байгаа сүүлийн үеийн ухаалаг төхөөрөмжүүдээр илэрч байгаа билээ. Цааш цаашдаа технологийн гайхамшгууд биднийг алмайруулах нь гарцаагүй. Гэвч энэ бүх хөгжил хүмүүн төрөлхтнийг аажмаар буулгаж авч байгааг та анзаарсан уу? Хүмүүс бид аав ээжийнхээ үеэс илүү "маанаг" болсон мэт танд санагдаж байв уу? Бодит байдал дээр хэт өндөр технологийн хөгжил нь хүмүүс биднийг илүү тэнэг болгож эхэлсэн гэнэ. 

Техник технологи хөгжихийн хэрээр хүн төрөлхтөн илүү тэнэг болж байна Хадгалах