Онцлох мэдээ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Амьдралтайгаа дахин "connect" хийхэд тань туслах 5 зөвлөгөө

Заримдаа амьдралын бодит үнэнээс тасарч, салхи хаашаа үлээнэ, тэр зүг рүү хийсээд л яваа мэт санагдах үе танд байдаг биз дээ? Өөрөөр хэлбэл өглөө бүр нэг цагтаа сэрч, өдөр бүр нэг л зүйл давтагдаж, орой ирээд юу ч бодолгүй унтдаг, өөр бусад зүйлсээс "disconnect" хийсэн нэг ёсны робот маягийн амьдралыг олон хүн мэдэрдэг байна. Ийм маягаар удаан байвал амьдралаас авах баяр хөөр гэх зүйл алга болж, яваандаа сэтгэлзүйн хямралд орох эрсдэлтэй. Тэгвэл энэхүү "автомат жолоодлого"-той амьдралаа дахин гартаа авч "connect" хийхийн тулд юу хийх ёстойг танд хүргэе.

Амьдралтайгаа дахин "connect" хийхэд тань туслах 5 зөвлөгөө Хадгалах
2021-12-27, 10:06

Буцаан олголттой “Hello22” урамшуулал зарлагдлаа

Голомт банк шинэ оныг угтан “Hello22” онлайн худалдан авалтын урамшууллыг зарлаж байна. Энэхүү урамшуулал нь 2021.12.25-2021.12.31-ний хооронд ердөө 7 хоног л үргэлжлэх юм. Hello22 урамшуулал үргэлжлэх хугацаанд та Голомт банкны бүх төрлийн карт болон SocialPay аппликэйшн ашиглан дараах 7 вэбсайтаас худалдан авалт хийгээд 22%-ийн буцаан олголт авах боломжтой.

Буцаан олголттой “Hello22” урамшуулал зарлагдлаа Хадгалах

Цахим халдлагад өртөхгүйн тулд та юу мэдэх ёстой вэ?

Цахим орчин бидэнд олон давуу тал олгож, өдөр тутмын амьдралыг гайхалтай хялбар болгож байгаа ч зарим талаараа бараан сүүдрээ тусгасаар байна. Үүний нэг жишээ нь цахим залилангийн гэмт хэрэг юм. Дэвшилтэт технологийн ачаар банк, санхүүгийн үйлчилгээ авахад улам бүр хялбар болж байна. Интернэтэд тулгуурласан төрөл бүрийн аппликэйшн, вэбсайт зэрэг нь банканд олон цагаар дугаарлан зогсдог байсан үеийг халж, хэдхэн секундын дотор гүйлгээ хийх, банкны бүтээгдэхүүн үйлчилгээг авах таатай нөхцөл бүрдүүлсэн. Гэвч технологийн дэвшлийг даган залилангийн шинжтэй үйл ажиллагаа, хэрэглэгчийн мэдээллийг хууль бусаар олж авч санхүүгийн гэмт хэрэг үйлдэх тохиолдлууд ч мөн нэмэгдэж байна.

Цахим халдлагад өртөхгүйн тулд та юу мэдэх ёстой вэ? Хадгалах

“Витамин ₮” урамшуулалт аяны азтанууд тодорлоо

Санхүүгийн боловсрол нь хуримтлал үүсгэж, хувийн санхүүгээ зөв удирдахаас эхэлнэ. Тиймээс Голомт банк хуримтлалыг зуршил болгоход туслах, таны санхүүгийн дархлааг дэмжих “Витамин ₮” урамшуулалт аяныг 2 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа билээ. Харин энэхүү урамшуулалт аяны азтан шалгаруулах тохирол нь долоо хоног бүрийн баасан гарагт Голомт банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулагдаж, азтануудаа тодруулж байсан. Харин өнгөрсөн долоо хоногт энэхүү аяны сүүлийн азтанууд тодорлоо. Бид зарим азтануудтай уулзаж, хэдэн хором ярилцсаныг хүргэж байна.

“Витамин ₮” урамшуулалт аяны азтанууд тодорлоо Хадгалах

Голомт банк дижитал шилжилтийн бодит жишгийг “Интерактив” ХХК-тай хамтран тогтооно

Голомт банк нь “Интерактив” ХХК-тай хамтран дижитал шилжилтийн бодит жишиг болох бүтээгдэхүүн, үйлчилгээг хоёр талын хэрэглэгчдэдээ хүргэх хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээний хүрээнд талууд тус компанийн гаргаж буй шинэ систем болох Veritech cloud ERP, Veritech citizen ERP систем дээр Голомт банкны дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээг платформ бизнес загварт тулгуурлан харилцагчдадаа хүргэхээр зорьж байгаа юм.  

Голомт банк дижитал шилжилтийн бодит жишгийг “Интерактив” ХХК-тай хамтран тогтооно Хадгалах

ХААН галерейд нээгдсэн "Монгол сэтгэл"

Монгол хэмээх нэр, монгол хүний бусдаас ялгарах өнгө, илэрхийллийн нэг том нотолгоо нь тал нутаг шигээ уудам сэтгэл, дотоод ертөнцийн гоо сайханд оршдог билээ. Уртын дууны уянга яруу шуранхайнд, ухаант эцэг өвгөдийн билиг сургаальд, өв соёл, өсөж төрсөн ахуйд нэвт шингэсэн, монгол хүн бүрийн дотор оршдог тэрхүү гайхалтай хүч уран бүтээлчийн бийрийн үзүүрт хэрхэн “амилсныг” ХААН галерейд нээгдээд удаагүй “Монгол сэтгэл” үзэсгэлэнгээс тольдоорой. 

ХААН галерейд нээгдсэн "Монгол сэтгэл" Хадгалах