Онцлох мэдээ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

АНУ-ын хилийг давах боломжоо хүлээж буй Мексик цагаачид

Австралийн гэрэл зурагчин Адам Фергюсоны "Цагаачид" хэмээх цуврал нь жил бүр зохион байгуулагддаг Sony World Photography Awards тэмцээний шилдэг бүтээлээр шалгарсан байна. Энэхүү цуврал зургууд нь АНУ-ын хилийг давах боломжоо хүлээж буй Мексик дэх цагаачдыг харуулсан өөрийн хөрөг зургууд аж. Чухамдаа сайхан ирээдүйг мөрөөдөн асар том эрсдэл хүлээж буй энэхүү хүмүүс юу мэдэрч байгааг Адам чадварлагаар харуулсан учраас энэхүү нэр хүндтэй тэмцээний ялагч болжээ. 

АНУ-ын хилийг давах боломжоо хүлээж буй Мексик цагаачид Хадгалах

Бага зардлаар ухаалаг амьдрах 5 арга

Инфляци, үнийн өсөлт, импортын барааны ховордсон байдал зэргээс шалтгаалан бага зардлаар ухаалаг амьдрах шаардлага хэн бүрд тулгарч байна. Өмсөх хувцас, идэх хоол, ариун цэврийн хэрэглээний бараа зэргийг хэрэглэхгүй байх боломжгүй ч, зарим талаараа ухаалаг байдлаар амьдрах боломжийг бэлтгэн хүргэе.

Бага зардлаар ухаалаг амьдрах 5 арга Хадгалах

Зэрлэг байгальд амьдарч, араатан амьтадтай "найзалдаг" бүсгүй

22 настай Кристен Керр (Kristen Kerr) амьтны асрамжийн газар өссөн бөгөөд хүүхэд насаа бар, арслан, цоохор ирвэс гэх мэт зэрлэг амьтдын дунд өнгөрүүлжээ. Бүсгүй өөрийгөө өөр нэгэн Доктор Дулиттл хэмээн үздэг. Тэрээр өөрийгөө амьтадтай төвөггүй ойлголцож, ярилцаж чаддаг гэжээ. Үүний ачаар амьтад ч түүнийг ойлгож, өөрсдийн нэг мэтээр хүлээж авдаг байна.  Ингээд зоригт бүсгүйн сонирхолтой амьдралтай та бүхнийг танилцуулъя. 

Зэрлэг байгальд амьдарч, араатан амьтадтай "найзалдаг" бүсгүй Хадгалах

У.Хүрэлсүх: Ард түмэндээ худлаа хэлж болохгүй

МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр УИХ-ын дарга, ЕС, УИХ-ын байнгын хороодын дарга нар, Засгийн газрын гишүүд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, гишүүдэд үүрэг, чиглэл өглөө. 

Тэрбээр "Дэлхий ертөнцийн нөхцөл байдал хүнд байгааг ойлгож байгаа. Цар тахалтай хоёр жил тэмцлээ. Араас нь Орос, Украины асуудал үүссэн. Хүнсээ гадаадаас авмааргүй байна. Өөрсдийн гэсэн эрчим хүчний эх үүсвэр, нефть шатахуунтай байх нь чухал. МУ цаашдаа тусгаар тогтносон эдийн засгийн хараат бус, бие даасан улс болох шаардлагатай байна. Ард түмэндээ худлаа хэлж болохгүй. Байгаа нөхцөл, хөрөнгө мөнгөө үнэнээр хэлэх хэрэгтэй. Чадах, чадахгүйгээ хэлж бай. Ард түмэн ойлгоно. Хэрэгцээгүй бүх зардлуудыг тана" гэжээ.

У.Хүрэлсүх: Ард түмэндээ худлаа хэлж болохгүй Хадгалах
2022-04-11, 12:27

Алслагдсан бүсийн иргэдийн санхүүгийн болон эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлнэ

Төрийн банк “Дундаж давхаргыг дэмжигч, Үндэсний тэргүүлэгч банк” байх зорилт тавин нийгмийн дундаж давхаргыг дэмжих, иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх банкны цогц хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлсээр байна.

Алслагдсан бүсийн иргэдийн санхүүгийн болон эрүүл мэндийн боловсролыг  дээшлүүлнэ Хадгалах

А.Пүрэвдулам: Залуусыг өмгөөлөхөөр ирсэн ч дотогш нэвтрүүлэхгүй байна

Өчигдөр болж өнгөрсөн жагсаалын үеэр баривчлагдсан 20 орчим залууг үнэгүй өмгөөлөхөөр "Монголын өмгөөлөгчдийн холбоо"-ны өмгөөлөгчид Дэнжийн мянгад байрлах 111-р хорих ангийн гадаа цуглаад байна. Хуульч А.Пүрэвдулам хэлэхдээ "Өмгөөлөгчдийг ямар ч үндэслэлгүйгээр дотогш нэвтрүүлэхгүй байна. Бид хууль ёсны шаардлага тавьсан ч биелүүлэхгүй байгаа юм. Түр саатуулах хугацаа 6 цаг байдаг. Хугацаа нь өнгөрчхөөд байхад одоо хэрнээ зарим залуус гарч ирээгүй байна" гэлээ. 

А.Пүрэвдулам: Залуусыг өмгөөлөхөөр ирсэн ч дотогш нэвтрүүлэхгүй байна Хадгалах
2022-04-08, 12:10