Онцлох мэдээ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Чех гэрэл зурагчны 1960-аад оны Монголоор аялсан фото тэмдэглэл

Чехословакийн алдарт археологч, судлаач, гэрэл зурагчин Люмир Ийсл (Lumír Jisl) нь буддист урлаг соёлын өв, түүхийн дурсгалыг судлах ажлынхаа хүрээнд 1957-​1963 хооронд БНМАУ-д гурван удаа иржээ. Тэрээр манай оронд ирж, судалгаа хийх хугацаандаа олон гайхалтай өвийг нээж илрүүлсний нэг нь Түрэгийн хаан Культегиний гэрэлт хөшөө юм.

Чех гэрэл зурагчны 1960-аад оны Монголоор аялсан фото тэмдэглэл Хадгалах

19-р зууны үеийн гэрэл зургуудын цаадах аймшигт үнэн

Их Британид Викториа хатан хааны үед гэрэл зураг гэх "гайхамшиг" гарч ирсэн. Үүний тусламжтай бид тэртээ 19-р зууны хүмүүсийн төрхийг харах боломжтой болсон билээ. Чухамдаа энэ үеийн хүмүүс үхлийг өнөөгийн биднээс огт өөрөөр хүлээж авдаг байсан болохыг дараах зургуудаас харах боломжтой.

19-р зууны үеийн гэрэл зургуудын цаадах аймшигт үнэн Хадгалах

Гялсбанкаар зургаан гүйлгээ хийгээд iPhone13 утасны эзэн болоорой

“Нийгмийн дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк” байх зорилтыг дэвшүүлэн ажиллаж буй Төрийн банкнаас “Гялсбанк” үйлчилгээндээ урамшуулалт аян зарлажээ.

Гялсбанкаар зургаан гүйлгээ хийгээд  iPhone13 утасны эзэн болоорой Хадгалах

"Starlink” хиймэл дагуулын интернэт хэр хурдан бэ?

Дэлхий дахинд сансрын интернэт ашиглахаар санаачилсан төслүүдийг “Amazon, Boeing, OneWeb, Samsung” зэрэг олон компаниуд гаргаж, үүн дээр ажиллаж байсан. Гэсэн ч хамгийн сүүлд хэрнээ тун амжилттай яваа компани бол Элон Маскын үүсгэн байгуулсан “SpaceX” билээ. 

"Starlink” хиймэл дагуулын интернэт хэр хурдан бэ? Хадгалах

Алдарт зохиолч Марк Твений үлдээсэн амьдралын 21 сургамж

Марк Твений Жонон гуйлгачин хоёр, Том Соейрын адал явдал, Хаклберри Финний адал явдал зохиолуудыг нь дэлхий өнцөг булан бүр дэх хүүхдүүд уншин хүмүүжсэн байдаг билээ. Марк Твений жинхэнэ нэр нь Самуэл Лангхорн Клеменс гэдэг. Тэрээр Миссури мужид 1835 онд төржээ. Нэрт зохиолч Уиллиам Фолкнер түүнийг Америкын утга зохиолыг үндэслэгч гэж дүгнэсэн бол утга зохиолын олон шүүмжлэгчид АНУ-ын бүх цаг үеийн шилдэг зохиолч гэж үздэг.

Алдарт зохиолч Марк Твений үлдээсэн амьдралын 21 сургамж Хадгалах

Боловсролын системээрээ тэргүүлдэг улс орнууд хүүхдийг хэрхэн сургадаг вэ?

Бид өөрийн орны боловсролын системийг шүүмжилж, бусад өндөр хөгжилтэй орны хүүхэд залуус хамаагүй илүү орчин нөхцөлд сурч, илүү сайн боловсрол олж авдаг гэж ярьцгаадаг. Энэ нь үнэний хувьтай ч байж болох. Энэ үүднээс та бүхэнд дэлхийн улс орнууд боловсролын байгууллага, сургуулиа хэрхэн зохион байгуулдгийг сонирхуулъя. 

Боловсролын системээрээ тэргүүлдэг улс орнууд хүүхдийг хэрхэн сургадаг вэ? Хадгалах

2022 оны Каннын кино наадмын шилдэг бүтээлүүд тодорлоо

Францын кино шүүмжлэгчдийн холбооноос санаачлан 1962 оноос эхлэн зохион байгуулж буй Шүүмжлэгчдийн долоо хоног нь Каннын кино наадмын гол хэсэг юм. Тус наадмын гол зорилго нь найруулагчдын анхны болон хоёр дахь бүрэн хэмжээний киног дэмжих явдал ажээ. Энэ жилийн хувьд 75 жилийн ой тохиож байгаа гэдгээрээ тун онцлог болсон. Ингээд та бүхэнд энэ жилийн Каннын кино наадмын шилдэг бүтээлүүдээс хүргэе. 

2022 оны Каннын кино наадмын шилдэг бүтээлүүд тодорлоо Хадгалах

Олон зуун жилийн настай түлхүүр нь алга болсон хайрцгийг рентген зураглалын технологиор онгойлгожээ

Түлхүүр нь алга болсон цоожтой төмөр хайрцгийг хэрхэн онгойлгох вэ? Мэдээж эвдэх арга бүтэх л байх. Гэхдээ хэрэв уг хайрцаг олон зуун жилийн настай, түүхэн дурсгалт зүйл бол яах вэ? Чех улсын музейн ажилчид уг асуудалтай нүүр тулсан байна. Тэд түлхүүр тааруулах болон цоожны мэргэжилтнүүдээс туслалцаа хүссэн ч хайрцгийг гэмтээх эрсдэлтэй байв.

Олон зуун жилийн настай түлхүүр нь алга болсон хайрцгийг рентген зураглалын технологиор онгойлгожээ Хадгалах
2022-06-02, 17:30

Санхүүгийн залиланд өртөхөөс хэрхэн сэргийлэх вэ?

Санхүүгийн зах зээл өргөжин тэлэхийн хэрээр залилангийн хэрэг, луйврын схем хувьсан өөрчлөгдөж ялгаж танихад улам бүр хүндрэлтэй болж буй. Гэсэн хэдий ч сайтар нягталж чадвал та өөрийнхөө хөдөлмөрлөж олсон мөнгөө салхинд хийсгэхгүй байх боломжтой юм шүү. Ингээд таныг залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэж байна.

Санхүүгийн залиланд өртөхөөс хэрхэн сэргийлэх вэ? Хадгалах
2022-06-02, 16:30

"Энерги сорогч" - Зайгаа барих хэрэгтэй 6 төрлийн хүн

Хэрвээ таны найз нөхөд, ажлын хамтрагчдын дунд тогтмол таны уур бухимдал, айдас, дургүйцэл гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлийг мэдрүүлдэг хүн байгаа бол тэр хүн "Энерги сорогч” мөн.  Учир нь тэд орчин тойрныхоо хүмүүсийн бүхий л эрч хүч, өөдрөг санааг үгүй хийдэг. Энэ төрлийн хүмүүстэй харьцах нь таны сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх бөгөөд та яг л шүүсийг нь шахсан нимбэг мэт болно гэсэн үг. Ингээд хамгийн түгээмэл зургаан төрлийн "Энерги сорогч”-той танилцацгаая. Тэднийг таньж мэдэх нь таны өдөр тутам төдийгүй ирээдүйн амьдралд эерэгээр нөлөөлнө гэдгийг мартаж болохгүй.

"Энерги сорогч" - Зайгаа барих хэрэгтэй 6 төрлийн хүн Хадгалах

Түүхэн дэх хамгийн аймшигт баавгайн дайралт

Хоккайда арлын баруун эргээс 30 орчим километрийн зайд орших Санкебэцү Рокүсэн Сава хэмээх газар хүйтэн өвөл болж байлаа. 1915 онд дэлхийн дайн өрнөж, Япон Герман улсууд дайтаж байсан бол Санкебэцү Рокүсэн Савагийн оршин суугчдад өөр дайсан гарч ирсэн нь Уссури бор баавгай байв. Хугацаанаасаа өмнө ичээнээсээ гарч, өлссөн баавгай замд тааралдсан олон хүний амийг авч одсон юм.

Түүхэн дэх хамгийн аймшигт баавгайн дайралт Хадгалах

Хужирт брэндийн зүгээс зарласан гар зургийн уралдааны шилдгүүд шалгарлаа

Хужирт брэндийн зүгээс жил болгон зарладаг Хүүхдэд_Ээлтэй_Хужирт сэдэвт гар зургийн уралдаан зарлаж сурагч, хүүхэд багачуудад байгалийн эрдэст усны мэдлэг олгох, усаа хайрлаж зөв зохистой хэрэглэх, усны үнэ цэнийн талаар мэдлэг олгох зорилготой “Хүүхдэд ээлтэй Хужирт” сэдэвт гар зургийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.

Хужирт брэндийн зүгээс зарласан гар зургийн уралдааны шилдгүүд шалгарлаа Хадгалах