ЦАГ ҮЕ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Солонгосын алдарт DJ бүсгүйг Нью-Йоркийн онгоцны буудал дээр тайчуулжээ

Өмнөд Солонгосын нэгэн алдартай DJ-г зохисгүй хувцас өмссөн учраас American Airlines компанийн онгоцноос хөөж, олны өмнө тайлуулсан байна. Жинхэнэ нэр нь Хван Со Хи хэмээх энэ бүсгүй DJ Soda нэрээрээ олонд танигджээ. Тэрээр даваа Нью-Йоркоос Лос-Анжелес руу нисэхээр American Airlines компанийн онгоцонд суусан аж. Харамсалтай нь зохисгүй үг хэллэгтэй өмд өмссөн тул хэрхэн "дарлуулж, доромжлуулсан" тухайгаа Инстаграм, Твиттер хуудсандаа нийтэлжээ.

Солонгосын алдарт DJ бүсгүйг Нью-Йоркийн онгоцны буудал дээр тайчуулжээ Хадгалах
2022-05-04, 17:51

"Luna" койныг цаашид ямар ирээдүй хүлээж байна вэ?

Хамгийн алдартай криптовалютуудын нэг болох "Luna"-гийн зах зээлийн үнэлгээ хэдхэн өдрийн дотор 29.5 тэрбум ам.доллароор унасан байна. Дэлхий дээрх хамгийн том блокчэйн төслүүдийн нэг болсон уг койн ийм хэмжээний алдагдал хүлээсэн нь энэхүү салбарын түүхэн дэх хамгийн хурдан уналт болсон юм. Токен нь сар гаруйн өмнө бүртгэгдэж байсан 119.18 долларын дээд амжилтаасаа 99 хувиар буурсан гэхээр ямар их хэмжээний алдагдал хүлээсэн гэдэг нь ойлгомжтой. Юунаас болоод ийм том хэмжээний уналт үүссэн юм бол?

"Luna" койныг цаашид ямар ирээдүй хүлээж байна вэ? Хадгалах
2022-05-13, 16:30

Дэлхийн мэдээг цөөн үгээр 04.28

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Өнөөдрийн хувьд Казахстан улс Оросын сүрдүүлгийн эсрэг хариу арга хэмжээ авах тухай, Пакистаны босогчид Хятадыг сүрдүүлсэн зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ. 

Дэлхийн мэдээг цөөн үгээр 04.28 Хадгалах
2022-04-28, 09:00

Оросын загвар өмсөгч бүсгүй Бали арлын ариун модыг "бузарласан" хэргээр баривчлагджээ

Алина Фазлеева гэх орос загвар өмсөгч бүсгүй Бали аралд нөхрийн хамт амарч байжээ. Тэрээр амрах зуураа нэгэн том модны өмнө нүцгэн зургаа даруулсан байна. Харамсалтай нь тэрхүү мод 700 жилийн настай тус арлын ард түмэн шүтдэг ариун дагшин мод болж таарав. Тиймээс Алинаг нутгийн хууль сахиулагчид ариун газрыг нь бузарласан хэргээр баривчилжээ. 

Оросын загвар өмсөгч бүсгүй Бали арлын ариун модыг "бузарласан" хэргээр баривчлагджээ Хадгалах
2022-05-11, 16:30