Канад залуус єєрсдийн хvсэл сонирхолын дагуу гар аргаар онгоц бvтээхийг хvсчээ. Тэд энэ хvслээ биелvvлж чадсан бєгєєд энvvгээрээ боломжгvй зvйл гэж байхгvй гэдгийг нотолж чаджээ. Уг онгоц нь 42 кг жинтэй бєгєєд 145 метрийн єндєрт хєєрєх чадалтай юм байна. Онгоцыг бvтээхэд гар доорх материал болох мод, тємєр утас, гялгар уут г.м зvйлсийг ашиглажээ. Vнэндээ онгоцыг хєєргєхєд тvлш шаталтад хєдєлгvvvр хэрэггvй бєгєєд нисгэхэд нь хvн туслахад хангалттай. За ингээд миний яриад байгаа болон эдгээр залуус ер нь юу хийцэн талаар фото зураг болон видео бичлэгийг vзнэ vv.
Хадгалах
Хvн амын тоо єдєр єдрєєр єсч, байшин барилга сая саяараа багигдан, цэнхэр газрын хуурай хэсэг нь бээр бээрээрээ хорогдож байгаа энэ єдрvvдэд тэнгэр баганатсан барилгуудаас єєр орон сууцны асуудлыг шийдвэрлэх аргыг газар газрын мэргэжилтнvvд эрэлхийлж байна. Тэд газрыг нvхэлж, доорхийг нь тохижуулан, байшин болгож, чинээлэг заримд нь зориулан хиймэл арал хvртэл байгуулж байгаа билээ. Тэгвэл одоо бvгдээрээ хэний ч санаанд ороогvй бас нэгэн шийдлийн vр дvнтэй танилцацгаая. Энэ бол ирээдvйд хамгийн эрэлттэй болж мэдэх бvтээлийн тєлєєлєє бєгєєд хамгийн хэмнэлттэй, бас хэт их хотижсон хорвоод яг “таарсан” барилга болж мэдэх юм.
Хадгалах
2008 оны 8-р сарын 8-нд манай урд хєрш БНХАУ-д зуны олимп болсон билээ. Тэгвэл энэ удаа 2014 оны 2 сарын 7-ноос 23-ны хооронд манай хойд хєрш ОХУ-д анх удаагаа євлийн олимп болох нь ээ. Имеретийн хязгаарт байрлах уг Олимпийн паркийн бvтээн байгуулалтын газар дэрээс хийсэн орос сэтгvvлчийн фото сурвалжлагыг та бvхэндээ хvргэх гэж байна. Бvтээн байгуулалтанд ямар технологи ашиглаж байгаа ямар ямар асуудлууд гарч байгааг харуулхаар зорилоо. Ингээд бидэнтэй зэрэгцэн орших, эртний анд оросууд маань хэрхэн олипд бэлтгэж байгааг хамтдаа харцгаая.
Хадгалах
Их бvтээн босголтын ер бусын идэвхитэй аянг эхлvvлээд удаагvй байгаа ч архитектурын хамгийн гайхалтай бvтээлvvдийн цуглуулга, Дэлхийн vлгэр жишээ хотуудын нэг тєдийгvй бараг л бодит амьдралын дундах vлгэрийн орон болж чадсан Арабын Нэгдсэн Эмиратын Абу Даби хотруу гаднаас ордог хэсэгт саяхан баригдаж дууссан "Capital Gate" нь налуу байдлаараа Пизаны цамхагийг ардаа орхиж, “Дэлхийн хамгийн налуу барилга” гэсэн тодотголоор Гиннесийн амжилтын номонд бvртгэгджээ. Тєрєл бvрийн зориулалтаар ашиглахад тохиромжтой уг тэнгэр баганатсан барилга нь Abu Dhabi National Exhibitions Company – ийн ємч бєгєєд тєслийг нь RMJ хэрэгжvvлжээ. Capital Gate- гэх уг барилгын нэрийг орчуулбал “Нийслэлийн хаалга” гэсэн утгатай vг болохыг та мэдэж байгаа байх. Энэ нэрийг уг цамхагийн хотын “vvдэн” дээр баригдсанаас нь болж єгчээ. Єєрєєр хэлбэл байрлалаас нь болж Capital Gate хэмээсэн юм байна. Ингээд Дэлхийн хамгийн сvvлийн vеийн шилдэг тєдийгvй хєрстийн гадарга дээрх хамгийн налуу барилгын талаарх дэлгэрэнгvй фото мэдээлэлтэй танилцана уу.
Хадгалах
Та бvхэнд сонирхолтой шинэ санааг єгєхийн ялдамд чєлєєт цагийг тань амтлах зорилгоор бvтээлч сэтгэлгээтэй дизайнеруудын зохион, хэрэгжvvлсэн зарим ахуйн хэрэглээний эд зvйлсийн цуглуулгыг толилуулж байна. Мэдээж зарим нэг нь хэрэглээ гэхээсээ илvv урлаг талруугаа хандсан, арай дэндvv євєрмєц бvтээлvvд байх авч, заримыг нь гэртээ аваад тавьчих юмсан гэсэн хорхой хєдлєх ажээ. Ингээд амьдралаас гэрэл гэгээтэй талыг нь олж харж, хэний ч анзаараагvй тэр єчvvхэн орон зайг єєрийнхєєрєє сэтгэн баяжуулсан авъяаслаг дизайнеруудын бvтээлийн ертєнцєєр аялахыг урьж байна. Мєн єєр юуг сэдэж санаачилвал гэр орноо, хvрээлэн буй орчноо илvv тохилог, тааламжтай, сонирхолтой болгож болох талаар бага ч гэсэн сэтгэх сэдэл, бvтээлч эрмэлзлийг танд энэхvv нийтлэл маань бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна.
Хадгалах
Хамгийн сvvлийн vед, тэр дундаа ихэвчлэн єнгєрсєн долоо хоногт архитектурын ертєнцєд шинээр мэндэлсэн шилдэг дизайнтай барилгуудыг шvvн танилцуулдаг ээлжит мэдээллээ нилээн завсарласны эцэст танд ахин хvргэхэд бэлэн боллоо. Энэ удаад дэлхийн єнцєг булан бvрт хором бvрт шинээр баригдаж байгаа архитектурын бvтээлvvдийн шилдгvvдийн дундаас соёл урлагийн зориулалттайг нь болон, оюуны хурцыг шалгасан содон барималуудыг шигшин цуглуулсан болохыг дуулгахад таатай байна. Єрєєр хэлбэл энэ удаагийн мэдээлэлд маань соёл, урлаг, оюун ухаанд чиглэгдсэн бvтээлvvд багтсан байгаа. Ингээд дэлгэцэндээ ойртон суугаад тасралтгvй урагшлах Дэлхийн хєгжил дэвшил нь барилгын салбарт хэрхэн хэрэгжиж буйг мэдэрцгээе.
Хадгалах
Английн нийслэл Лондон хотын Seymourpowell – дизайны товчооны мэргэжилтнvvд Aircruise хэмээх нисдэг зочид буудлын хэв загварын тєслийг толилуулжээ. Энэхvv ер бусын нисдэг “хєлєг онгоц”-ыг 100 орчим зорчигдын багтаамжтайгаар бvтээх тєлєвлєгєєтэй байгаа аж. Эртний хvмvvсийн vлгэр домогтоо тун євєрмєцєєр тусгасан бvтэшгvй мэт сонихон мєрєєдлийн биелэл болсон Aircruise нь Лондонгоос Нью-Йорк хvртэл 37 цаг, Лос-Анжелесаас Шанхай хvртэл 90 цаг зарцуулан зорчих тєлєвтэй байгаа юм. 265 метрийн єндєрт агаарыг алгуурхнаар зvсэн хєвєх Aircruise- нисдэг зочид буудалд зочдод зориулсан хэд хэдэн єрєє, тансаг дарс шимэнгээ тухлан суух баар-нууд болон орчин тойрноо харах зориулалттай хэд хэдэн тавцанг байрлуулах ажээ. Тvvнчлэн энэхvv “нисдэг хивс” нь 3.6 мянган метрийн єндєрт хєєрєх бололцоотой байх бєгєєд дунджаар 145 км/ц- ийн хурдтай ниснэ гэдгийг Seymourpowell-ийнхан баталж байгаа юм. За ингээд боломжгvй, бvтэшгvй бvхний тоо цєєрсєєр байгаа энэ vеийн бас нэгэн гайхалтай сэтгэл хєдєлгєм бvтээл болох, агаараар хvссэн газраа хvрэнгээ дээд зэрэглэлийн зочид буудалд амарч, байгаль эхийн гоо vзэсгэлэнг, хvн тєрєлхтєний бvтээн босголтын зарим гайхалтай євийг дээрээс ажих боломжийг бидэнд олгож байгаа шинэ Aircruise- тэй танлцацгаая.
Хадгалах
Нилээн хугацаа єнгєрсний эцэст уншигч та бvхэнд ахин хvргэж буй ээлжит архитектурын хамгийн шилдэг, шинэ бvтээлvvдийн танилцуулгаа бэлтгэлээ. Энэ удаагийн дугаараа бид жинхэнэ “оригинал” бvтээлvvдийн цоморлиг хэмээн нэрлэхээр шийдлээ. Vнэхээр байгаль дэлхийд хор хєнєєл багатайгаар vл барам ээлтэй гэж хэлж болохоор эдгээр барилгууд нь хvн бидний орох байр байгаад зогсохгvй, худалч хvнд амьд бодгал мэт єєр єєрсдийнхєєрєє байгалиас хамааралтай оршиж єєрєє єєрийнхєє нєєц бололцоог ашиглан бvхий л хэрэгцээгээ хангахаар бvтээгджээ.Vvнд: Coop Himmelb(l)au студийн боловсруулсан Италийн нэгэн бяцхан хот дахь эрчим хvч ялгаруулагч дээвэр, Architectkidd студийн хананых нь материалаар тавилгыг нь урласан байшин, Leaf House хэмээх навчин байшин, Sepka Architekti-ийн мєлхдєг байшин, Хиршхорн музейн єндгєн буюу бємбєлгєн єргєтгєл, Ordos дахь жигvvртнийг санагдуулам сvмийн барилга, усаар хvрээлэгдсэн музей, цэвэр усны vйлдвэрийн барилга гэх мэтийг танд толилуулах болно. Ингээд хvн байгаль эхийнхээ зvй тогтлыг улам бvр ойлгож, тvvндээ аль болох энэрэнгvй хандах ёстой гэдгээ єдрєєс єдєрт мэдрэх болсон єнєє vеийн хамгийн шилдэг архитектурын бvтээлvvдийн танилцуулгаа тухлан сууж, таалан соёрхоно уу.
Хадгалах
Британий "Guardian" сэтгvvл сvvлийн 10 жилд баригдсан буюу сэргээн засварлагдсан хамгийн шилдэг 10 архитектурын бvтээлvvдийн жагсаалтыг гаргажээ. Энд зєвхєн гадаад vзэмж тєдийгvй, барилгын чанар, хир их хєдєлмєр хvч зарсан болон том багыг нь, мєн vvх тvvхийг нь харгалзан vзжээ. Ингээд хvн тєрєлхтєний хєгжил цэцэглэлтийн дээд vе болсон энэ цагийн хамгийн шилдэгт тооцогдсон 10 барилгын жагсаалтыг эрхэм уншигч та таалан соёрхоно уу. Дашрамд дурдахад зєвхєн нэгэн алдартай сэтгvvлийн судалгаагаар хамгийн шилдэгт тооцогдсон эхний аравхан архитектурын бvтээлийн нэр, зvсийг энд дурьдсан байгаа тул цаана нь хичнээн олон гайхалтай бvтээн байгуулалт байгааг бид таашгvй бас тоолж баршгvй билээ. Гэвч эдгээрийг жинхэнэ орчин цагийн бvтээн байгуулалтын “гайхамшиг” гэдэгтэй маргах арга vгvй юм.
Хадгалах
Хятадын MAD Architects архитектурын студийн боловрсуулсан “Хотын ой” (Urban Forest) хэмээх тун євєрмєц барилгын тєслийг даяаршил, хотжилтын ирэн цагийн иргэн танд толилуулж байна. Энэхvv барилгын дизайн нь Дэлхийн бvх оршин суугчдын нvдэн дээр єдрєєс єдєрт цэцэглэн хєгжиж байгаа Хятадын ард тvмний уул энгэрлэн, шаталсан байдлаар нутаглаж ирсэн уламжлалт аж амьдралыг нь тусгаснаараа онцлогтой ажээ. Тэнгэр баганатсан уг цилиндр маягийн барилгын давхар бvр нь єєр єєр талбай, хэлбэр дvрстэй байх юм гэнэ. Давхар бvр нь халхавч бvхий маш єргєн тагтнуудтай тул дотроос нь хотын vзэмжийг тольдоход хамгийн тохиромжтой юм байна.
Хадгалах
Шинжлэх ухаан, боловсрол, номын сан гэхлээр л хэн бvхний бодолд нэг л саарал бvvдгэр, уйтгартай сэтгэгдэл тєрж, эдгээрийг багтаасан, ийм чиглэлийн vйл ажиллагаа явуулдаг байгууламж, барилга нь нэгэн хэвийн, уйтгартай, дэг жаягтай байх ёстой гэсэн єнгєц сэтгэгдэл хэний ч тархинд зурсхээд єнгєрдєг нь нууц биш. Тэгвэл аз болж архитекторчид ямагт хэвшмэл сэтгэлгээг эвдэж, ямар ч зориулалттай барилыг гадаа болон дотоо заслыг гайхалтай євєрмєц, тав тухтай байлгахыг эрмэлздэг хvмvvс билээ. Ингээд та бvхэнд Хатан хааны Нэрэмжит Урлагийн Сургууль (Royal College of Art)-ийн байр, Калифорнийн Шинжлэх Ухааны Академийн шинэ барилга, Дарвины Тєвийн хоёрдугаар байр, Manny хэмээх архитектурчдад зориулсан гайхалтай офис, Магдебург дахь задгай дээвэртэй номын сан зэрэг бvтээлvvдийн ер бусын дvр тєрхийг танилцуулах болно.
Хадгалах
Архитектурын ертєнцєд шинээр мэндэлсэн шилдэг бvтээлvvдийн танилуулгаараа уншигч тантай эргэн уулзаж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн дугаараа бид “амьд юм шиг бvтээлvvдийн цоморлиг” хэмээн дvрслэн нэрийдмээр санагдлаа. Учир нь та бvхэн єнєєдєр ус тосон дээш єргєгдсєн зааны хошуу мэт Capital Gate цамхаг, эхийн умайг санагдуулам Ferrari World Abu Dhabi тєв, Берлинд баригдсан The Berg хэмээх хиймэл уул, Чикагогийн боловсролын тєв болох тэр чигээрээ очир эрдэнэ харагдах Spertus Institute of Jewish Studies барилга зэрэг болон хvрээлэн буй байгальдаа зvгээр л уусан шингэсэн гэж хэлж болохоор Грек болон Испани дахь хоёр барилга зэрэгтэй танилцах болно.
Хадгалах