СААК САНАА

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Нүд үнэн..." гэх хэллэгийн үнэ цэнийг үгүй хийсэн зургууд (20+ фото)

Өмнөд Солонгос гаралтай Канадын артист Мими Чой (Mimi Choi) угтаа нүүр будгийн чиглэлээр мэргэшсэн боловч өдгөө түүнээс ч илүүг хийх болжээ. Мейк-ап гэдэг ихэнх бүсгүйчүүдийн хувьд гадаад төрхөө өөгүй сайхан харагдуулах арга хэрэгсэл байдаг бол зарим хүмүүсийн хувьд авьяас чадвараа батлан харуулах уран бүтээлийн илэрхийлэл болдог аж. Мимигийн тухайд тэрээр Ванкувер хотод ажиллаж амьдардаг бөгөөд бүтээлч сэтгэлгээгээр бий болгосон будалтуудаараа олны анхаарлыг татаад байгаа авьяаслаг артист юм. 

"Нүд үнэн..." гэх хэллэгийн үнэ цэнийг үгүй хийсэн зургууд (20+ фото) Хадгалах
2020-12-20, 15:49

Хуучин сав суулгыг дахин "амьдруулах" санаанууд

Хуучин аяга тавгаа хаях гэж бүү яар, учир нь та тэдгээрийн ашиглан олон сонирхолтой, ер бусын интерьер шийдлийг хийж болно. Хэрэв танд хангалттай цаг зав байгаа бол төсөөллө ашиглан халбага, аяга, таваг, цайны аяга, тогоо зэргээр хүссэн зүйлээ хийх боломжтой юм. Энэ үүднээс та бүхэнд хуучин сав суулгыг дахин "амьдруулах" санаануудаас хүргэж байна.

Хуучин сав суулгыг дахин "амьдруулах" санаанууд Хадгалах

Цаг хэмнэж, ажлаа хөнгөвчлөхийн тулд хүмүүсийн сэдсэн сонирхолтой лайфхакууд

Бидний амьдрал гэнэтийн бэлгээр дүүрэн юм. Ялангуяа амьдралыг хялбарчлах ухаалаг аргуудыг нэвтрүүлснээр , бидний амьдрал улам бүр сонирхолтой, сэтгэл ханамж өндөр болдог шүү дээ. Ямартаа ч уншигч та бүхэнд амралтын өдрийн зугаа болгож бүтээлч хүмүүсийн сэдсэн хөгжилтэй мөртлөө амьдралд хэрэгтэй санаануудыг танилцуулж байна.

Цаг хэмнэж, ажлаа хөнгөвчлөхийн тулд хүмүүсийн сэдсэн сонирхолтой лайфхакууд Хадгалах
2020-12-18, 15:00

Орос уран бүтээлчийн эсгийгээр урласан өхөөрдөм чихмэл тоглоомууд

Юлия Деревщикова бол Оросын Хабаровск хотын уран гартай бүсгүй юм. Тэрээр хуурай эсгийний техник ашиглан эгдүүтэй чихмэл амьтад урладаг байна. Энэ арга нь амьтдыг илүү зөөлөн, хөвсгөр болгож өгөхөөс гадна бодит мэт харагдуулахад онцгой нөлөө үзүүлдэг ажээ. Хэдийгээр бүтээл төрөх үйл явцад маш их хичээл зүтгэл, цаг хугацаа, нэн өндөр ур чадвар шаарддаг ч Юлия хэдийнээ 100 гаруй бүтээл гаргаж, дэлхий нийтэд танигдаад амжсан байна. 

Орос уран бүтээлчийн эсгийгээр урласан өхөөрдөм чихмэл тоглоомууд Хадгалах
2020-12-15, 17:57

2020 оны дэлхийн архитектурын амжилт болсон 7 том төсөл

Хэдийгээр 2020 онд цар тахлаас болж барилгын салбар томоохон цохилтод өртсөн ч гайхалтай бүтээлүүд ар араасаа гарсаар байна. Эдгээр байгууламжуудыг бүтээхийн тулд маш олон хүний олон зуун цагийн хөлс, хүч хөдөлмөр шаардагдсан нь мэдээж билээ. Ингээд та бүхэнд энэ оны ололт болсон шилдэг барилгуудын талаарх мэдээллийг хүргэе.

2020 оны дэлхийн архитектурын амжилт болсон 7 том төсөл Хадгалах

Шинэ жилийн өвөрмөц гацуур засах сонирхолтой санаанууд

Хүн бүхний амьдралд чансааг нь сорьсон хүндхэн сорилтуудаар дүүрэн жил шувтрахад хэдхэн хоног үлдээд байна. Жил бүр хуучин он дуусаж, шинэ он дөхөх мөчид бүх зүйл сайхан болсон мэт хаа сайгүй гэгээлэг уур амьсгал түгэж, ирээдүйн хуудсаа эргүүлэхээр яаран догдолцгоодог хүн төрөлхтөн бид ялангуяа энэ жилийн баярыг тэсгэл алдан хүлээж байна. Шинэ жилийн баяртай салшгүй холбоотой зүйл бол яахын аргагүй баярын чимэглэл, гацуур мод билээ. Тэгвэл уламжлалт гацуур модыг орчин цагт өөр зүйлээр орлуулан шинэчилж болох болов уу? 

Шинэ жилийн өвөрмөц гацуур засах сонирхолтой санаанууд Хадгалах
2020-12-11, 16:37

Франц артистын өвөрмөц бүтээлүүд (30 фото)

Францын Street Art уран бүтээлч Кал Дессан (Kal Dessins) хотын барилгуудын хана, явган хүний зам, гудамжны сандал гээд ямар ч зүйлийг урлаг болгон хувиргах гоо зүйн мэдрэмжтэй төржээ. Түүний  нүдээр хорвоо бүхэлдээ урлагийн бүтээл болж үзэгддэг гэлтэй. Гудамжны хуучирч халцарсан хана ч Кал Дессаны  торгон мэдрэмжийн үр дүнд амь орсон мэт өнгө зүс сэлбэдэг байна.   

Франц артистын өвөрмөц бүтээлүүд (30 фото) Хадгалах
2020-11-29, 16:56

"Бодит байдлын гажуудал" - Канад уран бүтээлчийн хачирхалтай сюрреал зургууд (25 фото)

Хаанаас ийм бодол толгойд нь орж ирдэг байна гэж гайхширмаар сонин зүйл сэддэг хүүхдүүдийг хуучин цагт сахилгагүй гэж эгдүүцдэг байсан бол өнөөдөр бүтээлч чанарыг нь үнэлэх ёстой цаг үе ирсэн байна. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг, элдэв содон зүйлгүй эдлэл хэрэгслийг Канадын уран бүтээлч Габ Буа хүний санаанд оромгүй байдлаар ашиглан гэрэл зураг авдаг ажээ. Түүний зохиосон бяцхан ертөнцөөр хамтдаа аялцгаая!

"Бодит байдлын гажуудал" - Канад уран бүтээлчийн хачирхалтай сюрреал зургууд (25 фото) Хадгалах
2020-11-10, 15:10

20 м.кв газар 5 давхар байшин барьсан Солонгосын архитектор

Насаараа түрээсийн байранд амьдрахгүйн тулд хүмүүс бүхий л боломжит арга замыг эрэлхийлж, өөрийн гэсэн байртай болохыг хүсдэг.  Орчин үед орон сууцны асуудал дэлхий даяар тархсан ч дансандаа ахиухан мөнгөгүй л бол энэ асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн төвөгтэй болсон цаг үе билээ.  Тэгвэл Солонгосын архитектор 20 м.кв газар 5  давхар орон сууцыг сүндэрлүүлсэн байна.

20 м.кв газар 5 давхар байшин барьсан Солонгосын архитектор Хадгалах

Япон артист тэжээвэр амьтдын хөгжилтэй зургуудыг бодит болгожээ (30 фото)

Метиссай (Meetissai) бол тэжээвэр амьтдын хөгжилтэй зургуудыг бичил баримал  болгох сонирхолтой уран бүтээлч юм. Харах төдийд хачирхалтай ч санагдаж болохуйц хором мөч нь таарсан тэдгээр зургуудыг 3 хэмжээст болгодог байна. Түүний бүтээлч чадварыг юу ч зогсоож чадахгүй гэдгийг баримлуудаас нь тодорхой харах боломжтой. 

Япон артист тэжээвэр амьтдын хөгжилтэй зургуудыг бодит болгожээ (30 фото) Хадгалах
2020-11-01, 11:16

"Сүнсний баяр"-ын чимэглэлээ хэт үнэмшилтэй хийсэн эрийн гэрт цагдаа нар 2 удаа ирж шалгажээ

АНУ-ын Техас мужид амьдардаг уран бүтээлч Стивен Новак (Stephen Novak) өөрийн гэрээ хичээнгүйлэн чимэглэсэн байна. Гэтэл төсөөлөөгүй үйл явдал болжээ. 

"Сүнсний баяр"-ын чимэглэлээ хэт үнэмшилтэй хийсэн эрийн гэрт цагдаа нар 2 удаа ирж шалгажээ Хадгалах
2020-10-29, 16:03

Төвөггүй асуудалд төвөгтэй шийдэл олдог залуугийн бүтээлүүд

Ухаалаг шийдэл болгон бидний амьдралыг амар болгодоггүй. Мэтт Бенедетто (Matt Benedetto) хэмээх залуу үүнийг батлах гэсэн мэт ээлжит бүтээлүүдээ гаргажээ. Түүний зохион бүтээсэн зүйлс нь үнэхээр өвөрмөц бөгөөд хийц сайтай ч өдөр тутмын амьдралыг амарчлахаас илүү түвэгтэй болгож магадгүй. Ингээд Мэтт Бенедеттогийн өвөрмөц бүтээлээс хүргэе.

Төвөггүй асуудалд төвөгтэй шийдэл олдог залуугийн бүтээлүүд Хадгалах