СААК САНАА

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Өдөр тутмын эд зүйлсээс санаа авч барилгын загвар гаргадаг архитекторын бүтээлүүд

Зарим уран бүтээлчид төсөөллийн ертөнцөөс шинэ санаагаа олдог бол зарим нь бидний өдөр тутам хардаг энгийн зүйлсээс бүтээлийн санаагаа авдаг. Тэдгээрийн нэг бол Бразилын архитектор, хот төлөвлөлтийн инженер, уран бүтээлч Фелипе де Кастро (Felipe de Castro) юм. Тэрээр жирийн эд зүйлс, хоол хүнс зэргийн хэлбэрээр сонирхолтой архитектур бий болгодог байна. Амны хаалт хэлбэртэй эмнэлэг, микрофон шиг зочид буудал, сэндвич шиг хэлбэртэй барилга зэрэг нь 33 настай Фелипе-ийн хязгааргүй төсөөллийн нэг хэсэг юм.

Өдөр тутмын эд зүйлсээс санаа авч барилгын загвар гаргадаг архитекторын бүтээлүүд Хадгалах
2021-03-17, 14:07

Эрчүүдэд зориулсан "цэцгийн баглаа"-ны санаанууд

Цэцгийн баглааг зөвхөн эмэгтэйчүүд хүлээн авдаг гэх үзэл хаа газар мэр сэр ажиглагдана. Гэтэл үнэн хэрэгтээ эрэгтэйчүүд ч бас хайртай хүнээсээ гэнэтийн бэлэг, гоё сайхан зүйл авах дуртай байдаг. Гуравдугаар сар хэдийнээ дундаа орсон энэ мөчид эр цэргийн баяр дөхөж байгаа учир хайртай нөхөр, найз залуугаа өөрийн гараар сэтгэлээ шингээн бэлдсэн бэлгийн баглаагаар баярлуулах санаануудыг хүргэж байна. 

Эрчүүдэд зориулсан "цэцгийн баглаа"-ны санаанууд Хадгалах
2021-03-15, 14:00

Испани барималчийн "зөөлөн чулуунууд"

Уран баримал бол хүмүүс эрт дээр үеэс хөгжүүлж ирсэн маш их ур чадвар шаарддаг урлаг юм. Тиймээс орчин үеийн уран барималчид хүмүүсийг гайхуулах шинэ аргуудыг хайсаар байна. Испанийн уран бүтээлч Хосе Мануэль Кастро Лопез (Jose Manuel Castro Lopez) чулууг "зөөлрүүлэх" аргаар үзэгчдийн анхаарлыг татах болжээ.

Испани барималчийн "зөөлөн чулуунууд" Хадгалах

Өдөр тутмын хэрэглээг шинэ түвшинд хүргэсэн ухаалаг дизайнтай бүтээлүүд

Бидний өдөр тутмын амьдралд хэрэг болдог олон зүйлс үүргээ хангалттай биелүүлж чаддаг ч төгс хэмжээнд очсон нь одоогоор үгүй. Хүний хүрээлэн буй орчинд байх юмс хэрэгслүүд гагцхүү хүмүүсийн хөдөлмөрийг хөнгөвчилж, хэрэглэхэд амар хялбар байх эсвэл цаг хэмнэх гэхчлэн ашиг тусаа өгөх зориулалттай байдаг. Ингээд бүтээлч тархинаас урган гарсан гайхалтай санаануудыг багцлан хүргэе.

Өдөр тутмын хэрэглээг шинэ түвшинд хүргэсэн ухаалаг дизайнтай бүтээлүүд Хадгалах
2021-03-12, 15:14

Мужааны гайхалтай бүтээлүүд (25+ фото)

Орчин цагт цахим орчны ухаалаг хэрэглээгээр олон мянган хүмүүс орон зай, хэл соёлын ялгааг үл харгалзан хүсэл сонирхлоороо нэгдэж чаддаг болсон билээ. Үүний нэгэн жишээ болсон олон нийтийн сүлжээ бол яахын аргагүй Reddit гэдэгтэй хүн бүр санал нийлнэ байх. Тэгвэл Woodworking групп модон эдлэл урлах, эдэлж хэрэглэх сонирхолтой хүмүүсийн нэгдэл бөгөөд энд өөрсдийн гараар хийсэн бүтээлүүдээ хуваацдаг байна. Ингээд та бүхэнд тэдгээрийн гайхалтай шийдэл бүхий гоёмсог бүтээлүүдийн зургийг түүвэрлэн хүргэе. 

Мужааны гайхалтай бүтээлүүд (25+ фото) Хадгалах
2021-02-14, 15:49

Нийгмийн сэтгэхүйг өөрчилсөн шилдэг 20 сурталчилгаа

Сурталчилгааны ажилтнууд хүмүүсийн анхаарлыг татсан хэрнээ сэтгэлд нь юм үлдээсэн зүйлс сэдэх гэсэн хүнд шалгууртай байнга тулгардаг. Үнэхээр ч бид хаа нэгтээ харсан зурагт хуудсаа хэдэн жилийн дараа ч гэсэн санаж байдаг шүү дээ. Өнөө үед зар сурталчилгааны энэхүү хүчийг ашиглан байгаль орчин, нийгмийн тулгамдсан асуудлуудад хүмүүсийн анхаарлыг хандуулахыг оролдож эхэлсэн нь үнэхээр магтууштай зүйл болжээ. Ингээд та бүхэнд нийгмийн сэтгэхүйг өөрчилсөн 20 сурталчилгааг толилуулж байна.

Нийгмийн сэтгэхүйг өөрчилсөн шилдэг 20 сурталчилгаа Хадгалах

"Ийм сургуульд хүүхдүүд хэзээ ч хичээл таслахгүй" - Дэлхийн хамгийн гоёмсог 10 сургууль

Хүүхдүүдийн дийлэнх нь ерөнхий боловсролын сургуулиудыг уйтгартай, нэгэн хэвийн гэх үгсээр төлөөлүүлэн боддог нь нууц биш. Үүн дээр мэдээж чанга хатуу багш нар, уйтгартай хичээл, даалгавар зэрэг зүйлс ар араасаа хөвөрнө. Гэтэл өнөө цагт дэлхийн зарим улсууд сурган хүмүүжүүлэх уламжлалт арга буюу "үеэ өнгөрөөсөн" хэв маягийг халж, аливаа зүйлийг хүүхдэд илүү сонирхолтой байлгаж, сурах хүслийг нь өдөөх замаар сургалтын хөтөлбөр, хичээл даалгавараас авхуулаад сургуулийн барилгадаа хүртэл анхаарал хандуулах болсон байна. Ингээд хамгийн сонирхолтой шийдэл бүхий 10 сургуулийг онцлон хүргэе! 

"Ийм сургуульд хүүхдүүд хэзээ ч хичээл таслахгүй" - Дэлхийн хамгийн гоёмсог 10 сургууль Хадгалах
2021-02-04, 14:26

Гоёмсог дизайнтай боловч нэг л зүйлийг буруу тооцоолсноос болж бүтэлгүйтсэн эд зүйлс

Дараах бүтээгдэхүүнүүд нүд баясгам сайхан дизайнтай хийгдсэн ч хэрэглээний тал дээр маш том алдаа гаргажээ. Зөвхөн угааж цэвэрлэх боломжгүйгээс болж эдгээрийн ашгийг гаргахад маш хэцүү, эсвэл бүр хэрэглэх ч боломжгүй болж байгаа юм. Дизайнерууд нь тэр талаар мартчихсан юм болов уу?

Гоёмсог дизайнтай боловч нэг л зүйлийг буруу тооцоолсноос болж бүтэлгүйтсэн эд зүйлс Хадгалах
2021-01-29, 13:18

Япончуудын бүтээсэн хачирхалтай мөртлөө маш үр дүнтэй 10 хэрэгсэл

Хорвоо ертөнц хоног өдөр бүрээр хувьсаж өөрчлөгдсөөр ирсэн учир хүн төрөлхтөн ч мөн адил элдэв нээлт хийж, олон салбарт шинэчлэл авчирч буй. Хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх улс орнууд дундаас Япончууд хамгийн боловсронгуй технологитой ард түмэн гэдгийг бид сайн мэднэ. Гэхдээ тэд мөн хүний санаанд оромгүй хачирхалтай зүйлс бүтээдэг гэдгээрээ онцлог. Өнөөдөр та бүхэнд тэдгээр өвөрмөц бүтээлүүдээс хүргэхээр бэлтгэлээ.

Япончуудын бүтээсэн хачирхалтай мөртлөө маш үр дүнтэй 10 хэрэгсэл Хадгалах

Хүмүүсийн хорхойг хөдөлгөх ухаалаг шийдлүүд

Аливаа зүйл хэрэгцээ шаардлагаасаа хамаараад өөр өөрийн гэсэн онцлог шинжтэй байдаг. Харин тэдгээр зүйлс цаг хугацаа өнгөрөх тусам хувьсан өөрчлөгдөж, улам бүр боловсронгуй болсоор байгаа билээ. Ингээд өвөрмөц шийдэл бүхий шинэлэг бүтээлүүдийн дээжтэй танилцацгаая!

Хүмүүсийн хорхойг хөдөлгөх ухаалаг шийдлүүд Хадгалах

Жижиг талбайтай угаалгын өрөөг тохижуулах 15 гайхалтай санаа

Хөл хорионы үед хүмүүст буцлах шахам өрнөж байсан завгүй амьдралын хэмнэлээс амсхийх хугацаа гараад байна. Хойшлуулж орхисон урьдын төлөвлөгөөгөө эргэн нэг харах боломж тохиож байгааг алдахыг хүсээгүй олон айл өрх гэрийн дотоод засал чимэглэлдээ өөрчлөлт хийхээр зориг шулуудаад байгаа юм. Та бүхэн ч бас энэ цаг хугацааг ашиглаж гэртээ илүү тав тухтай, шинэлэг уур амьсгал бүрдүүлж яагаад болохгүй гэж? 

Жижиг талбайтай угаалгын өрөөг тохижуулах 15 гайхалтай санаа Хадгалах
2020-12-24, 17:58

Нам гүм орчин дахь бяцхан тайтгарлын орон зай ийм хялбар бүтчихдэг юм гэж үү? (20+ фото)

Степ Хаус бол шинэ эхлэлийг эрэлхийлж буй гэр бүлүүдэд зориулсан диваажин юм. Ванкувер дахь Номхон далайн Спирит цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох талбайд байрладаг уг төсөл нь хотын ногоон орчны бүсэд хамаарах гэнэ. Чухамдаа Ванкуверт газар эзэмшинэ гэдэг ихээхэн зардал шаарддаг тул дийлэнх иргэдэд зай талбайн асуудал тулгардаг байна. Ногоон орчноор хүрээлэгдсэн, ойн цоорхой дахь энэхүү байшинг хэт өндөр биш, мөн минимал хандлагыг шингээн барихыг эрхэмлэжээ. Ингээд үр дүнд нь маш энгийн, боловсронгуй, цэмцгэр байгууламж цогцлоосон байна.

Нам гүм орчин дахь бяцхан тайтгарлын орон зай ийм хялбар бүтчихдэг юм гэж үү? (20+ фото) Хадгалах
2020-12-20, 18:27