СААК САНАА

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Японд ирэх жилээс нисдэг мотоцикль үйлдвэрлэгдэж эхлэнэ

Японы "ALI Technologies" компаний хөгжүүлж буй нам өндөрт нисдэг мотоциклийг 2022 онд худалдаанд гаргахыг "Japan Times" мэдээлжээ. Ирэх жил гэхэд эдгээр нисдэг мотоциклууд бөөнөөр үйлдвэрлэгдэж, дэлхийн зах зээлд гарч эхлэх аж. Токиод төвтэй тус компани нь бага оврын дроны үйлдвэрлэл голчлон эрхэлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд Төв Ази, Ойрх Дорнод, Африк дахь зам харгуй муутай орнуудын зах зээлд зориулан нисдэг мотоцикль үйлдвэрлэх төсөл дээр ажиллаж байгаа юм байна.

Японд ирэх жилээс нисдэг мотоцикль үйлдвэрлэгдэж эхлэнэ Хадгалах

Хэвшмэл байдлыг эвдэж, хэрэглээг шинэ түвшинд хүргэсэн ухаалаг дизайнтай бүтээлүүд

Бидний өдөр тутмын амьдралд хэрэг болдог олон зүйлс үүргээ хангалттай биелүүлж чаддаг ч төгс хэмжээнд очсон нь одоогоор үгүй. Хүний хүрээлэн буй орчинд байх юмс хэрэгслүүд гагцхүү хүмүүсийн хөдөлмөрийг хөнгөвчилж, хэрэглэхэд амар хялбар байх эсвэл цаг хэмнэх гэхчлэн ашиг тусаа өгөх зориулалттай байдаг. Ингээд бүтээлч тархинаас урган гарсан гайхалтай санаануудыг багцлан хүргэе.

Хэвшмэл байдлыг эвдэж, хэрэглээг шинэ түвшинд хүргэсэн ухаалаг дизайнтай бүтээлүүд Хадгалах

Хотынхоо хүмүүст баяр хөөр бэлэглэхийн тулд модон дээр зураг зурдаг охин

Уран зургийн чиглэлээр сурдаг, 23 настай Ван Юэ хэмээх охин өхөөрдөм, сонирхолтой бүтээлүүдээрээ Хятадын Хэбэй мужийн Шижяжуан оршин суугчдын нүдийг нь баясгадаг гэнэ. Тэрээр өөрийн найз Ли Юэ-гийн хамтаар хотынхоо төвд байдаг модод дээр байгалийн болон амьтны зураг зурдаг. Ийнхүү түүний уран бүтээлүүдийн ачаар Шижяжуан хотын гудамжууд өнгө нэмж, уран зургийн галерей мэт хувирч чадсан байна. 

Хотынхоо хүмүүст баяр хөөр бэлэглэхийн тулд модон дээр зураг зурдаг охин Хадгалах

Дэлгүүрээс олоогүй зүйлээ өөрийн гараар хийхээр шийдсэн хүмүүсийн гайхалтай бүтээлүүд

Удаан хугацааны турш бидний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн цар тахлын үеэр хүмүүс чөлөөт цаг гэж юу болохыг жинхэнэ утгаар нь мэдэрсэн билээ. Ихэнх нь энэ хугацааг уйдаж л өнгөрөөсөн бол зарим бүтээлч хүмүүс үүнийг өөртөө ашигтайгаар эргүүлж чаджээ. Дэлгүүр хэсэж цаг алдах, эсвэл онлайнаар чанаргүй бараа захиалахын оронд эдгээр хүмүүс хэрэгтэй зүйлээ өөрөө урлахаар шийдсэн нь үнэхээр биширмээр болсон байна.

Дэлгүүрээс олоогүй зүйлээ өөрийн гараар хийхээр шийдсэн хүмүүсийн гайхалтай бүтээлүүд Хадгалах
2021-11-18, 18:34

Дэлхийн хамгийн чадварлаг косплэйчин бүсгүйн гайхалтай хувирлууд

Косплэй гэдэг нь хэн хийж байгаагаас хамаараад заримдаа хобби, заримдаа жинхэнэ урлаг болдог. Тэгвэл Алисон Таббата хэмээх бүсгүй үнэхээр хэний ч, юуны ч дүрд хувирч чаддаг тул косплэйчдийн дунд "мэргэжлийн" хэмээн хүндэтгэх нь зүйтэй байх. Гол нь тэрээр өөрөө нүүрээ будаж, хувцсаа өөрөө оёж, хиймэл үсийг ч өөрийн гараар хийдэг гэнэ. Ингээд түүний гайхалтай мэдрэмж, зүтгэлийн үр дүнгүүдээс хүргэж байна

Дэлхийн хамгийн чадварлаг косплэйчин бүсгүйн гайхалтай хувирлууд Хадгалах
2021-11-13, 13:06

Бүтээлч санаа, хошин шогийн мэдрэмжийг хослуулсан дизайнтай бүтээгдэхүүнүүд

Аливаа эдлэл хэрэглэл үндсэн үүргээ бүрэн гүйцэт биелүүлэхийн зэрэгцээ өөр нэг давуу талтай болчихвол хэрэглэгчдийн нүдэнд амархан өртөж, эрэлттэй бүтээгдэхүүн болох боломжтой байдаг аж. Үргэлж л нэг янзаараа байдаг зүйлсээс хүмүүс хэдийнээ уйдсан учир бидний эргэн тойронд орших бүхий л зүйлд шинэ соргог дизайн хэрэгтэй болсон байна. Үүнийг овжин анзаарч чадсан хүмүүсийн хөгжилтэй бүтээлүүдийг танилцуулъя. 

Бүтээлч санаа, хошин шогийн мэдрэмжийг хослуулсан дизайнтай бүтээгдэхүүнүүд Хадгалах
2021-11-10, 18:33

Энэ жилийн "Сүнсний баяр"-ын хамгийн бүтээлч хувиралууд

"Halloween" буюу "Сүнсний баяр" нь 2 мянган жилийн өмнө одоогийн Ирланд, Их Британи, Францын хойд хэсэгт амьдарч байсан Кельтүүдээс гаралтай. Тус уламжлал хожим 20-р зуунд Америк оронд дэлгэрч өнөө цагт дэлхийн даяар тэмдэглэдэг болжээ. Энэ үүднээс та бүхэнд энэ оны "Сүнсний баяр"-ын хамгийн бүтээлч  хувиралуудаас хүргэж байна. 

Энэ жилийн "Сүнсний баяр"-ын хамгийн бүтээлч хувиралууд Хадгалах

Хараад л шууд худалдаж авмаар санагдах ухаалаг бөгөөд гоёмсог дизайнтай бүтээгдэхүүнүүд

Бид өдөр тутмын амьдралдаа олон бараа бүтээгдэхүүн хардаг ч яг авмаар зүйлтэй ховорхон таардаг билээ. Тэгвэл reddit-ийн хэрэглэгч нар үнэхээр бидний амьдралд өнгө нэмэхээр "чанартай" бүтээгдэхүүнүүдийн тухай хуваалцсан байна. Өнөөдөр та бүхэнд тэдгээрээс хүргэхээр бэлтгэлээ. 

Хараад л шууд худалдаж авмаар санагдах ухаалаг бөгөөд гоёмсог дизайнтай бүтээгдэхүүнүүд Хадгалах

Бүтээлч хүмүүс өөрийн урласан гайхалтай зүйлсээ цахим орчинд хуваалцсан нь...

Цахим орчинд хүмүүс өөрсдийн бүтээсэн зүйлсээ хуваалцах дуртай байдаг. Тэдгээрийн зарим нь үнэхээр магтахаас өөр аргагүй уран хийц, өвөрмөц сэтгэлгээ шингэсэн байдаг юм. Өнөөдөр та бүхэнд тэрхүү бүтээлч хүмүүсийн хийсэн зүйлсээс хүргэхээр бэлтгэлээ. 

Бүтээлч хүмүүс өөрийн урласан гайхалтай зүйлсээ цахим орчинд хуваалцсан нь... Хадгалах

Шувуу мэт далавчтай дрон

Сингапур, Австрали, Хятад болон Тайвань улсын хамтарсан инженерийн баг орчин цагийн дөрвөн сэнст дроныг халах санаа гаргасан нь шувуу мэт далавчтай дрон бүтээх байв. Уг бүтээлээ дэлхийн хамгийн хурдан шувууны биологийн онцлогоор бүтээсэн бөгөөд ингэснээр уг дрон нь хөвөх, шунгах, огцом эргэх болон түр зогсох зэрэгтээ яг л шувуу мэт маш чөлөөтэй байхаас гадна илүү түргэн үйлдэл гүйцэтгэж чадах ажээ.

Шувуу мэт далавчтай дрон Хадгалах

Гарын доорх материал ашиглан студийнх юм шиг зураг авдаг Нигери залуугийн бүтээлүүд

Хүний бүтээлч сэтгэлгээнд эд хөрөнгө, байрлах газар, амьдралын чанар огтхон ч саад болдоггүй ажээ. Гагцхүү хийж буй зүйлдээ дурлах "сэтгэл" байхад л гайхалтай үр дүн гаргаж болдгийг африк гэрэл зурагчин Ибор Эдоса Виктор батлан харуулж байна. Баруун Африкийн Нигери улсад орших Бенин хотод амьдардаг тэрээр ойролцоо амьдардаг хүүхдүүдийг "фото модель" болгож, гэрийнхээ гадаа гэх мэтчилэн энгийн байршилд гарын доорх материалуудыг ашиглан гэрэл зураг авдаг. Ингээд түүний студид авхуулсан зургаас дутахгүй гоёмсог дүрслэлтэй бүтээлүүдээс хүргэж байна.

Гарын доорх материал ашиглан студийнх юм шиг зураг авдаг Нигери залуугийн бүтээлүүд Хадгалах
2021-09-09, 17:03

Хүмүүсийн өдөр тутмын амьдралыг улам бүр хөнгөвчлөх ухаалаг шийдлүүд

Хүн төрөлхтөн өөрсдийн өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх үүднээс төрөл бүрийн өвөрмөц зүйлсийг сэтгэсэн хэвээр байгаа билээ. Чухам үүний тулд өчүүхэн жижиг асуудлыг ч шийддэг шинэ төхөөрөмжүүд, багаж хэрэгсэл, объектууд улам бүр нэмэгдсээр байна. Та бүхэнд хүмүүсийн амьдралыг ихээхэн хөнгөвчлөх хялбар шийдлүүдийг цуглуулан хүргэж байгааг хүлээн авна уу! 

Хүмүүсийн өдөр тутмын амьдралыг улам бүр хөнгөвчлөх ухаалаг шийдлүүд Хадгалах