СААК САНАА

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ой тогтоолтоо эргэн сайжруулах аргууд

Хүмүүс янз бүрийн шалтгаанаас болоод юм мартаж эхэлдэг. Мэдээж хэрэг үүнээс болоод өдөр тутмын амьдралд төрөл бүрийн хүндрэл учирна. Энэ үүднээс та бүхэнд ой санамж бууруулдаг шалтгаанууд болон тэдгээрийг арилгах аргуудаас хүргэж байна.

Ой тогтоолтоо эргэн сайжруулах аргууд Хадгалах

Хайрыг өвөрмөцөөр илэрхийлдэг Япон гэрэл зурагчийн бүтээлүүд

Өөрийн хайртай хүнтэйгээ нэг бие цогцостой болсон мэтээр та өөрийгөө төсөөлж байсан уу? Тэгвэл энэхүү санааг гэрэл зурагчин Харухико Кавагучи (Haruhiko Kawaguchi) өлгөн авч тун сонирхолтой гэрэл зургийн цуглуулгыг гаргасан байна. Тэрээр жинхэнэ ойр дотно хүмүүсийн сэтгэл санааны байдлыг илэрхийлэхийн тулд тун өвөрмөц арга сэджээ. 

Хайрыг өвөрмөцөөр илэрхийлдэг Япон гэрэл зурагчийн бүтээлүүд Хадгалах

Угаалга, цэвэрлэгээний бодисыг орлуулж болохуйц хямд үнэтэй бүтээгдэхүүнүүд

Их цэвэрлэгээний талаар яригдах үед бид аль болох эрүүл мэндэд хор уршиг багатай бүтээгдэхүүн ашиглахыг хүсдэг. Гэвч энэ бүхнийг өөрийн гараар хийхэд хэцүү, худалдаж авахад асар өндөр үнэтэй. Азаар амьдрал гэдэг баялаг учир урт удаан хугацааны туршид бидний өвөг дээдсийн ашиглагдаж ирсэн нууц аргууд ил гарсаар л байна. Ингээд бид танд угаалга, цэвэрлэгээний бодисыг орлуулж болохуйц айл бүрийн шүүгээнд байх хямд бүтээгдэхүүнийг танилцуулъя.

Угаалга, цэвэрлэгээний бодисыг орлуулж болохуйц хямд үнэтэй бүтээгдэхүүнүүд Хадгалах

Да Винчигийн сэдэж байсан дэвшилтэт 10 нээлт

1452 оны 4 сарын 15-нд аугаа эрдэмтэн, зураач, зохион бүтээгч Леонардо да Винчи энэ хорвоод мэндэлж байжээ. Тэрбээр өөрийн уран зургууд болон бүхий л шинжлэх ухааны салбарт хамаарагдах гайхалтай бүтээлүүдээрээ дэлхий даяар алдаршиж чадсан. Мөн ихэнх хүмүүс түүнийг “Мона Лиза” зургаар нь шүтэн биширдэг. Ингээд хамтдаа Леонардо да Винчигийн зохион бүтээсэн хамгийн алдартай бүтээлүүдтэй танилцацгаая. 

Да Винчигийн сэдэж байсан дэвшилтэт 10 нээлт Хадгалах

Санаанд оромгүй материалаар гайхалтай даашинз урладаг бүсгүй

Орчин үеийн загварын чиг хандлага таны сэтгэлд нэг л нийцэж өгдөггүй юу? Санаа зоволтгүй дээ, та хуучинсаг сэтгэлгээтэй хүн биш. Бүтээлч дизайнерын хийсвэр санааг биет болгож, санаанд оромгүй материал ашиглан урласан даашинзнуудыг харуулъя. 

Санаанд оромгүй материалаар гайхалтай даашинз урладаг бүсгүй Хадгалах

Бидний өдөр тутам хэрэглэдэг эд зүйлст нуугдсан ухаалаг шийдлүүд

Бидний өдөр тутмын амьдралыг хөнгөвчилдөг эд зүйлс тоолж баршгүй олон. Сайн харвал зарим зүйлс дотроо хэрэглээг илүү хөнгөвчлөх бяцхан шийдлүүдтэй байдаг ч бид тэднийг төдийлөн анзаардаггүй байна. Ингээд үргэлж хэрэглэдэг зүйлсэд тань нуугдах ухаалаг, бяцхан шийдлүүдийг танилцуулъя. 

Бидний өдөр тутам хэрэглэдэг эд зүйлст нуугдсан ухаалаг шийдлүүд Хадгалах

Исландчуудын ашигладаг зам халаах арга

Өвөл бол жилийн хамгийн хүндхэн улирал. Хүмүүс байтугай эд зүйлсээ ч өвлийн хахир хүйтнээс хамгаалах хэрэгтэй болно. Ялангуяа замын цас арилгагч, зам цэвэрлэгч нарын хувьд нэлээд ачаалалтай ажилладаг. Мөстөж, хөлдсөн зам дээр элс, зориулалтын давс цацах зэрэг уламжлалт аргуудыг дийлэнх улс орнууд хэрэглэсээр ирсэн. Харин Исланд улсын хувьд зам дээрх цас мөстэй тэмцэх өвөрмөц арга олжээ. 

Исландчуудын ашигладаг зам халаах арга Хадгалах

Усыг "цахилгаанддаг" хөлөг онгоц

Бүтээлч уран бүтээлчид, архитекторууд, дизайнерууд дараагийн бүтээлээ туурвихдаа бусдаас ялгарахын тулд маш их хичээдэг. Тэд ихэвчлэн өдөр тутмын эд зүйлээс урам зориг авдаг бөгөөд Японы нэгэн зохион бүтээгч мөн нэгэн энгийн зүйлийг ажиглаад санаанд багтамгүй бүтээл гаргахаар болжээ.

Усыг "цахилгаанддаг" хөлөг онгоц Хадгалах

Түүхэнд бүтээгдэж байсан хамгийн хачирхалтай нисдэг төхөөрөмжүүд

Санаанд оромгүй загварын шийдлүүд нь дэлхий ертөнцийг гайхширалд оруулж, түүхэнд тэмдэглэгдэн үлддэг билээ. Тэгвэл энэхүү санаанд оромгүй шийдлүүд барилга, архитектур, ахуйн бараа, автомашин төдийгүй нисдэг төхөөрөмжүүд дээр хүртэл хэрэгжсэн аж. Эдгээр нисдэг төхөөрөмжүүдийг зүгээр л ямар нэгэн кино зураг авалтад зориулж бүтээсэн мэт харагдана. Ингээд түүхэнд бүтээгдэж байсан хамгийн хачирхалтай нисдэг төхөөрөмжүүдтэй танилцацгаая.

Түүхэнд бүтээгдэж байсан хамгийн хачирхалтай нисдэг төхөөрөмжүүд Хадгалах

40 төрлийн жимс ургуулдаг мод

40 жимсний мод нь нэн орчин үеийн (контемпорари) уран бүтээлчдийн төлөөлөл Сэм Ван Акены эрлийзжүүлсэн бүтээл юм. Түүний модонд тоор, чавга, чангаанз, интоор, бүйлс зэрэг 40 гаруй төрлийн жимс ургадаг. Залгаасаар холбогдсон мөчирнүүд бүхий энэхүү мод хавар ягаан, хүрэн улаан, цагаан зэрэг янз бүрийн өнгөөр цэцэглэж, зуны улиралд олон төрлийн жимс ургуулдаг байна. 

40 төрлийн жимс ургуулдаг мод Хадгалах

Хүн бүрийн хорхойг хөдөлгөх гоёмсог бөгөөд ухаалаг дизайнтай бүтээгдэхүүнүүд

Аливаа зүйл хэрэгцээ шаардлагаасаа хамаараад өөр өөрийн гэсэн онцлог шинжтэй байдаг. Харин тэдгээр зүйлс цаг хугацаа өнгөрөх тусам хувьсан өөрчлөгдөж, улам бүр боловсронгуй болсоор байгаа билээ. Ингээд өвөрмөц шийдэл бүхий шинэлэг бүтээлүүдийн дээжтэй танилцацгаая! 

Хүн бүрийн хорхойг хөдөлгөх гоёмсог бөгөөд ухаалаг дизайнтай бүтээгдэхүүнүүд Хадгалах

Минималист амьдралын давуу талууд

Яг одоо дэлхий даяар том өөрчлөлт явагдаж байна. Нийгмийн хөгжлийн оргилд хүрсэн хүмүүс илүүтэйгээр минималист болох хандлагатай болжээ. Тэд амьдралаа өөрчлөх зүрх зоригтой учраас орчноо энгийн бөгөөд таатай болгохыг эрхэмлэж байгаа юм. Минималист хүмүүс элдэв эд хогшил, илүү хэрэглээнээс татгалздаг. Тэд материаллаг зүйлс болон тэдгээрийг худалдаж авахын тулд ажиллах биш харин цагаа илүү ухаалгаар хүмүүстэй харьцаж өнгөрүүлэхийг эрхэмлэдэг байна. Цаг хугацааг үнэлж, түүнийгээ элдэв хог новшоос хамгаалах нь энэ ертөнцийг ойлгох гол түлхүүр.

Минималист амьдралын давуу талууд Хадгалах