“Дижитал Эрдэнэт 2022” арга хэмжээн дээр уулзацгаая

Голомт банкнаас орон нутгийн хөгжлийг түргэсгэхэд хувь нэмэр оруулах, улмаар техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэх боломжийг илүү НЭЭЛТТЭЙ болгох зорилгоор “Дижитал Эрдэнэт 2022” арга хэмжээг Эрдэнэт хотод зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээнд шинэ технологи, дижитал шийдлийг өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд нэвтрүүлсэн 40 гаруй байгууллагууд оролцон “НЭЭЛТТЭЙ ирээдүй” уриан дор нэгдэж, хамтран ажиллаж буйгаараа онцлогтой.

“Дижитал Эрдэнэт 2022” арга хэмжээн дээр уулзацгаая Хадгалах

Олны өмнө гарахдаа сандрахгүй байх 10 алхам

Залуус өдрөөс өдөрт өөрийгөө хөгжүүлэхийг хичээж, улам бүр боловсролтой, өөртөө итгэлтэй болсоор байна. Харин та олон хүний өмнө гарахаараа сандарч, хэрхэн тэдэнд илтгэл тавих, өөрийн бодлоо хуваалцах вэ? хэмээн санаа зовж сууна уу? Тэгвэл та бүхэнд илтгэл, урлагийн үзүүлбэр гэх мэтээр олны өмнө гарахдаа сандрахгүй, тайван байхад тус хүргэх 10 аргыг танилцуулж байна.

Олны өмнө гарахдаа сандрахгүй байх 10 алхам Хадгалах

Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.27

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. “Toyota”, “Mazda” компаниуд ОХУ дахь үйлдвэрээ бүр мөсөн хаахаар болов, Орос цөмийн зэвсэг хэрэглэвэл АНУ шийдэмгий арга хэмжээ авна, Зеленскийг дэлхийн хамгийн нөлөө бүхий еврей хүнээр нэрлэжээ зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.27 Хадгалах
2022-09-27, 08:57

Израиль улсыг хэн байгуулсан бэ?

Газар дундын тэнгисийн зүүн эрэг дээр орших баруун Азийн орон Израиль (ישראל) нь газар зүйн хувьд өөр өөр өвөрмөц онцлог бүхий жижигхэн нутаг дэвсгэртэй. Өнөөгийн Израйлийн хүн амын дийлэнх хэсгийг еврей үндэстнүүд бүрдүүлдэг бол Арабын мусульманчууд, Христийн шашинтнууд болон Друзе, Самари зэрэг үндэстэн, шашинтнууд зэрэгцэн оршдог байна. Олон зуун жилийн турш тэнүүчилсэн хэдэн зуун мянган еврей цагаачид эцэст нь түүхэн эх орондоо буцан ирж, энэхүү улсыг байгуулжээ.

Израиль улсыг хэн байгуулсан бэ? Хадгалах

Сонгодог уран зургуудыг ашиглан өнөөгийн нийгмийг шүүмжилдэг Итали залуугийн бүтээлүүд

"Crudeoil 2.0" нэрээрээ олонд танигдсан Италийн уран бүтээлч сонгодог урлагийн сод бүтээлүүдийг өнөө цагийн нийгмийн хандлага, хэвшмэл ойлголтуудтай нэгтгэж, медиа ертөнцийг хатуу шүүмжилсэн бүтээлүүд гаргадгаараа алдартай. Тэрээр энэхүү төслөө эхлүүлээд хэдхэн сарын нүүрийг үзэж байгаа ч хэдийнээ мянга мянган хүмүүст хүрээд амжсан байна. Тэрээр залуу хойч үеийнхэндээ сонгодог урлагийн гоо сайхныг мэдрүүлэхийн хажуугаар хүн төрөлхтнийг улам живүүлж буй олон нийтийн сүлжээг ашиглахдаа хянамгай байхыг хүмүүст анхааруулахыг зорьдог гэнэ.

Сонгодог уран зургуудыг ашиглан өнөөгийн нийгмийг шүүмжилдэг Итали залуугийн бүтээлүүд Хадгалах

Японы сургуулиуд хамгийн шилдэг нь гэдгийг батлах 12 онцлог

Дэлхийд хамгийн хичээнгүй агаад тууштай хүмүүс гэдгээрээ гайхагддаг Япончуудын сургалтын систем хачирхалтай төдийгүй чанараараа дэлхийд эхний тавд ордог. Орчин цагийн техник технологийн ноён оргил гэж хэлж болохуйц тус улсын иргэд дунд боловсролгүй буюу бичиг үсэг тайлагдаагүй хүн гэж ганц ч үгүй. Тэдний энэ их амжилтын гол нууц нь сургалтын систем мөнөөсөө мөн. Тиймээс бид өнөөдөр японы сургуулиудын онцлогийн талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Японы сургуулиуд хамгийн шилдэг нь гэдгийг батлах 12 онцлог Хадгалах

Индиана Жонсын санааг өгсөн агуу аялагч Рой Чэпмен Эндрюсийн амьдралын түүх

Индиана Жонсын киног үзэхэд танд ямар ч хүн ийм аялалд явж чадахгүй гэмээр санагдсан байх. Мэдээж энэ нь эгэл жирийн хүмүүсийн хувьд боломжгүй зүйл юм. Гэхдээ аялагч Рой Чепмен Эндрюс (Roy Chapman Andrews) шиг адал явдлын төлөө амь насаа ч дэнчин тавихад бэлэн нэгэнд бол сорилт дүүрэн аяллаас илүү сайхан зүйл байхгүй. 

Индиана Жонсын санааг өгсөн агуу аялагч Рой Чэпмен Эндрюсийн амьдралын түүх Хадгалах

Та найз бүсгүйдээ базуулсан болохыг илтгэх 6 шинж тэмдэг

Найз охинтой болох үед мэдээж залуучууд амьдралын хэв маягаа тодорхой хэмжээнд өөрчлөх шаардлагатай болдог. Гэхдээ зарим эрчүүд найз нөхөд, хобби, бүр аав ээждээ ч өөрийн хүслээрээ цагаа зарцуулах эрхгүй болох нь бий. Энэ тохиолдолд та найз бүсгүйдээ бүрэн базуулсны илрэл гэж ойлгож болох аж. Бид та бүхэнд эмэгтэй хүн найз залуугаа бүрэн хяналтдаа оруулсан болохыг илтгэх шинж тэмдгүүдийг хүргэж байна. 

Та найз бүсгүйдээ базуулсан болохыг илтгэх 6 шинж тэмдэг Хадгалах

800 оюутан нэг дор цугласан “RISE” хөтөлбөрийн нээлт боллоо

Хичээл сургууль эхэлж, ажил амьдрал “буцалсан” 9-р сар магадгүй хамгийн завгүй үе байх. Түм түжигнэж, бум бужигнасан их хотын шинэхэн “оршин суугчид”, орон нутгаас оюутан болж ирсэн залууст Улаанбаатар үргэлж ийм завгүй, заримдаа ууртай, тэгсэн хэрнээ сонирхол татам, шинэ содон зүйлээр дүүрэн байгаа нь лавтай. Зөвхөн орон нутгаас ирсэн гэлтгүй сурагчийн ширээнээс оюутан болж, нийгмийн идэвхтэй амьдралд хөл тавьсан шинэхэн оюутан бүрт бие даасан, хувь хүн болж төлөвших, шинэ орчин нөхцөлд дасан зохицоход амаргүй байдаг.

800 оюутан нэг дор цугласан “RISE” хөтөлбөрийн нээлт боллоо Хадгалах

Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.26

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Хятад хүчирхэгжихийн хэрээр нэр хүнд нь унаж байна, Орос эрчүүдийг хилээр гарахыг хориглоно, Иранчууд төрийн далбаагаа шатаав зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.26 Хадгалах
2022-09-26, 09:13

Дуучид тоглолтын үеэр яагаад чихэвчтэй байдаг вэ?

Урлаг, энтертайнментын салбарт бусад хүмүүсийн ойлгодоггүй хачин сонин зүйлс олон бий. Тэдгээрийн нэг нь амьд тоглолтын үеэр бараг бүх дуучид чихэндээ чихэвч зүүсэн харагддаг. Дуу дуулахдаа тэд яагаад энэ зүйлийг хэрэглэдэг юм бол гэж та гайхаж байсан уу?

Дуучид тоглолтын үеэр яагаад чихэвчтэй байдаг вэ? Хадгалах